Гар хатаагч нь аюултай нян бактерийг хамгийн ихээр тараадаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ

Суултуурын ус татах үед ялгадсанд байдаг их хэмжээний нян бактер агаарт цацагдаж, ариун цэврийн өрөөгөөр тархдаг. Тэгвэл угаалгын өрөөгөөр тархсан уг нян бактериуд тэнд байрлах гар хатаагч төхөөрөмж рүү сорогдож ордог байна. Судлаачид хүндээр бие зассаны дараа ус татаад 30  секунд орчим хүлээж, гар хатаагчийг шалгаж үзтэл суултуурын ус татах үед агаарт цацагдсан бактериуд гар хатаагчинд очиж наалдсан байжээ. 

Гар хатаагч нь аюултай нян бактерийг хамгийн ихээр тараадаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Судалгааны явцад, автомат гар хатаагч төхөөрөмжийн үлээх сэнсэнд бактерийн 18-60 гаруй бөөгнөрөл сорогдож наалдсан бол ердөө 1 бөөн бактери угаалгын өрөөний бусад хэсгээр тархаж үлджээ. Энэхүү үр дүн хүрээлэн буй орчны микробиологийн "Applied and Environmental Microbiology" сэтгүүлд нийтлэгджээ. 

Уг судалгааг, Коннектикутын Анагаахын их сургуулийн мэргэжилтнүүдийн баг явуулсан бөгөөд тэд сургуулийн барилга доторх 36 ариун цэврийн өрөөг судалжээ. Сонирхолтой нь, тэд угаалгын өрөөнөөс зөвхөн лабораторид байдаг савханцар нянгийн онцгой төрөл болох "PS533" бактерийг илрүүлжээ. Уг төрлийн бактери автомат гар хатаагч дээрх бактерийн 2-5 хувийг эзэлж байв. "PS533" бактерийг хадгалдаг лаборатори угаалгын өрөөнүүдээс нэлээд хол учир бактери зөвхөн хүний гараар дамжиж гар хатаагчинд наалдсан гэсэн үг юм. 

Үүнээс тэд бүх төрлийн өвчин үүсгэгч нян бактериуд хүний гараас автомат хатаагч руу, хатаагчаас өөр хүний гар руу дамжсаар барилгын бусад хэсгүүдэд тархдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. 

Харин гар хатаагчийн үлээгч сэнсэнд яагаад ийм олон төрлийн савханцар нян үүрлэсэн байгааг судлаачид тайлбарлаж чадахгүй байгаа аж. Автомат гар хатаагч төхөөрөмж нь хүчтэй үлээх үедээ агаарт тархсан нян бактерийг сорж аваад тэдгээрийн үүрлэх газар болдог байж болох юм гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Ийнхүү гар хатаагч төхөөрөмжөөс хүний гар руу бактери тархдаг нь тогтоогдсон боловч үлээх хэсэгт бактери үүрлэдэг эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

Түүнчлэн уг судалгааг удирдан явуулсан мэргэжилтэн Питер Сетлоу-гийн хэлснээр угаалгын өрөөн дэх гар арчих цаасанд ч мөн бактери тархсан байх магадлалтай аж. Ариун цэврийн өрөөн дэх нян бактери нь хүний ялгадаснаас гардаг бөгөөд бие зассаны дараа ус татах үед, ялангуяа суултуурыг таглахгүйгээр усаа татах үед агаарт тархдаг байна. 

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()