Хүн бүр төдийлөн мэддэггүй, сонирхолтой түүхэн баримтууд

Түүх үргэлж бидний сонирхлыг татсаар ирсэн. Энэ удаад та бүхэнд сургуульд заадаггүй, хүн бүрийн төдийлөн мэдэхгүй, магадгүй сонсож ч байгаагүй сонирхолтой түүхэн баримтуудыг хүргэе. 

Хүн бүр төдийлөн мэддэггүй, сонирхолтой түүхэн баримтууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Тайландын төрийн дууллын аяыг Оросын хөгжмийн зохиолч бичсэн

1932 он хүртэл Тайландын төрийн дуулал нь “Sansyon Pra Barami” байсан бөгөөд оросын ая зохиогч Петр Андреевич Щуровскийн ая дээр шүлгийг нь зохиож бичсэн байна. Харин одоогийн төрийн дууллын аяыг Пра Чендуриян зохиосон бөгөөд хамгийн анх 1932 онд эгшиглэжээ. 1939 оноос дууны үгийг өөрчилсөн аж.

Тайландын төрийн дууллын аяыг Оросын хөгжмийн зохиолч бичсэн

2 Тутанхамоны эцэг эх нь цус нэгтэй ах дүүс байсан

Италийн муми судлалын их сургуулийн тэргүүн Альберт Цинк хэд хэдэн судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд тэрээр Тутанхамоны эцэг эх нь цус нэгтэй болохыг баталсан байна. Тиймээс Тутанхамон дааврын өөрчлөлтөөр шаналдаг байсан болов уу. Орчин үеийн техник технологийн ачаар Тутанхамоны шинэ хөргийг зурсан бөгөөд зургаас харахад түүний биеийн харьцаа жигд бус байсан нь Тутанхамоныг эрт нас барахад хүргэсэн хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ.

Тутанхамоны эцэг эх нь цус нэгтэй ах дүүс байсан

3 Бэлгэвчийг эртний ацтекүүд бүтээсэн

Хамгийн анх жирэмслэлтээс хамгаалах энэхүү хэрэгслийг МЭӨ XIV  зууны үед загасны хөөсөөр хийдэг байжээ. Гэхдээ зарим түүх судлаачид хамгийн анхны бэлгэвчийг эртний Египетэд малын арьсаар хийдэг байсан гэж үздэг.

Бэлгэвчийг эртний ацтекүүд бүтээсэн

4 Түүхэн дэх хамгийн их цус урссан газар бол Колизей

Козилей нь Ромын түүхэн дурсгалт газар болохоос өмнө энэхүү газар үхлийн тулаан зохиогддог байсан. Үүнээс гадна гладиаторуудын тулаан, усан цэргүүдийн тулаан зэргийг хийдэг байсан гэнэ. Гэхдээ усан цэргүүдийн тулааныг хийхэд маш олон зүйл бэлдэх хэрэгтэй байсан учир ихэнхдээ томоохон баяр ёслолын үеэр л зохион байгуулдаг байсан аж.

Түүхэн дэх хамгийн их цус урссан газар бол Колизей

5 Өвлийн ордонд болсон үймээний үеэр 6 хүн амиа алдсан

Энэ талаар ном, баримтат болон түүхэн кино их ч маш их хэтрүүлэг хэрэглэсэн байдаг. Өвлийн ордонд болсон үймээний үеэр нийт 6 хүн нас барж, цөөн тооны хүмүүс гэмтэж бэртсэн аж. Хэрвээ Октябрийн хувьсгалын талаар илүү сонирхолтой зүйл мэдэхийг хүсэж байвал Уоррен Биттигийн “Reds” киног үзэхийг зөвлөж байна.

Өвлийн ордонд болсон үймээний үеэр 6 хүн амиа алдсан

6 Нэг ч иргэн шинээр мэндлээгүй жил

1983 он бол Ватиканы хувьд  өвөрмөц жил болсон юм. Учир нь энэ онд нэг ч хүүхэд шинээр төрөөгүй аж. Гэхдээ Ватиканы хүн ам ердөө 1000 тул энэ нь тийм ч гайхахаар зүйл биш юм.

