Эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд байгаа Аргентины "хөвдөг" арал

Энэхүү хачирхалтай нуурын голд байрлах арлыг Аргентины намгаас “Google Maps”-ийг ашиглан илрүүлж байжээ. Анх үүнийг хүмүүс техникийн гажуудлаас үүссэн зохиомол газар хэмээн бодож байсан ч үнэн хэрэгтээ энэхүү арал бодитоор оршдог болох нь тогтоогдсон юм. Ингээд нууцлаг зүйлсээр дүүрэн хөвдөг арлын талаарх мэдээллийг хамтдаа сонирхоцгооё.

Эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд байгаа Аргентины "хөвдөг" арал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү асар том хөвдөг арал нь нэгэн нуурын усны 4/5 -ыг эзлэн байрладаг. Нуур нь яг л зурчихсан мэт төгс дугуй эрэгтэй. Арал нь ч гэсэн бөөрөнхий хэлбэртэй, нуур дотор хөвдөг учир тус нуурын ус яг л хавирган сар мэт харагддаг аж.

Уг арлыг Америкийн гидравлик инженер Ричард Петрони анх олж илрүүлж байжээ. Тэрбээр "Google Maps" дээр тус нуурын зургийг хармагцаа найзууд руугаа залгаж, түүний байрлаж буй газарт очихоор шийдсэн байна.

Сонирхолтой, маш өвөрмөц энэхүү арлыг та “Google Maps” дээр 34°15’07.8″S 58°49’47.4″W гэж оруулаад газрын зургийн “Satellite”-ийг  асааж, харах боломжтой.

Энэхүү арал нь Аргентины Парана намгархаг голд байрладаг бөгөөд Ричард болон түүний хамтрагчид хэт их намагтай байдлаас нь болж арал руу нэг оролдлогоор очиж чадаагүй байна. Харин дараагийн удаа тэд нисдэг тэргээр арал дээр очжээ.

Залуус 118 метр диаметр хэмжээтэй тус арлыг “Eye” хэмээн нэрлэжээ. Хэдийгээр нутгийн иргэд арлын талаар мэддэг байсан ч энэхүү арал дээр эртний бурхан оршдог гэдэгт итгэж байсан учир огтхон ч очдоггүй байсан гэнэ.

“Google Maps”-ын архивыг судалсны үр дүнд уг арал 2003 оноос хойш оршиж байсан болохыг нь тогтоожээ. Харин хиймэл дагуулын зургуудыг харвал арал нь нэг байрандаа байнга байдаггүй бөгөөд нуур дотроо хөвдөг болох нь батлагдсан байна. Одоогийн байдлаар Ричард 3 дахь удаагаа арал дээр очихоор төлөвлөж байгаа гэнэ.

Энэ удаад тэрбээр геологийн тоног төхөөрөмжтэй явахаар болжээ. Үүнээс гадна Ричардын багийнхан 5 мянган долларын хандив хүсэж байгаа бөгөөд тэд тус мөнгөөрөө арлыг илүү нарийн судлах гэнэ. Харин 10 мянган долларын хандив өгвөл судлаачдын багтай хамт Аргентиныг зорьж, шинэхэн арлын нарийвчилсан судалгааг хамтдаа эхлүүлэх аж.

Харин уфологичид буюу үл таних нисдэг биет судлаачдын үзэж буйгаар энэ нь харь гарагийнхны усан доорх бааз руу нэвтрэх нууц сансрын хөлгийн таг ажээ.

Энэ талаар зураг авалтын багийн найруулагч “Бидний тогтоосноор энэхүү газрын ус нь тунгалаг, маш хүйтэн байсан. Эргэн тойронд нь байрлах намагтай нь харьцуулахад суурь нь маш хатуу байсан бөгөөд арал нь нуурын голд хөвдөг. Бид яагаад гэдгийг мэдэхгүй байгаа ч тэр үнэхээр хөвж байсан юм” хэмээн хэлж байв.

Энэхүү арлын нууцыг тайлахаар эрдэмтэд, геологичид, биологочид, болон уфологичид, шумбагчид нисдэг аппарат болон бусад ус, хөрс, ургамал судалгааны төхөөрөмжтэйгөөр тус арлыг зорихоор болжээ. Үүнээс гадна судлаачдын багийнхан нутгийн оршин суугчдын хамтаар богино хэмжээний баримтат кино хийхээр төлөвлөсөн байна.

Хүн төрөлхтний түүх гэдэг маш агуу зүйл бөгөөд эрдэмтэд одоог хүртэл зарим асуултад хариулж чадахгүй хэвээр л байна. Түүнчлэн археологийн хайгуулын үеэр олдсон зарим олдворуудын нууцыг тайлах гэж эрдэмтэд маш хичээнгүйлэн ажилласаар л байгаа билээ.

Гаднаас нь харахад энэхүү арал нь өвөл хагарсан мөснөөс болж үүсдэг мөсөн аралтай ихээхэн төстэй харагддаг. Мөсөн дугуй арал нь нууцлаг зүйлсийн тоонд багтдаг хэдий ч нэлээд олон байдаг учир хүмүүсийн анхаарлыг төдийлөн татдаггүй юм.

Мөсөн арлын диаметр ч гэсэн жижигхэн байдаггүй бөгөөд мөн л хөвдөг.  Энэ нь мөн нисдэг тавгийн ул мөр байх магадлалтай бөгөөд эрдэмтэд мөсөн арал үүсэх механизмыг одоо ч гэсэн нээж илрүүлээгүй байгаа аж.

Аргентины “Нүдэн арал” дээр хийх ээлжит судалгаа сонирхолтой үр дүнг авчрах магадлалтай учир тус хачирхалтай байгалийн үзэгдэл юутай холбоотой болох нь удахгүй тайлагдах биз ээ.

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()