Хойд Солонгост "хориглодог" 16 зүйл

Дэлхий нийтээрээ Хойд Солонгост анхаарлаа ихээхэн хандуулдаг. Удирдагчийнх нь үйлдэл хийгээд засгийн газар нь эх орноо гадны нөлөөнөөс хамгаалахын тулд зарим нэгэн үс засалт, хувцсыг хориглодог нь нэлээд сонирхол татдаг. Ингээд Хойд Солонгосын амьдралын хэв маяг ямар байдгийг харцгаая. 

Хойд Солонгост "хориглодог" 16 зүйл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Барууны загвар

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь Хятадтай хил залгаа орших 2 бүсэд жинс болон бусад барууны хувцаснуудыг хориглосон байдаг.

Барууны загвар

2 Coca Cola

Хойд Солонгост Coca-Cola ундааг зарахыг хориглодог. Гэсэн хэдий ч Пхеньяны зарим дээд зэрэглэлийн дэлгүүрүүд Хятадад үйлдвэрлэсэн колаг зардаг гэсэн мэдээлэл байна.

Coca Cola

3 Үс засалт

Ким Жон Ун нь эмэгтэйчүүдэд 18, эрчүүдэд 15 төрлийн үс засалтыг зөвшөөрдөг. Үсний өнгөө өөрчлөх буюу будуулахыг хориглодог болохоор Хойд Солонгост үсний будаг олж авна гэдэг бэрх зүйл.

Үс засалт

4 Ариун цэврийн хэрэглэл

Ариун цэврийн хэрэглэл, тампон зэргийг Хойд Солонгост хэрэглэхийг зөвшөөрдөггүй бөгөөд эмэгтэйчүүд хуучны аргаар дахин ашигладаг хэрэглэлийг хэрэглэдэг.

Ариун цэврийн хэрэглэл

5 Бэлгэвч

Жирэмснээс хамгаалах бүх төрлийн арга Хойд Солонгост хориотой байдаг учир  бэлгэвч олох нь ихээхэн хүндхэн ажил. Хойд Солонгост  бэлгэвчийг бэлэг болгон өгвөл олон хүн баяртайгаар хүлээн авна. 

Бэлгэвч

6 Эд хөрөнгө

Хойд Солонгосын засгийн газар л зөвхөн газар болон өмч хөрөнгө эзэмших эрхтэй байдаг. Ингэсэнээр байшин, байр зарах, худалдаж авах бараг боломжгүй болгодог. Гэвч Солонгосын ард түмэн үүнийг хийх аргаа олдог бөгөөд энэ нь хуулиа зөөллөхөд хүргэсэн юм. 

Эд хөрөнгө

7 Загварын гутал

Хэрвээ та Хойд Солонгост байхдаа Маноло Бланиксийн гутал авахыг хүсвэл харамсалтай нь олдохгүй. Хятадтай хил залгадаг бүс нутгуудаас бусад газарт элдэв загварлаг гутал худалдаалагддаггүй. Хятадууд харин өөрсдийн хийсэн өндөр өсгийтийг хил дагуу зардаг. 

Загварын гутал

8 Шинэ жилийн гацуур мод

Хойд Солонгос бол албан ёсны шашингүй орон юм.  Бүх төрлийн шашны зан үйлийг засгийн газар хориглосон эсвэл хатуу хяналт тавьдаг. Тиймээс, зул сарын гацуур мод гэх мэт ямар нэгэн гоёл чимэглэлийг худалдаж авах, эзэмших боломжгүй.

Шинэ жилийн гацуур мод

9 Starbucks

Эхний зураг бол нэгэн жуулчны тохуурхаж дарсан зураг бөгөөд нэг ёсондоо хуурамч зураг гэсэн үг. Хэрэв та Пхеньянд кофе уухыг хүсч байвал алдартай кафений аль нэгэнд зочлох хэрэгтэй. Жишээ нь Пхеньян кофе шоп.

Starbucks

10 Кабелын телевиз

Тус улсад албан ёсны 4 суваг л байдаг. Засгийн газрын хараа хяналт их хатуу байдаг тул өөр бусад төрлийн суваг гаргадаггүй.

Кабелын телевиз

11 Барууны сонин сэтгүүл

Хойд Солонгосын суртал ухуулгын машин гадаадын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглодог. Засгийн газар болон тусгай агентлагууд сонин дээр юу хэвлэгдэж гарч байгааг шалгаж, хянаж байдаг. Тэнд энгийн амьдралын хэв маягийн тухай сэтгүүл байдаггүй бөгөөд Хойд Солонгост уншиж болох зүйл гэвэл боловсролын эсвэл улс төрийн  шинж чанартай байна. 

Барууны сонин сэтгүүл

12 Wi-Fi болон олон улсын дуудлага

15 сая хүн амаас бараг 1 сая нь л гар утастай. Гэсэн хэдий ч тэд олон улсын дуудлага хийдэггүй. Түүнчлэн 3G сүлжээг ашиглахад хязгаарлалт байдаг. Тус улсад ирж буй гадаадын иргэд зөвхөн гадаадад дуудлага хийхийн тулд урьдчилсан төлбөрт СИМ картыг худалдаж авч болно.

Wi-Fi болон олон улсын дуудлага

13 Гадаад уран бүтээлчдийн тоглолт

Маш цөөхөн гадаадын иргэд Хойд Солонгост тоглолтоо хийх эрхтэй байдаг. Ийнхүү дуртай хөгжимчиндөө зориулж тоглолт хийх нь юу л бол. Ганцхан тоглолт хийх эрхтэй байсан хамтлаг бол "Slovenian" хамтлаг байв. Тэд 2015 онд Пхеньянд концерт хийсэн юм. Гадаад уран бүтээлчдийн тоглолтыг үзэхийн оронд хүмүүс орон нутгийн хамтлагуудын концертод оролцох боломжтой.

Гадаад уран бүтээлчдийн тоглолт

14 Apple

Хойд Солонгост орчин үеийн өндөр технологийн төхөөрөмжийг зарж борлуулахад хязгаарлалт байдаг. Иймээс Apple iPad худалдаж авах боломжгүй. Гэсэн хэдий ч Хойд Солонгос нь барууны аль ч оронд орлуулах боломжтой гэдгээрээ сайрхдаг таблет ПС-ээ гаргажээ.

Apple

15 Спорт машин

100% авах боломжгүй өөр нэг тансаг хэрэглээ бол спорт машин. НҮБ болон Европын Холбооноос авсан хориг арга хэмжээний улмаас үнэтэй спорт машин худалдаж авах бараг л боломжгүй.

Спорт машин

16 Гадаадад амрах

Хойд Солонгосчууд гадаад орон руу амралтаар явах эрхгүй. Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг боловч ард иргэд нь үүний талаар мэддэггүй. 

Гадаадад амрах

Хойд Солонгосын удирдагчид эх орноо гадны нөлөөнөөс хамгаалах гэж хичээдэг. Тэд маш олон зүйлийг хориглодог ч бидний амьдарч буй өнөөгийн дэлхий хувьсан өөрчлөгдөж байна. Урд болон хойд хөршүүдийнхээ ачаар Хойд Солонгосын иргэдийн амьдрал аажмаар өөрчлөгдөж байна. 

31
таалагдаж байна

67
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()