Хэв маягаа эрс өөрчилчхөөд буй 10 алдартан

Алдартай хүмүүс үргэлж олны анхаарлын төвд байдаг учир ямагт сайхан харагдах хэрэгтэй болдог. Тэд бүгд бусдаас өвөрмөц харагдаж, үзэгчид, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд хоногшин үлдэхийг хүсдэг нь мэдээж. Ингээд сүүлийн үед гадаад төрхөө эрс өөрчилсөн одуудыг харцгаая. 

Хэв маягаа эрс өөрчилчхөөд буй 10 алдартан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Женнифер Лопес (Jennifer Lopez)

9-р сард 50 насны төрсөн өдрөө хийсэн дуучин бүсгүй Торонтод болсон Олон Улсын кино наадмын үеэр өөрийн хэв маягийг өөрчилж ирсэн бөгөөд тэрээр үсээ тайрч, алтлаг өнгөөр будсан байжээ.

Женнифер Лопес (Jennifer Lopez)

2 Кристен Стюарт (Kristen Stewart)

Кристен Стюарт хурц өөрчлөлт хийхээс айдаггүй нэгэн, саяхан Францад болсон кино наадмын үеэр ягаан өнгийн богино үс засалттай иржээ. Энэхүү засалт нь ч түүнд зохисон бололтой.

Кристен Стюарт (Kristen Stewart)

3 Моника Беллуччи (Monica Bellucci)

Миланд болсон загварын долоо хоногийн үеэр Моника Беллучи өөрийн шинэ имижээр олны гайхшралыг төрүүлжээ. Богино үс засалт, хар шил нь жүжигчин бүсгүйг танигдхааргүй болгож өөрчилсөн ч бүсгүй ямар ч тохиолдолд үзэсгэлэнтэй харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Моника Беллуччи (Monica Bellucci)

4 Иванка Трамп (IvankaTrump)

9-р сар Иванка Трампын хувьд өөрчлөлтийн сар болжээ. Тэрээр үсээ тайрсан бөгөөд энэхүү засалт нь түүнийг илүү эрхэмсэг  харагдуулж байгаа болов уу.

Иванка Трамп (IvankaTrump)

5 Лариса Гузеева (Larisa Guzeeva)

Лариса Гузеева өөрийн өөрчлөлтөөр шүтэн бишригчдээ гайхшруулаад амжжээ. Тэрээр үсээ шаргал өнгөөр будсан байна. Хэдийгээр үзэгчдийн сэтгэлд тэрээр бараан үстэйгээр үлдсэн ч цайвар өнгийн үс ч түүнд зохиж байгаа бололтой.

Лариса Гузеева (Larisa Guzeeva)

6 Бритни Спирс (Britney Spears)

Бритни Спирсийн бараан үстэй байхыг бид мэднэ. Гэхдээ намрын эхээр тэрээр дахин туршилт хийхээр шийдсэн бололтой. Гэвч түүний энэ өөрчлөлт удсангүй. 10 сарын сүүл гэхэд тэрээр дахин цайвар үстэй болсон байна. Шаргал үс Бритнийгийн хувьд түүний нэрийн хуудас мэт санагдана. 

Бритни Спирс (Britney Spears)

7 Эмма Робертс (Emma Roberts)

Эмма Робертс үснийхээ өнгийг өөрчлөх маш дуртай нэгэн. Энэ удаад ч тэрээр саяхан цайвар үстэй байснаа бараан өнгөтэй болгохоор шийджээ. Эмма өөрийнхөө хэв маягийг өөрчлөхийн тулд гүн шоколадан бор өнгийг сонгосон байна.

Эмма Робертс (Emma Roberts)

8 Дуа Липа (Dua Lipa)

Дуа Липа саяхан өөрийн шинэ цомгоо гаргасан бөгөөд үүнийгэээ өөрийн шинэ дүр төрхөөрөө сурталчилсан аж. Бүсгүйн анхны цомог 2017 онд гарч байжээ.

Дуа Липа (Dua Lipa)

9 Жон Траволта (John Travolta)

Хэдэн сарын өмнө Жон Траволт өөрийн үснээс салахаар шийдсэн байна. Одоо тэрээр халзан толгойтой өөртөө итгэлтэйгээр алхаж байгаа гэнэ.

Жон Траволта (John Travolta)

10 Ченнинг Татум (Channing Tatum)

Ченнинг Татум ч гэсэн үснээс залхсан бололтой өөрчлөлт хийхээр шийдэж, үсээ багасгаж, цайвар үстэй болжээ.

Ченнинг Татум (Channing Tatum)

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()