ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

ХХБанкны эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэдийг төлөвшүүлэх зорилготой "Хязгааргүй мөрөөдөл" төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа улсын хэмжээнд 300-н номын сан тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжлэн БГД-ийн 40-р сургуульд амжилттай хэрэгжлээ. 1969 онд "500 айлын сургууль" нэртэйгээр байгуулагдаж байсан 40-р сургууль нь 50-н жилийн түүхэндээ Улс, Хот, Дүүргийн тэргүүний тодотголтой олон шагналуудыг хүртэж байсныг сургуулийн удирдлагууд болон ахмад багш нар бахархалтайгаар дурсаж байлаа.

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

Эдүгээ бага ангийн 35, дунд ангийн 20, ахлах ангийн 10 бүлэгт 2200 гаран сурагч суралцаж, 99 багш, 17 үйлчилгээний ажилтантайгаар сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа 40-р сургууль ХХБанкны "Хязгааргүй мөрөөдөл" төсөлд амжилттай нэгдлээ.

Мөрөөдөл бүхний эхлэлийг хамтдаа бүтээе.

Худалдаа, хөгжлийн банк

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.