Орон орны иргэд ахмад настнууддаа хэрхэн ханддаг вэ?

Ихэнх орнуудад 65 юм уу түүнээс дээш настай хүнийг өндөр настанд тооцдог. Харин ийнхүү настнуудын тоонд орсон хүмүүстээ улс орнууд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ нь улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Японд өндөр настнуудаа хүндэтгэх өдрийг тусгайлан тэмдэглэдэг бөгөөд эл өдөр ахмадуудаа цуглуулан хүндэтгэл үзүүлдэг байна. Хятад, Энэтхэгт ч мөн иймэрхүү уламжлал байдаг аж. Ингээд дэлхийн хэд хэдэн улсуудын хөгшчүүлээ хэрхэн хүндэтгэдэг, тэдэнд хэрхэн хандаж, ямар үйлчилгээ үзүүлдэг талаар сонирхъё. 

Орон орны иргэд ахмад настнууддаа хэрхэн ханддаг вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Америк

Америк дахь настнууд бусад орнуудтай харьцуулахад харьцангуй аз жаргалтай, эрүүл байдаг гэгддэг ч зарим тохиолдолд тэднийг гадуурхах тохиолдол гардаг гэнэ. Зарим залуус үрчлээтэй, буурао үстэй нэгнийг шууд л хөгшин гэж үзэн гадуурхах хандлага үзүүлдэг тул ийнхүү хөгшчүүл нь гадуурхагдсан мэдрэмжтэй үлддэг аж. Америк бол залуу үеийнхэн нь ахмадуудаа хүндлээд байдаг улс биш. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд Америкчуудын хөгшчүүлдээ тавих анхаарал нэмэгдэж, тэдэнд зориулсан төвүүдийг бий болгож байгаа аж. Ингэснээр настай хүмүүс бусдаас илүү мэдлэг, туршлагатай, өөрийн туршлагаараа нийгэмдээ үнэтэй хувь оруулсан гэдгийг нь залуу үедээ таниулах зорилгоор “Ахмадын баярын өдөр” зэргийг тэмдэглэдэг болж эхэлжээ. 

Америк

2 Хятад

Настнуудаа хүндэтгэх нь Хятадын иргэдийн хувьд бараг л хууль юм. Харин ч бүр үр хүүхдүүд нь асрахгүй бол эцэг эх нь хүүхдүүдээ шүүхэд өгөх хүртэл арга хэмжээ авдаг гэнэ. Компаниуд ч мөн ажилчиддаа эцэг эхээ асрах цаг гаргаж өгөх ёстой байдаг гэнэ. Хүн амын шигүү суурьшил, хөгшин хүмүүсийн тооны өсөлт зэргээс шалтгаалан настай хүмүүстээ анхаарал хандуулж, тэднийг халамжлах нь эдийн засагт ч чухал нөлөө үзүүлдэг аж. 

Хятад улс 2050 он гэхэд 50-иас дээш насны 636 орчим сая хүнтэй болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хүн амын 49% юм. Хятадын соёлд эцэг эхээ асрах нь үүрэг мэт боловч нийгэм нь өөрөө настай хүмүүсээ хайрлаж, хүндэтгэж байхыг шаарддаг. 

Хятад

3 Япон

Япончууд бол хөгшин хүмүүсээ маш их хүндэтгэдэг. Настнаа хүндэтгэх уламжлалаа үр хүүхдүүддээ өвлүүлдэг тул Япончууд дэлхий дээрх хамгийн сайхан сэтгэлтэй, хүнлэг иргэдтэй улс гэгддэг. Япончууд олуулаа нэг гэрт амьдардаг учраас настай хүмүүс нь урт насалдаг байж болох. Настай хүмүүсийн нийгэмлэгээс хийсэн судалгаагаар 65-аас дээш насны хүмүүс нь нийт хүн амын ихэнхийг нь эзэлдэг бөгөөд залуучуудаасаа хэд дахин олон гэсэн байна. Аз жаргалтай байдал, урт наслалт зэрэг нь тухайн гэр бүлийн эрүүл харилцаа, эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байж болно. Настай хүмүүсээ асарч хамгаалснаар тэднээсээ зөв амьдралын хэв маяг, хүндэтгэл зэргийг сурч болдог давуу талтай. 

Япон

4 Шотланд

Шотландад настай хүмүүс бол баялаг гэгддэг. Тэдний гаргасан санаа, хэлэх үг зэргийг залуу үеийнхэн нь маш их сонсож, дагаж мөрддөг гэнэ. 

Шотландууд настай хүмүүсээ сонсох, тэднээс суралцахын тулд, тэднийг асарч хамгаалахын тулд настай хүмүүстээ зориулсан асрах газруудыг байгуулсан байдаг байна. Өндөр настнуудад зориулсан асрах газрууддаа тэднийг байлгаж, халамжилснаар гэр бүлийнхэн нь ч тэдэнд анхаарал хандуулах боломжтой болдог байна. Өөрөөр хэлбэл, настай эцэг эхээ асрах нь Шотландуудын нэгэн уламжлал гэнэ. 

Шотланд

5 Вьетнам

Вьетнамчуудын хувьд настай хүмүүс гэдэг бол мэдлэг, уламжлал, оюун билгийг тээгч, дамжуулагч нь байдаг аж.  Хөгшин настай хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч, үр хүүхдүүдээ халамжлан, хоол хүнсийг нь бэлдэн өгдөг. Тэд гэр бүлийн тэргүүн гэгдэж, ямар нэг шийдвэр гаргах үед хамгийн чухал шийдвэрийг гаргадаг. Хөгшин хүмүүс бол Вьетнамчуудын хувьд үнэтэй хөрөнгө аж.

Вьетнам

Ахмад настнуудад ээлтэй байдал (нийгэм, эдийн засгийн хүрээнд)

Ахмад настнуудад ээлтэй байдал (нийгэм, эдийн засгийн хүрээнд)

Эх сурвалж: AgeWatch index

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()