Нэг ч иргэн шинээр мэндлээгүй жил

7 Лондонд гарсан түймрийн үеэр 13500 байшин сүйрчээ

1666 онд Лондонд болсон гал түймэр нь бараг 4 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд хотын төв хэсгүүдийг хамарсан юм. Гал түймрийн үеэр 13500 байшин, 87 сүм шатсан байна. 80 мянган хүнээс 70 мянган хүн нь орох оронгүй үлджээ. Яагаад Лондончуудад энэ их гарз хохирол учирсан нь тодорхойгүй байгаа бөгөөд аймшигт түймэр болон оныг харахад танд ямар нэг мэдрэмж төрж байна уу?

Лондонд гарсан түймрийн үеэр 13500 байшин сүйрчээ

8 2-р Екатерина ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг цуцалсан

Энэ нь зөвхөн дайчдад хамааралтай бөгөөд ижил хүйстэн цэргүүд тамлан зовоох бие махбодын шийтгэлээс айх хэрэггүй болболж байжээ_

2-р Екатерина ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг цуцалсан

9 Ромын хаан Неро өөрийн боолтойгоо гэрлэсэн

Түүнийг Скорус гэдэг бөгөөд эхнэрээс гадна хэд хэдэн нууц амрагтай байжээ. Тэрээр цагийг хий дэмий өнгөрүүлдэггүй, үргэлж ямар нэгэн хачирхалтай зүйл хийдэг байсан гэнэ. Жишээлбэл: Эгчдээ өндөр тунтай гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн өгч амь насыг нь хороосон бөгөөд ээжийнхээ амийг хороохын тулд хамтдаа завиар зугаалах санал тавьсан байна. Ээжийнх нь суусан завины хэсэг цөмөрч ээж нь ус руу унах ёстой байсан гэнэ. Гэхдээ түүний энэхүү төлөвлөгөө амжилтгүй болжээ.

Ромын хаан Неро өөрийн боолтойгоо гэрлэсэн

10 Хувьсгалаас өмнө Орос улс архидалтын төвшин хамгийн бага орон байв

Хачирхалтай мэт санагдаж байгаа ч энэ үнэн аж. Харин одоо бол Орос улсад архидан согтууралтын төвшин нэлээд өндөр байгаа бөгөөд жил бүр маш олон хүн үүнээс болж амиа алддаг байна.

Хувьсгалаас өмнө Орос улс архидалтын төвшин хамгийн бага орон байв

11 Чингис хааны үед гол усанд бие зассан хүмүүсийг цаазалдаг байжээ

Хэдийгээр харгис мэт санагдаж байгаа ч энэ нь усыг бохирдуулахгүй байх цорын ганц арга байсан болов уу. Дэлхий даяар энэ төрлийн арга хэмжээг авсан бол дэлхийн бүх усны ундарга цэвэр байх байсан биз ээ.

Чингис хааны үед гол усанд бие зассан хүмүүсийг цаазалдаг байжээ

12 Петр I архичдыг шагнадаг байсан

Петр I архидан согтууралттай тэмцэх харгис арга ашиглаж байжээ. Тэрээр архичдад зориулж медалбүтээсэн байна. Гэхдээ энэ бол энгийн медаль биш бөгөөд 7 кг-ийн жинтэй ширмэн медаль байсан аж. Медалийг архичин өөрөө тайлж чадахгүй байхаар хүзүүнд зүүж өгдөг байсан бөгөөд энэ медалийг тайлахгүйгээр 7 хоногийн турш явах хэрэгтэй байжээ. Хачирхалтай нь, Петр өөрөө архи уух нэлээд дуртай байсан гэнэ шүү.

Петр I архичдыг шагнадаг байсан

13 Фидель Кастрог хөнөөх 600 гаруй төлөвлөгөө амжилтгүй болсон

Кубын дарангуйлагч тэрбээр улс төрийн өрсөлдөгчид, гэмт хэрэгтнүүд тэр ч байтугай АНУ-ын зүгээс явуулсан амийг нь хөнөөх 600 гаруй нууц ажиллагаануудаас амьд мултарч чаджээ. Тэдгээрийн дунд тэсрэх бодис бүхий янжуур, хор шингээсэн шумбалтын хувцас гээд санаанд оромгүй арга хэрэгслүүд багтаж байв.

Фидель Кастрог хөнөөх 600 гаруй төлөвлөгөө амжилтгүй болсон

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()