"iPhone 11" эзнээ илүү креатив болгоно

Apple брэндийн Монголд дахь албан ёсны борлуулагч Сайн Электроникс компани өнгөрсөн Баасан гарагт буюу 11 дүгээр сарын 8-нд iPhone 11 гар утасны Монголын нээлтийг хийлээ. Тус өдрөөс эхлэн  ШангриЛа дахь Apple Store цоо шинэ Iphone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max утаснуудын борлуулалтыг эхлүүлсэн байна.

"iPhone 11" эзнээ илүү креатив болгоно

Apple бол креатив компани. Тэр имижийг хадгалсан креатив шийдэл, агуулгатай нээлтийн үйл ажиллагаа ШангриЛа Молл дахь IMAX кино танхимд болсон бөгөөд арга хэмжээг комедиан, англи хэлний багш, Apple брэндийн үнэнч фэн Амаржин хөтөлсөн юм.

Арга хэмжээний үеэр iPhone 11, iPhone 11Pro, iPhone 11Pro Max гэсэн гурван төрлийн утсыг танилцуулсан бөгөөд хөтлөгч Амаржин утасны тухай ерөнхий мэдээллүүдийг өгч байлаа. Түүнээс гадна дээрх утасны камераар гэрэл зураг авах, видео бичлэг хийхэд ямар үр дүнтэй байсныг мэргэжлийн гэрэл зурагчид, кино зураглаачид туршилт хийн, түүнийхээ үр дүнг танилцуулсан нь арга хэмжээний хамгийн сонирхолтой, хамгийн креатив хэсэг байсны дээр ижил төрлийн арга хэмжээнүүдээс агуулгын хувьд шинэлэг болж чадсан юм.

 

М.Ганзориг - Урлан студийн захирал, Гэрэл зурагчин, National Geographic Монгол сэтгүүлийн гэрэл зурагчин, Сүүлийн үед уран сайхны киноны постерын мастер болж байгаа.

IPhone 11-ийн шөнийн камер

National Geographic Монгол сэтгүүл, Космополитан сэтгүүлийн гэрэл зурагчинаар ажиллаж байсан. Юнител группын гэрэл зурагчин, Фейшн гэрэл зургаараа алдартай О.Билигсайхан

Монголын кино урлагийн ирээдүйтэй зураглаач Үргээлэг, Яллагч, Зангараг, Ар худрага зэрэг уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажилласан. Одоо түүний ажилласан Хийморь уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхийн төлөө тунаж үлдээд байгаа.

Түүнчлэн, Монгол улсын их сургуулийн Мэдээлэл технологийн багш Р.Жавхлан хүмүүст тэр бүр ойлгомжтой байдаггүй iPhone 11 утасны техникийн үзүүлэлтүүдийг тун энгийнээр тайлбарласан нь мэдлэг, нэмсэн танилцуулга болсон.  

 

Зураглаач Б.Баатар

 

 

Зохион байгуулагчдын зүгээс ирсэн зочдоо урихдаа ч тун бүтээлч хандаж, фенүүддээ нээлттэйгээр урилга илгээж, онлайнаар суудал баталгаажуулалт хийжээ. Заримд нь бүр  тусгайлан өөртэй нь адилхан эможи урилга илгээсэн нь инстаграмын сториг нэг хэсэгтээ л давлагаалуулсан юм. Урилганы нэг загвар гаргаад л нэрийг нь бичих бус хүн тус бүрт анхаарлаа хандуулсан нь үйлчлүүлэгчээ гэсэн халуун дотно сэтгэлийн илрэл биз.

Сайн Электроникс компанийн Apple Store дэлгүүр дээрх уран бүтээлчидтэй хамтран iPhone 11 утсаар гэрэл зурган болон видео контент хийх сургалтуудыг хийхээ мэдэгдсэн нь ирсэн  зочид болон ялангуяа залуучууд, маркетер, контент бүтээгч нарт их таалагдсан юм.

Apple store Shangri-La-д:

  • iPhone 11 утас- 2,699,000 төгрөг
  • iPhone 11 Pro утас- 3,299,900 төгрөг
  • iPhone 11 Pro Max утас- 4,059,900 төгрөгөөс эхлэн худалдаалагдаж байгаа юм.

Эдгээр гар утсыг ямар ч урьдчилгаа төлбөргүй, хамгийн бага буюу 1.5 хувийн хүүтэй 100 хувийн лизингээр авах боломжийг Сайн электроникс компани олгож байгаа аж.

Лизингд хамрагдсанаар:

  • iPhone 11 утас- 136,000 төгрөг
  • iPhone 11 Pro утас- 186,000 төгрөг
  • iPhone 11 Pro Max утас- 205,000 төгрөг төлөх юм.

Та урьдчилгаагүй лизингийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

7010-1166

Apple Store | Shangri-La

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.