Ирланд вискиний дахин сэргэлтийн түүх

Вискийг үйлдвэрлэгч улсаар нь Шотланд, Америк, Канад, Япон, Ирланд гэж ангилдаг бөгөөд тэдгээрийн амт чанар, нэр хүнд нь тухайн вискиний анх үйлдвэрлэгдсэн түүх, хэрхэн гаргаж авснаараа ялгагддаг юм. Тэгвэл бид та бүхэнд Ирланд вискиний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Ирланд вискиний дахин сэргэлтийн түүх

Ирланд виски

Вискийг англиар “Whisky” эсвэл “Whiskey” гэж хоёр янзаар бичдэг. Тэгвэл Ирландад “Whiskey” гэж бичдэг бөгөөд энэ нь тус улсын Гаэль хэллэгээр “Uisce beatha” буюу "Амьдралын ус" гэсэн утгатай үг юм.

Ирланд виски нь XII зууны үед үүссэн, Европын хамгийн эртний нэрмэл ундааны нэг билээ. Анх Ирланд лам нар МЭӨ 1000 жилийн тэртээ газар дундын тэнгисийн орнуудаар аялахдаа энэхүү анхилуун үнэрт усыг зохиосон гэдэг. Улмаар хожим Ирландчууд арга техникээ бага зэрэг өөрчилж, үүнийг насанд хүрсэн хүн бүрийн ууж болохуйц нэрмэлийн ундаа болгон хувиргажээ. Олон зуун жилийн түүхтэй Ирланд вискиний үйлдвэрлэл, бүртгэлийн талаарх мэдээлэл ховор байдаг нь тухайн үед архи согтууруулах ундаатай холбоотой зохицуулалт сул, мөн олон тооны тоо баримтууд бичгээр биш ам дамжин яригдаж үлдсэн байдагтай холбоотой юм.

Ирланд виски

XVIII зууны сүүлч XIX зууны эхэн үед Ирланд виски нь дэлхийн вискиний зах зээлд ноёрхож байжээ. Гэвч Ирланд виски нь тусгаар тогтнолын дайн /1919-1921 он/, Ирландын иргэний дайн /1922-1923 он/ мөн Англитай хийсэн худалдааны дайнуудын улмаас зах зээл уналтад орсон юм.

Түүнчлэн 1920-1933 онд АНУ архи согтууруулах ундааны худалдаанд хориг тавьж байв.

Улмаар XX зууны эхэн үед Шотландын виски үйлдвэрлэлийн шинэчлэлт нь зах зээлийн эрэлтийг бий болгож Ирланд вискийг ардаа орхиж чадсан байна. 

Гэвч мөхлийн ирмэгт ойрхон байсан Ирланд виски дахин эргэн ирж, уламжлалт арга барил нь сэргэснээр "Golden Era" буюу "Алтан Эрин үе" эхэлсэн гэдэг. 1990-ээд оноос Ирланд виски нь хамгийн хурдацтай өсөж, дэлхийн вискиний зах зээлийн 5 хувийг дангаараа эзэмших болжээ. Судлаачдын үзэж буйгаар ирэх 10 жилийн хугацаанд энэ нь 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Ирланд цэргүүд /1919-1921 он/

Одоогоор Ирланд улсад нийт 18 вискиний үйлдвэр байгаагаас хамгийн олон жилийн түүхтэй нь "Jameson", "Bushmills", "Teeling", "Connacht" юм.

Эдгээрээс "Алтан Эрин үе"-ийн гол төлөөлөл болох Дублин хотын Марроубөүн-Лейнээс (Marrowbone-Lane) гаралтай, 230 гаруй жилийн түүхтэй "Teeling" брэндийн суурийг анх 1782 онд Волтер Тилинг (Wolter Teeling) гэх хүн тавьж байжээ. Түүнчлэн үе дамжин өвлөгдөхдөө тус брэнд уламжлалт арга барилаа огт алдалгүй, хадгалж чадсан онцлогтой юм.

Тилингийн гэр бүлийн одоогийн өв залгамжлагчид болох Жак, Стефен Тилинг (Jack & Stephen Teeling) нар 2012 онд шинэчлэлт хийж, 2015 оны 3-р сард "Teeling" вискийний шинэ үйлдвэрийг төрөлх Дублин хотын Либерти дүүрэгт дахин нээж, брэндийнхээ логог хүртэл виски нэрдэг зэс тогооноос галт шувуу нисэн гарч буйгаар дүрслэн хийсэн байна.

"Teeling" брэндийн шинэчлэгдсэн лого

Ирланд вискиний уламжлалт арга барилыг хамгийн ихээр өөртөө шингээсэн төрлүүд нь "The Teeling Small Batch", "The Teeling Single Grain", "The Teeling Single Malt" юм. Энэ гурван вискийг "Тилинг гурвал "буюу "The Trinity Pack" гэж нэрлэдэг. Түүнчлэн энэ нь хүйтэн шүүлтүүрээр шүүгээгүй, 46 хувийн хатуулагтайгаар шилэнд савладаг, байгалийн гаралтай амттай гэдгээрээ бусад Ирланд вискинүүдээс ялгарч чаддаг.

"The Trinity Pack"

Мөн Ирланд виски сонирхогчдод дуулгахад "Jameson", "Teeling", "Bushmills" зэрэг вискинүүд зарим нэг дэлгүүр, бөөний төвүүдэд маш боломжийн үнэтэйгээр мэр сэр худалдаалагдаж байсан шүү.

"Teeling" брэндийн инфографик

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.