Ордууд согтохоороо ямар болдог вэ?

2019-11-21, 12:37
53,438

Хүмүүс согтуудаа өөрөө ч гайхмаар элдэв араншин гаргадаг. Тэгвэл энэ бүхэн бидний төрсөн ордтой холбоотой байдаг аж. Тэгэхээр ямар ордонд төрснөөс хамаараад бидний эрүүл болон согтуудаа гаргадаг зан авир тэс өөр байх нь бий. Харин ямар ордны хүмүүс уухаараа ямар зан араншин гаргадгийг мэдээд авчихвал та цаашид хэр их уухаа, хэнтэй уухаа ч төлөвлөж болно шүү дээ. 

Ордууд согтохоороо ямар болдог вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Хонины ордныхон архи уусан үедээ зөв шийдвэр гаргах чадваргүй болдог. Тиймээс та энэ үед найз нөхөдтэйгөө ойр байж, харин утсаа хол байлгах хэрэгтэй. Магадгүй та экс рүүгээ залгаж, дахин нийлэх талаар ч асууж магадгүй. Мэдээж та дараа нь энэхүү хийсэн үйлдэлдээ харамсах тул согтохоосоо өмнө түүний дугаарыг устгасан нь зөв. Эсвэл согтуудаа зүгээр л утсаа хол байлга. 

Хонь

2 Үхэр

Үхрийн ордныхон бол архи дарс уухдаа байнга идэх юм хамт авч явдаг нэгэн. Үргэлж л гэртээ пицца юм уу бургер хадгалж байдаг бөгөөд ямар ч үед уухад бэлэн байдаг.

Үхэр

3 Ихэр

Таны согтуу үеийн зан авир аз жаргалтай, уйтгартай, ууртай, эргээд аз жаргалтай зэргээр хэдхэн цагийн хооронд маш их өөрчлөгддөг нэгэн. Дотно найзтайгаа хамтдаа цагийг өнгөрөөвөл нэлээд хөгжилтэй байж чадна. Нэлээд ууж эхэлснийхээ дараагаар буюу шөнө дундын үед таны ааш өөрчлөгдөж, танихгүй нэгэн рүү уурлах, уусан зүйлээ найз руугаа шидэх зэрэг маш олон тэнэг зүйл хийх магадлалтай тул аль болох тааруулж уух хэрэгтэй.

Ихэр

4 Мэлхий

Архи уусан үедээ та маш их сэтгэл хөдлөлтэй болдог бөгөөд таны сэтгэл санааны байдал ямар байгаагаас аз жаргалтай эсвэл уйтгар гунигтай болж болно. Хэрэв та найз бүсгүйтэйгээ муудалцсан бол согтсон үедээ түүнтэйгээ хэрэлдэх, муудалцах эсвэл сайхан харилцаатай байсан бол илүү их аз жаргалтай байх гээд уусан үеийн таны сэтгэл санааны байдал уухаас өмнөхтэй чинь шууд хамааралтай. Гэхдээ зарим тохиолдолд та өөрөө ч мэдэлгүй сэтгэл хөдлөлдөө захирагдан тэнэг зүйл хийх магадлалтай. 

Мэлхий

5 Арслан

Арслангийн ордныхон согтсон үедээ ямар нэг шүүлтүүр, хяналтгүй болдог бөгөөд хэнд ч юу ч хамаагүй хэлдэг. Тиймдээ ч найзууд тань таныг уусан үед зайгаа барьж эхэлдэг. Хэн нэгний өөдөөс нь харж байгаад юу ч хамаагүй хэлж хүмүүсийн дургүйг хүргэдэг бөгөөд эрүүл болсон үедээ энэ үйлдлээ санадаггүй гэнэ. Тиймээс хэрэв та хэн нэгэнтэй шударга ярилцья гэвэл хоёулхнаа юм уу эсвэл эрүүл байхдаа ярилцсан нь дээр. 

