Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

Ажлын долоо хоног дуусах үед хүмүүс яг л шүүсийг нь шахсан нимбэг шиг болчихсон байдаг. Тэгвэл та ядарч байна гэж хэлэхээсээ өмнө өөрийнхөө идэж буй хоол хүнсэнд анхаарал хандуулаарай. Мөн хоол хүнснээсээ авсан энергиэ юунд зарцуулж байгаа гэдгээ сайн бодоорой. Ингээд 7 хоногийн төгсгөлд ч гэсэн эрч хүчээр дүүрэн байхад тань туслах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Энергийн эх үүсвэрээ нэмэгдүүл

Нүүрс ус эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг мэдсэн цагаас эхлэн мэргэжилтнүүд нүүрс усыг бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөх болсон билээ. Гэтэл үнэн хэрэгтээ нүүрс ус нь хамгийн найдвартай энергийн эх үүсвэр юм. Өдрийн цагаар биднийг идэвхтэй ажиллаж байх үед нүүрс ус нь энергийг зохицуулж, ажил хийх эрч хүчийг өгдөг.

Нүүр уснаас хангалттай хэмжээний энерги авахын тулд та нүүрс усаа зөв сонгох хэрэгтэйгээс гадна зөв боловсруулах хэрэгтэй юм. Үүний тулд танд амин дэм, антиоксидант, микро элемент агуулсан бүтээгдэхүүн хэрэг болно. Энэ төрлийн бүтээгдэхүүнд: B амин дэм, Д болон Е амин дэм, коэнзим буюу Q10 зэрэг багтдаг. Чухамдаа эдгээр амин дэмүүд бидний биеийг эрч хүчээр цэнэглэж байдаг аж.

Тэгэхээр та өдөр тутам хэрэглэдэг хоол хүнснээсээ хангалттай хэмжээний энергийг хуримтлуулж авахын тулд бодисын солилцоогоо түргэсгэх хэрэгтэй юм.

Энергийн эх үүсвэрээ нэмэгдүүл

  • Бага багаар, ойрхон хооллох: Хоол хүнсийг бага багаар хэрэглэх үед хурдан боловсорч энергийн эх үүсвэр нэмэгддэг.
  • Өдөрт 1 кг жинд 1.2 гр уураг хэрэглэх: Уургаар баялаг бүтээгдэхүүн нь бодисын солилцоог түргэсгэнэ.
  • Дасгал хөдөлгөөн хийх: Бодисын солилцоогоо түргэсгэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
  • Чийрэгжих: Хүйтэн усанд орох нь бодисын солилцоог түргэсгэж, өөхөн давхаргыг хайлуулж, биеийг чийрэгжүүлдэг байна. 
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх: Энэ тохиолдолд та зөвхөн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй.

Бодисын солилцоог түргэсгэдэг бүтээгдэхүүн нь кофеин, синефрин (ургамлын алкалоид), форсколин агуулсан байдаг.

Үүнээс гадна нь бие организмыг аливаа орчинд дасахад нөлөөлдөг адаптоген агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Энэхүү бодис нь ногоон цайнд агуулагддаг.

2 Хангалттай энерги авахын тулд хооллолтоо хэрхэн зохицуулах вэ?

Өдөр тутамд хэрэглэх хоол хүнсний нийт илчлэгийн хэмжээний 40-60 хувь нь нүүрс ус байх хэрэгтэй. Хэдий чинээ идэвхтэй амьдралын хэв маягтай байна төдий чинээгээрээ хангалттай хэмжээний нүүрс усыг хэрэглэх нь зүйтэй. Амттан болон жимсэнд ердөө 15%-ийн нүүрс ус байдаг гэдгийг санаарай.

Таны хооллолтод ерөнхийдөө хүнд нүүрс ус байх хэрэгтэй.Үүнд, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд буюу хөц будаа, гурвалжин будаа, овьёос, бор будаа болон бүхэл үрийн гурилаар хийсэн гоймон багтана.

Тиймээс хоолныхоо цэсэнд анхаарч, биедээ амин дэм, микро элементүүдийг хуримтлуулах нь зөв юм. Гэхдээ та зөвхөн тахианы мах, эсвэл үхрийн мах идэх хэрэггүй. Жимс, хүнсний ногоог ч гэсэн хангалттай хэмжээнд хэрэглэх нь зүйтэй.

Хангалттай энерги авахын тулд хооллолтоо хэрхэн зохицуулах вэ?

  • Энерги зарцуулалтаа багасга

Зарим тохиолдолд авч байгаагаасаа илүү их энергийг зарцуулах хэрэг гардаг. Ялангуяа дутуу нойртой явах, шөнийн цагаар ажиллах, стресстэх зэрэг нь энэ байдалд хүргэдэг байна. 

Тиймээс хэрвээ та эрч  хүчээр дүүрэн байхыг хүсэж байвал дараах зөвлөгөөг дагаарай.

  • Хангалттай унтаж амрах. Хэрвээ таны нойр хулждаг бол бие организмд чинь кальци, магни дутагдсан байгаа бололтой. Тиймээс кальциа нөхөж, орой унтахынхаа өмнө нэг аяга сүү, эсвэл нэг зүсэм бяслаг идэж байгаарай. Харин магнийг нөхөх тийм ч хялбар байдаггүй. Энэ тохиолдолд та шинжилгээ өгч, магнийн түвшингөө буурсан байвал эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Үүнээс гадна нойр тань тогтмол хулждаг бол мелатонин дааврынхаа хэмжээг шалгуулж болно.

 

3 Стрессээ хяна

Их хотын нөхцөлд стресстэхгүй байна гэдэг хэцүү. Гэхдээ та яг одооноос бие организмаа стресст илүү хүлээцтэй ханддаг болгож чадна. 

  • Бөөрний үйл ажиллагаагаа шалгах

Энэхүү эрхтэн нь кортизол дааврын нийлэгжилтийг болон мэдрэлийн эмгэгийг хариуцдаг. Хэрвээ бөөрний үйл ажиллагаа чинь муудсан бол сэтгэл зүйчид хандаад ч та стрессээс ангижирч чадахгүй. Тиймээс та дааврын шинжилгээ өгч, бөөрний үйл ажиллагаагаа хэвийн байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй.

  • Стрессийн дааврыг зарцуулж сур

Жишээлбэл, та захиралтайгаа маргалдаж, стрессийн түвшин чинь өндөр зэрэгт хүрсэн байвал дасгал хийх цагийг өөртөө гаргаарай. Энэ тохиолдолд та стрессийн даавраа зарцуулж чадна гэсэн үг. Гадуур алхах, суулт, суниалт хийх эсвэл шатаар өгссөн ч болно.

  • Элсэн чихэр, транс тос агуулсан бүтээгдэхүүн болон энергийн ундааны хэрэглээг багасга

 Эдгээр бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг бодисууд нь бие организмыг стрессэнд тэсвэргүй болгодог.

 

Анхаар: Хэрвээ та сүүлийн хэдэн сарын турш үргэлж ядарсан байдалтай байгаа бол амин дэм болон антиоксидантын шинжилгээ өгөөрэй. Учир нь таны бие хэт их амин дэмийн дутагдалд орсон бол үүнийг хоол хүнсний тусламжтайгаар шийдэж болдоггүй. Харин эмчилгээний тунгаар бэлдмэл хэрэглэх шаардлагатай болдог юм. Тиймээс нэн түрүүнд цусан дахь В12 болон Д амин дэм, фолийн хүчил, коэнзим Q10 болон төмрийн хэмжээгээ шалгуулаарай.

Стрессээ хяна

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()