Хятадад "авилгачдыг цаазаар авах" үед байсан гадаад хүний сэтгэгдэл

2005 оноос Хятад улс авилгатай хатуу тэмцэж эхэлсэн. Авилгал авсан төрийн албан хаагчдыг буудан хороох үйл явц ид эхэлж байх үед би Хятадад ажиллаж, амьдарч байлаа. Хэрцгий ч гэсэн энэ нийгэмд илт үр дүнгээ өгч, хөгжил цэцэглэлтэд нөлөөлж байгааг би хувьдаа анзаарсан юм. 

Хятадад "авилгачдыг цаазаар авах" үед байсан гадаад хүний сэтгэгдэл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Миний очсон эхний 3 жилд нам нэг төлөвлөгөө боловсруулсан гэх цуу яриа байлаа. Уг төлөвлөгөө нь жил бүр хээл хахууль авсан 1000 хүнийг буудан хороох. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд өдөрт авлигад автсан 3 албан тушаалтныг барьж буудах ёстой болно. Тэд төлөвлөгөөгөө биелүүлсэн.

2007 онд Вэйхай дахь манай үйлдвэрт гарсан цахилгааны асуудлыг би 7 хоногийн дотор шийдэж чадсан юм. Хятад түшмэл маань намайг ихэд үнэлж, надаас Паркерын үзгийг 100 доллараар авч тусгай сэтгүүлд шилдэг ажилчид хэрхэн ажилладаг талаар надтай хамт тэмдэглэл бичив. Би өмнө нь цаазын ял гүйцэтгэж байгааг харж байгаагүй бөгөөд үзэх хүсэлтэй байгаагаа хэлтэл зөвхөн Хятад хүн л үзэх зөвшөөрөлтэй байдаг учир чадаагүй юм. 

2015 онд манай Хятад үйлдвэрийн нэг ажилчны сарын цалин 600 доллар болсон. 2003 онд тэд сард 50 доллар авч байсан. Энэ хугацаанд Хятад хэрхэн цэцэглэн хөгжсөнийг ... та өөрөө мэднэ дээ. Хамгийн сүүлийн үеийн технологи гэх мэт. Мөн 2019 онд 120 сая гаруй Хятад иргэд гадаадад аялсан байна. 

Мэдээж хүмүүсийг буудах нь аймшигтай л даа...  Тэд 10 жилийн турш энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелүүлсэн нь биширмээр зүйл. 10 жилийн турш хоног өдрийг харгалзалгүй яг л цэргүүд шиг өдөрт 3 гэх тоог баримталж байдаг ямар гээч төлөвлөгөө вэ. Гэвч энэ төлөвлөгөө нийт улс үндэстэнд маш чухал. Тухайн үед үүнийг боловсруулж байсан албан тушаалтнуудын бодлыг таахад амархан, тэд ямар нэг аян өрнүүлээгүй, юу ч нэрлээгүй тэд зүгээр л бодсон. Тэд бол аймшиггүй зориг зүрхтэй хүмүүс. 

 

Эцэст нь 10,000 авилгачийг буудаж хороохоор заасан бөгөөд үүнийгээ нууцаар хийгээд эхэлсэн. Гэхдээ үр дүн нь гайхалтай. Европчууд үүний төлөө тэднийг буруутгаж, Ардчилал гэж танайхаар юу юм бэ гэхэд  Хятадууд "Та нарт ардчилал бий, бидэнд харин өөрсдийн гэсэн үзэл баримтлал бий" гэж хариулсан. 

309
таалагдаж байна

43
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()