Нэрт зохиолч Пушкин амьд үлдэх боломжтой байсан уу?

Дэлхий ертөнц маш олон агуу хүмүүсийг харамсалтайгаар алдсан байдаг билээ. Хэрвээ өнгөрсөн зуунд орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж байсан бол зарим алдартнуудыг аврах боломжтой байжээ. Жишээлбэл, эрдэмтэд анагаах ухааны дэвшлээр зөв эмчилгээ хийж чадсан бол алдарт зохиолч Пушкиний амь насыг аварч болох байсан үздэг юм.

Нэрт зохиолч Пушкин амьд үлдэх боломжтой байсан уу?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Анхны тусламж үзүүлээгүй

Пушкиний тулалдааны үндсэн зохион байгуулагч нь түүний дотны найз Данзас байсан бөгөөд тэрбээр арын албыг хариуцаж байжээ. Хачирхалтай нь, хэн ч уг тулаанд эмч хэрэг болно гэдэг дээр анхаарал хандуулсангүй.

Улмаар Пушкин шархдаж, эхний хэдэн минутад түүнд яаралтай түргэн тусламж үзүүлээгүйн улмаас их хэмжээний цус алдаж, зохиолчийн биеийн байдал мууджээ. Хэрвээ тухайн үед газар дээр нь боолт хийж, цусыг нь тогтоож чадсан бол зохиолчийн амьд гарах магадлал нэмэгдэх байсан юм.

Анхны тусламж үзүүлээгүй

2 Түүнийг шархадсан байхад нь буруу тээвэрлэсэн

Пермийн анагаах ухааны академийн дэд профессор Михаил Давидов “А.С.Пушкиний тулаан болон амиа алдалт орчин үеийн мэс засалчийн нүдээр” номдоо "Эхлээд өвчтөнийг босоогоор нь чарга хүртэл чирсэн ул мөр харагддаг. Дараа нь шархадсан зохиолчийг чарганд суулгаж, донсолгоотой замаар авч явсан. XIX зууны эхэн үед "Хар гол" нь хотоос зайдуу оршиж байсан учир Петербургийн төвд байрлах Пушкиний гэр хүртэл 1.5 цагийг зарцуулсан байх магадлалтай” гэж бичжээ.

Харин өөр нэгэн эмч Ш.И.Удерман “XIX зууны үеийн Оросын мэс заслын шилмэл” номдоо "Гэрчүүдийн үлдээсэн ул мөрөөс харахад Пушкин 2000 мл цус алдсан байсан. Энэ нь ойролцоогоор хүний биеийн нийт цусны 40% гэсэн үг юм.  Тиймээс их цус алдалт, буруу тээвэрлэлт зэрэг нь өвчтөний дархлааны системд сөргөөр нөлөөлж, бүх биеэр нь идээ тарах нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн өгүүлсэн байна.

Түүнийг шархадсан байхад нь буруу тээвэрлэсэн

3 Пушкинийг эмнэлэг рүү бус гэрт нь аваачсан

Ихэнх судлаачдын үзэж буйгаар Пушкинийг гэр лүү нь бус харин эмнэлэг рүү аваачих хэрэгтэй байжээ. Зохиолч өөрөө гэртээ харихыг хүссэн байх магадлалтай ч тулалдаанд хамт орсон нөхөд нь түүнийг эмнэлэгт хүргэх ёстой байсан юм.

Пушкинийг эмнэлэг рүү бус гэрт нь аваачсан

Хэдийгээр тухайн үеийн анагаах ухааныг орчин үеийнхтэй харьцуулах боломжгүй ч тэрбээр яаралтай эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн бол амьд үлдэж чадах байжээ.

Мойкад байрлах Пушкиний гэр

4 Гэр бүлийнхэнд нь түүнийг шархнаасаа болж амиа алдсан гэж итгүүлсэн

Михаил Давидовын номд Александр Сергеевичийн гэрт эх барихын профессор Б.В.Шольц нь ирсэн гэж бичсэн байдаг. Шольцыг хэн ч зохиолчийн гэр рүү дуудаагүй боловч тэрбээр Пушкиний гэрийн гадаа явж байхдаа эмч хайж байсан Данзастай таарчээ.

Шольц, Карл Задлерын хамтаар Пушкиний шархыг боож эцэст нь “Таны шарх аюултай болохыг би хэлэхгүй байж чадахгүй нь” гэжээ. Түүний энэ үгийг Пушкиний гэр бүлийн эмч И.Т.Спасский, Николай I хааны эмч болох Н.Ф. Арендт нар хүртэл баталсан аж.

