"Amazon"-оос үнэгүй авч болох 10 бүтээгдэхүүн

Онлайн худалдаа өргөжиж, илүү олон хэрэглэгчтэй болохын хэрээр  төрөл бүрийн бэлэгтэй худалдаа, урамшуулал зарлагдаж, бид хүссэн бараагаа үнэгүй авах боломжтой болжээ. Дэлхийн хамгийн том худалдааны сайт "Amazon"-оосцахилгаан бараа, бэлгийн карт, гоо сайхны бараа гэх мэт төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг гэдгийг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. Иймээс танд Амазоноос үнэгүй авч болох 10 барааг танилцуулъя.

"Amazon"-оос үнэгүй авч болох 10 бүтээгдэхүүн
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдийн бүтээгдэхүүн

Хүүхдийн маань хэрэгсэл ихдээд байна аа!  гэж хэлдэг ээж бараг байхгүй. Нялх, бэлгэнд дуртай бяцхан хүүхэдтэй ээжүүдэд хандаж хэлэхэд Амазонд хүүхдийн  гайхалтай, супер, чанартай хэрэгслүүд үнэгүй байдаг гэнэ. Та Амазоны хүүхдийн бүртгэл хэсэгт бүртгүүлэн нэвтэрч, авах зүйлсийн жагсаалт гаргаад, хүлээхэд л хангалттай. Таны гаргасан жагсаалтаас хэн нэгэн 10 ба түүнээс дээш долларын худалдан авалт хийсэн тохиолдолд Амазон компани танд гоёмсог бэлгүүдээр дүүрэн хүүхдийн бүтээгдэхүүний сагс илгээх болно.

Хүүхдийн бүтээгдэхүүн

2 Цахим ном

Номын хорхойтнуудад зориулж цаг үеийн, борлуулалтаар тэргүүлэгч номуудыг Amazon сайт үнэгүй олгодог билээ. Та өөрийн сонирхдог. бүх төрлийн номоо ямар ч үнэ төлбөргүйгээр Амазоны Kindle төхөөрөмжид суулган унших боломжтой.

Цахим ном

3 Гоо сайхны бүтээгдэхүүн

Худалдаж авахынхаа өмнө бараагаа хэрэглэж үзмээр байна уу? Амазон компани эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, тансаг эдлэл бүсгүйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт олон төрлийн бараандаа тестэр өгдөг. Та худалдан авах гэж буй бараагаа “Sample Box” гэх хэсгээр захиалаад, хамгийн бага урьдчилгаа төлбөр төлнө. Ингэснээр компани тань руу бүтээгдэхүүний дээжээс явуулдаг байна.

Гоо сайхны бүтээгдэхүүн

4 Хуучин эд зүйлсээ бэлгийн картаар солих

Нэгэн нууц задлахад Амазонд хуучин хэрэгсэл бэлгийн картаар солилцох худалдаа гэж байдаг. Хуучин гар утас, ном гээд өөрт хэрэгцээгүй болсон зүйлсээрээ сайтаас хүссэн бараагаа хөнгөлөлттэй  үнээр авах эрхтэй хөнгөлөлтийн карт сольж аваарай.

Хуучин эд зүйлсээ бэлгийн картаар солих

5 Кино, нэвтрүүлгүүд

Дэлхийн шилдэг кино, нэвтрүүлгүүдийг үнэгүй үзмээр байна уу? Амазоны “Prime Content” –д төлбөртэй контентуудаас гадна үнэгүй кино, нэвтрүүлгүүд олон байдаг. Үзэхийн тулд та зөв газраасаа л хайх хэрэгтэй.

Кино, нэвтрүүлгүүд

6 Шинэ бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гарахаас нь өмнө хэрэглэж үзэх боломжтой

Амазон шинэ бараа, бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гарахаас нь өмнө хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хэрэглүүлж, турших зорилготой “Vine” гэх шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Шинэ багаж төхөөрөмж, хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд хэрэглэж, сэтгэгдлээ хуваалцахыг хүсвэл Амазон сайтын Vine цэсээр зочлоорой

Шинэ бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гарахаас нь өмнө хэрэглэж үзэх боломжтой

7 Шинэ дуу

Та “Amazon Prime”-ын гишүүн бол амазон дахь дуу, хөгжмүүдийг ямар ч үнэ, сурталчилгаагүйгээр сонсох боломжтой. Гишүүнээр элсээгүй байсан ч дуртай дуугаа 30 хоногийн үнэгүй эрхээр сонсож болно.

Шинэ дуу

8 "Амазон Прайм"

Амазон Прайм нь бараа бүтээгдэхүүний мэдээллийг түргэн түгээх, компаны тусгай худалдаа, үйл ажиллагаанд онцгой эрхээр хандах эрх  олгох гэх мэт хэрэглэгчдэд ашигтай олон төрлийн үйлчилгээг багтаасан. Хэрэв та энэ үйлчилгээг хэрэглэж, мөнгө төлөх эсэхдээ эргэлзэж  байгаа бол 30 хоногийн үнэгүй эрхээр нэвтрээд үзээрэй.

"Амазон Прайм"

9 Сонсдог номууд

Компанийэ сонсдог номын “Audible” платформоор сарын турш үнэгүй аудио ном сонсох боломжтой. Уг үйлчилгээнд нэвтэрснээр туршилтын хугацаанаас гадна 2 сонсдог ном үнэгүй татах эрхтэй байдаг.

Сонсдог номууд

10 Сэтгэгдэл бичээд илүү олон бэлэг авах

Амазоноос худалдан авсан бүтээгдэхүүнийхээ доор сэтгэгдлээ хуваалцсанаар та илүү олон бүтээгдэхүүн үнэгүй хүртэх боломжтой. Та борлуулагчдын хэрэглэгчдийн сэтгэгдлийг хүлээн авдаг Фэйсбүүк бүлгэм, мөн хэрэглэгчдийн сэтгэгдлээ үлдээдэг “Cashbackbase” гэх сайтуудад хандахад л хангалттай.

Сэтгэгдэл бичээд илүү олон бэлэг авах

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()