Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

Дэлхийн олон орны эмч нар өвчтөнийхөө хэлийг ажиглаж, тухайн хүний оношийг тодорхойлдог. Учир нь хүмүүсийн төдийлөн ач холбогдол өгдөггүй хэл нь үнэндээ бидний бие махбодийн талаар олон зүйлийг хэлж өгч чаддаг байна. Юун түрүүнд та толинд хараад хэлээ сайтар ажиглаарай. Харин дараа нь энэхүү мэдээллийг уншиж өөрийн эрүүл мэндийг шинжээрэй.

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хэл дээрх цэгүүд

Хэл бол таны дотоод эрхтний үйл ажиллагаа ямар байгааг бүхэлд нь харуулдаг толь юм. Өөрөөр хэлбэл, дотоод эрхтний үйл ажиллагаанд гарч буй бүх л асуудлыг хэлний тусламжтайгаар мэдэж болдог аж.

Хэлний үзүүр зүрхний үйл ажиллагааг, үзүүрийн 2 зах хэсэг нь уушгийг, харин хэлний гол хэсэг ходоод болон нойр булчирхайг, зах буюу ирмэг хэсэг нь элэг, дэлүүг, хэлний арын хэсэг нь гэдэс, түүний 2 захын хэсэг нь бөөрний үйл ажиллагаа ямар байгааг тус тус илтгэдэг. 

Хэл дээрх цэгүүд

2 Хэлний хэлбэр, хэмжээ

Ерөнхийдөө хэлний өнгө болон өнгөр нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлуудыг илтгэдэг болохыг хүн бүр мэднэ. Тэгвэл хэлний хэлбэр нь үүний адил олон зүйлийг хэлж өгдөг. Тухайлбал, хэл тань нимгэвтэр байвал та шингэний дутагдал, бодисын солилцооны хувьд асуудалд оржээ. Харин хэл хавагнаж, томрох нь бамбай булчирхай эсвэл ямар нэг халдвар авсны шинж тэмдэг юм. Мөн хэл хэвийн хэмжээнээс харьцангуй зузаан байх нь В12 витамин дутагдаж байгааг илтгэдэг байна.

Хэлний хэлбэр, хэмжээ

3 Босоо шугам

Хэл дээрх уг босоо шугам нь нурууг хариуцдаг. Хэрвээ энэ зураас хэлний уг хэсэгт бага зэрэг мурийсан байвал нуруу суулттай эсвэл бүсэлхий хавиар асуудал үүссэн болохыг илтгэдэг.

Босоо шугам

Харин дунд хэсэгт мурийсан байвал таны цээжний хөндийд ямар нэг асуудал үүссэн байж мэдэх юм.

Харин босоо зураас нь хэлний үзүүр хэсэгт мурийсан байвал эмэгтэйчүүд болон умайн хүзүүний орчимд асуудал үүссэн гэдгийг харуулдаг байна.

4 Хэлний улайлт

Хэлний үзүүр хэсгээр үрэвсэж, юм гарах нь нэг төрлийн хэлний үрэвсэлт өвчин бөгөөд энэ нь гормоны өөрчлөлт болон В12 дутагдсантай холбоотой байдаг. Зарим үед энэ нь хорсож, өвдөж ч болдог. 

Хэлний улайлт

5 Хэл чичрэх

Хэл чичрэх нь сэтгэлийн түгшүүр, далд айдас, мэдрэлийн эмгэг зэргийг илтгэдэг. Энэ нь Паркинсоны өвчний шинж тэмдгүүдийн нэг юм.

Хэл чичрэх

6 Хэл хагарах

Хэл хагарах нь ихэнхдээ удамшлын гаралтай байдаг. Мөн энэ нь Мелкерсон-Розенталь хам шинж буюу ховор тохиолддог мэдрэлийн системийн эмгэг байх нь бий.

Хэл хагарах

Хэрвээ таны хэлэнд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрсэн бол эмнэлэгт очиж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()