Өөрөөр хэлбэл, хэн ч Пушкинийг сэтгэл санаагаар дэмжиж, түүнд амьдрах эрч хүчийг хайрлаагүй юм. Тиймээс Пушкин амьдралын төлөө тэмцэхийн оронд, нас барах бэлтгэлээ базааж эхэлсэн байна. 

Гэр бүлийнхэнд нь түүнийг шархнаасаа болж амиа алдсан гэж итгүүлсэн

5 Тохирсон эмчилгээ хийгдээгүй

Ерөнхий зааварчилгааг эмч Арендт өгч байсан бөгөөд зохиолчид ерөнхийдөө сувиллын эмчилгээ хийж байжээ. Эмчийн бичсэн бүхий л зааврыг мэс заслын эмч болох Х.Х.Саломон болон И.В.Буяльски нар хүлээн зөвшөөрсөн байна.

Вильгельм Шаак өөрийнхөө “А.С.Пушкиний шарх, орчин үеийн мэс заслын анагаах ухаанд” номдоо зохиолчийг хүйтэн жин, касторын тос гэх мэт уламжлалт аргаар эмчилж байсан" гэж бичсэн байдаг.

Тохирсон эмчилгээ хийгдээгүй

XIX зууны үеийн мэс заслын багаж

1-р сарын 28-нд Пушкинд хүчтэй өвдөлт мэдрэгдэх үед Арендт түүнд клизм тавихыг зөвлөжээ. Улмаар клизмийн хүчтэй үйлчилгээ нь зохиолчийн биеийн үрэвссэн эдийг цочроосон байна. Мөн Пушкиний биеийн байдал нь хүндрэхэд түүнд шимэгч хорхойн эмчилгээг хийсэн бөгөөд энэ нь илүү их цус алдахад хүргэжээ.

Орчин үеийн төхөөрөмжөөр Пушкиний шарх дараах байдлаар харагдах байсан юм.

1860 онд хэвлэгдсэн “Москвагийн анагаах ухаан”-ы сэтгүүлд Пушкиний эмчлэгч эмчийн нэг болох В.И.Даль нь зохиолчийн задлан шинжилгээний дүгнэлтийг дараах байдлаар тодорхойлсон болохыг бичжээ.

"Гэдэсний задлан хийх үед бүдүүн, нарийн гэдэс нь маш их үрэвсэлтэй байсан бөгөөд нарийн гэдэс нь идээлсэн байв. Энэ хэсэг нь бууны суманд өртсөн байсан бололтой. Үүнээс гадна хэвлийн хөндийд нь хуралдсан цус байсан"

Эмч нарын хэн нь ч Пушкинд хагалгаа хийх саналыг тавиагүй бөгөөд хэрвээ хагалгаа хийсэн бол түүний биеийн байдал бага ч гэсэн дээрдэх байсан болов уу. Тухайн үед хэвлийн хөндийд хагалгаа хийдэггүй байсан гэх яриа ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ тэр үед мэс заслыг амжилттай хийдэг байжээ.

Мэс засалч, филологич В.И. Даль

В.И.Далийн гуч болох Калинины анагаах ухааны мэс заслын хэлтсийн тэргүүн Лев Журавский нар 100 жилийн дараа Пушкиний өвчний талаарх судалгааг хийсэн бөгөөд XIX зууны үед хэвлийн хөндийд хагалгааг хийдэг байсан болох нь батлагджээ.

Энэ төрлийн хагалгаа Анагаах ухаан-мэс заслын академид хийгддэг байсан аж. Энэхүү академийн тэргүүн нь Пушкиний эмчлэгч эмч нарын нэг болох Христофор Саломон байсан гэнэ. Пушкиний үхэл нь хаан болон түүний эргэн тойрны хүмүүст хэрэгтэй байсан гэх яриа бий. Учир нь тэд ямар ч асуудалгүйгээр төвөг учруулагч, чөлөөт сэтгэгчээс салах боломжтой болсон юм.

Тиймээс л хааны эмч болох Арендт болон бусад эмч нар Пушкинд хагалгаа хийх саналыг гаргаагүй байх магадлалтай. Хэдийгээр зохиолч нас бараад бараг 200 жил өнгөрсөн ч эрдэмтэд түүний эмчилгээг судалсаар л байгаа гэнэ. 

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()