Хятад дахь газар доорх хотын амьдрал

Хятадын төв хэсэгт одоог хүртэл газар доор байшин барих уламжлал хадгалагдан үлджээ. Жишээлбэл, Хэнань мужийн Санменхи хотын барилга байгууламжууд газар доор оршдог аж. Хотын иргэд эртний уламжлалаа хадгалж үлдэхээс гадна энэ байдлаар жуулчдын анхаарлыг татах зорилготой байдаг гэнэ.

Хятад дахь газар доорх хотын амьдрал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Яодун буюу “агуйн байшин”-гийн түүх нь хүрэл зэвсгийн үеэс эхлэлтэй бөгөөд энэ үед хятадууд газар гүнзгий ухаж амьдардаг байжээ. Харин хэсэг хугацааны дараа Мин гүрний засаглалын үед эдгээр нь илүү орчин үеийн загвартай болсон бөгөөд хэд хэдэн байр руу ороход зориулагдсан дөрвөлжин болон тэгш өнцөгт хаалганууд үүссэн байна.

2011 онд Санменхи хотын барилгуудыг Хятадын биет бус соёлын өвд бүртгэсэн бөгөөд одоо улсын хамгаалалтанд байдаг аж. Эдгээр байшингууд газар дор 6-11 метрийн гүнд байрлана. Газар доорхи байрны давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй байдал бөгөөд зуны улиралд хамгийн ихдээ 20 градус, өвлийн улиралд 8-10 хэмтэй байдаг байна. Энэ нь XXI зуунд маш чухал үзүүлэлт юм.

Орчин үед Санменхигийн бүх барилгууд сантехник болон цахилгааны холболттой болсон бөгөөд жуулчдын анхаарлыг ихээр татах болсон юм. Жуулчид энэхүү барилга байгууламжаар зочлохоос гадна хоноглож болох бөгөөд сарын төлбөр нь 30 долларын үнэтэй.

Үүнээс гадна нутгийн иргэд ч газар доорхи байшиндаа амьдардаг юм. Нутгийн иргэн Чжан Чжицон хэлэхдээ: “Яодунд амьдрах нь үргэлж дулаахан тухтай байдаг. Миний өвөө яодунд амьдарч, ач зээ нар маань яодунд төрсөн. Ам бүлийн тоо нэмэгдэхэд шинэ байшин ухаж гаргах нь маш амар байдаг” гэжээ.

23
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()