Селена Гомез, Хейли Болдуин нарын зөрчилдөөн

Селена Гомезыг шинэ уран бүтээл  болох  "Lose You To Love Me" дуугаа хуучин найз залуу Жастин Биберт зориулсан гэдэг. Харин Биберийн шинэхэн эхнэр Хейли Болдуинын уг дуунд үзүүлсэн хариу үйлдэл олон хүмүүсийн дургүйг хүргэсэн байна. Хейли "I'll kill you"(Би чамайг алах болно) хэмээх дууг инстаграмынхаа сторид оруулжээ. Уг дуу олон талаараа дуучин руу чиглэсэн утгатай гэж хүмүүс үзэн Хейлиг буруутгасан байна. Харин Селена түүнийг эсэргүүцсэн фэнүүдээсээ "эелдэг байхыг" хүсчээ.

Селена Гомез, Хейли Болдуин нарын зөрчилдөөн
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Селенагийн шинэ дуу гараад удаагүй байтал Хейли инстаграмдаа Summer Walker -ын “I’ll Kill You” дууг постолсон нь хүмүүс түүнийг Селена руу халдаж байна гэж үзэхэд хүргэсэн ба тэрээр огт тийм зүйл байхгүй гэж үгүйсгэсэн юм. 

"Одоо энэ утгагүй зүйлээ зогсоо, өгөөд байх хариу алга, энэ бүгд чинь зүгээр л тэнэг хэрэг" хэмээн  Just Jared сайтад хэлсэн байна. Түүний уг мэдэгдлийн дараа Гомез фенүүддээ онлайнаар хэн нэгэн рүү дайрч давшлахгүй байхыг уриалсан видео байршуулжээ. "Энэ дууг хүлээж авсанд талархаж байна. Гэсэн хэдий ч би адилхан эмэгтэй хүнээ муулдаг эмэгтэй хүний талд зогсож чадахгүй. Би хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй" гэж хэлэв.

Тэрээр "Хүн бүхэнд сайхан хандаарай, ямар ч нөхцөл байдалтай бай хэрвээ та бүхэн намайг дэмждэг л бол хэнд ч битгий бүдүүлэг байгаарай. Уурлах хэрэггүй ээ, юу мэдэрч байгаагаа харин хэлээрэй гэхдээ энэ бүхэн миний зүрх сэтгэлээс гараагүй гэдгийг ойлгоорой" гэжээ.

“Lose You to Love Me”  дууны ихэнхи үг Селена, Жастин нарын үерхлийн талаар санагдуулна. Тэрээр Бибертэй 2009 оноос 2018 оны 3 сар хүртэл үерхсэн боловч Бибер, Болдуин нар тэр жилийн долдугаар сард сүй тавьсан тухайгаа зарласан.  Мөн Гомез 10-р сарын 24-ний өдөр “Look at her now” дуугаа гаргажээ. 

30
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()