Арслан

6 Охин

Охины ордныхон бол шударга, нээлттэй хүмүүс байдаг ч согтсон үедээ ичихээ мэдэхгүй нэгэн болдог. Согтуу үедээ олон нийтийн сүлжээгээр лайв хийх, сайн найзынхаа найз залууд дургүй гэдгээ хэлэх, эсвэл бүр бөөлжиж байгааг хүртэл харуулах гээд танаас гарч болох ичгүүргүй гэмээр үйлдлүүд гарна. Эрүүл болсныхоо дараа нүүр хийх газаргүй болохоор үйлдлүүд хийдэг тул уухаа багасгасан нь л дээр. 

Охин

7 Жинлүүр

Жинлүүрийн ордныхон ууж эхлэх үедээ хоол эргүүлэх, ус ундаа хольж уух гээд аль болох бага уух гэж оролддог хүмүүс боловч нэгэнт согтсон бол уухаа зогсоохоо мэдэхгүй нэгэн болдог. Хаа сайгүй тасарч унан, ер нь ямар ч хяналтгүй уудаг нэгэн. Тиймээс архины хэрэглээгээ хянах хэрэгтэй ордуудын нэг. 

Жинлүүр

8 Хилэнц

Хилэнцийн ордныхон бол хувь хүний нууцыг хувь хүн өөрөө л мэдэх ёстой, бусдад заавал хэлж, мэдэгдэх шаардлагагүй гэж үздэг нэгэн. Харин согтсон үедээ тэд ярих ярихгүй их л олон зүйлийг ярьж эхэлдэг. Хамгийн сонин нь өнгөрснийг дахин дахин сөхөж ярьдаг учраас найз нөхөд түүнийг битгий уугаасай хэмээн бодох хүртэл нь хашраадаг. 

Хилэнц

9 Нум

Нумын ордныхон бол үдэшлэг эхлэх үеэрх хамгийн хөгжилтэй, наргианч нэгэн байдаг боловч бага зэрэг уугаад эхлэх үеэсээ ярианы сэдвийг сонирхолгүй байдал руу оруулдаг нэгэн. Улс төр, философи, хувь хүний үзэл бодол гээд хэзээ ч дуусахааргүй сэдвүүдийг гарган ирж, үдэшлэгийн уур амьсгалыг уйтгартай болгодог. Таны хувьд дээрх сэдвүүд сонирхолтой байж болох ч бусдын хувьд юу л бол. 

Нум

10 Матар

Матрын ордныхон бол ухаалаг хүмүүс. Тэд үдэшлэгийн үеэр бурбон дарс эсвэл виски шимж суудаг. Харамсалтай нь, хэдхэн хундага уусны дараа матрын ордныхны тэнэг гэмээр зан гарч ирдэг. Тэд согтсон үедээ өөрийгөө ухаантай, ухаалаг, бүхнийг мэдэгч гэдгээ батлах гэж оролдож эхэлдэг бөгөөд энэ нь тэднийг улам л тэнэг байдалд оруулдаг аж. 

Матар

11 Хумх

Хумхын ордныхон бол гэртээ ганцаараа хоол захиалан, кино үзэнгээ уух дуртай хүмүүс. Найз нөхөдтэйгөө уусан ч гэр рүүгээ яарах бөгөөд түүний хувьд гэр нь л уухад хамгийн тохиромжтой газар мэт. Түүний нэг том дутагдал нь найз нөхдөдөө хэлэлгүйгээр гэртээ харьчихсан байх. Хэдийгээр гэр сайхан ч хэзээ, яаж гэртээ харих гэж байгаагаа хамт яваа хүмүүстээ хэлдэггүй нь тэдний том дутагдал.

Хумх

12 Загас

Загасны ордныхны хувьд ууна гэдэг нь бодит байдлаас тасрах нэг арга. Согтсон үедээ тэд хөгжилтэй байж чадах ч заримдаа хэт их тэнэг үйлдлүүд хийх гээд байдаг. Хэн нэгний гэрт орох, уух юм хулгайлах, машины зогсоол дундуур явах гээд хөгжилтэй хэрнээ тэнэг үйлдлүүд олон гаргана. Ингэх нь нэг талаараа тэнэг юм шиг боловч дараа нь дурсаж ярих сайхан дурсамжуудыг ч бий болгодог. 

Загас

16
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()