Онцгой ур чадвар шаарддаггүй ч цалин нь жилийн 100,000 доллараас буудаггүй 9 мэргэжил

Жилийн 100.000 долларын цалинтай ажил хийнэ гэдэг бол хүн бүрийн л мөрөөдөл байх. Харин энэ мөрөөдөл биелэхэд тийм ч амар биш ээ, АНУ-д л гэхэд өрхийн дундаж орлого 52.000 доллар байна. Хачирхалтай нь, жилийн 100.000 долларын цалинтай ажил цөөнгүй байдаг бөгөөд тэдгээр нь нэг их ур чадвар шаарддаггүй гэнэ. Тэдгээрийг хамтдаа сонирхъё. 

Онцгой ур чадвар шаарддаггүй ч цалин нь жилийн 100,000 доллараас буудаггүй 9 мэргэжил
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Засгийн газрын Одон орон судлаач

Жилийн цалин: 139,140 доллар - Одон орон судлаач болохын тулд бакалавраас дээш зэрэгтэй байх хэрэгтэй бөгөөд цалин ч сайтай байдаг гэнэ. Одон орончийн дундаж цалин 2012 оны байдлаар жилдээ 96,000 доллар байсан бол холбооны засгийн газарт ажилладаг одон оронч жилдээ 139,000 долларын цалин авдаг аж. 

Одон оронч мэргэжлийн нэг сул тал нь тэд шөнөөр ажиллах хэрэгтэй болдог. Учир нь гэвэл нартай байх үед судалгаа хийх боломж багатай байдаг гэнэ. Гэхдээ ихэнх одон орончид ажлын 8 цагаар ажиллан жилд хэдхэн л удаа ажиглалт хийдэг байна.

Засгийн газрын Одон орон судлаач

2 Агаарын замын хөдөлгөөн зохицуулагч

Жилийн цалин: 122,530 доллар - Агаарын замын хөдөлгөөн зохицуулагч өдөр шөнөгүй, амралтын өдрүүд ч ялгалгүй ажилладаг учир ийнхүү цалин өндөртэй байдаг аж. Зохицуулагч болохын тулд тухайн улсынхаа нисэхийн ерөнхий газрын академиас зохион байгуулдаг сургалтад суух хэрэгтэй байдаг гэнэ. Ажил нь маш стресстэй учраас эрт буюу 56 настайдаа тэтгэвэрт гардаг бөгөөд тасралтгүй 20 жил ажилласан бол 50 настайдаа тэтгэвэрт гарч болдог. 

Агаарын замын хөдөлгөөн зохицуулагч

3 Газрын тосны инженер

Жилийн цалин: 130,280 доллар - Газрын тосны инженер болохын тулд бакалавр зэрэгтэй байх хэрэгтэй бөгөөд тэд газрын тос болон хийг дэлхийн гадаргаас хэрхэн гаргаж авах болон хуучин худагнуудаас дахин тос гарган авах зэрэг ажлуудыг хийдэг. Газрын тосны инженерүүд 2014 он хүртэл эрэлт ихтэй байсан ч, тус онд газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ муудсанаар ажлын байр ч багассан аж.

Газрын тосны инженер

4 Maтематикч

Жилийн цалин: 101,360 доллар - математикчдийн хувьд олон салбаруудад ажиллах боломжтой байдаг. Жишээлбэл, химичидтэй хамтарч шинэ эм гарган авах, шинэ машины загварын аэродинамикийг гарган авах зэрэг ажлууд хийдэг. 

Математикчдад олдох хамгийн том боломж гэвэл Wall Street юм. Тэд тоон үзүүлэлтийн аналистуудтай хамтарч ажиллах сонирхолтой бөгөөд ингэснээр квант хэмээх математикийн тооцоолуурыг ашиглан хувьцаа болон бусад арилжааг зохион байгуулдаг. 

Maтематикч

5 Хөлийн өвчний эмч

Жилийн цалин: 116,440 доллар - хэрэв та өдөржингөө хөлийн ул харж суух ажил хийж чадна гэвэл та нэлээд их цалин авах боломжтой гэнэ. Тавхайн өвчин эмчлэгч нь хөл, шагай зэргийн өвчинг эмчлэхээс гадна шаардлагатай тохиолдолд хагалгаа ч хийдэг. Энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд анагаахын сургуулийн түргэвчилсэн сургалтад суух хэрэгтэй бөгөөд АНУ-ын  хэмжээнд ийм сургууль 9 л байдаг гэнэ. 

Хөлийн өвчний эмч

6 Холливүдийн зургийн найруулагч

Зургийн найруулагч гэдэг бол кино болон телевизийн уран бүтээлүүдийн ерөнхий дүр зургийг гаргадаг хүн. Найруулагчийн ажлын бас нэгэн гол зүйл бол кино бүтээхдээ төсөвтөө тааруулан киногоо бүтээх, киноны байршил, барилга байгууламж гээд кинонд ашиглагдах бүх зүйлсийг нь тохируулан ажилладаг. Харин их хөрөнгөөр босож байгаа кинонд бол найруулагчид төсвөө 5 сараар нь төлөвлөдөг. Киноны найруулагчаар ажил олж хийх нь нэлээд хэцүү бөгөөд ихэнх найруулагчид зар сурталчилгаа, олон нийтийг хамруулсан шоу нэвтрүүлэг найруулдаг ажил хийдэг байна. 

Холливүдийн зургийн найруулагч

7 Хиймэл шүдний мэргэжилтэн

Жилийн цалин: 169,130 доллар - хиймэл шүд хийгч болохын тулд шүдний эмчийн сургуульд жил сурах хэрэгтэй байдаг бөгөөд дараа нь  шүд нөхөн сэргээх чиглэлээр 3 жил суралцдаг. Хиймэл шүд хийдэг эмч нар цоорсон шүд нөхөх, тахийж, мурийсныг нь засах гээд олон жижиг ажилбар хийхээс гадна сүүлийн үед шинэ технологиуд ашиглан шинээр шүд суулгах, хагалгаа хийх зэрэг олон зүйлсийг хийдэг болсон гэнэ

Хиймэл шүдний мэргэжилтэн

8 Онгоцны нисгэгч

Жилийн цалин: 114,200 доллар - онгоцны нисгэгч болгон адилхан өндөр цалин авдаггүй. Ахлах нисгэгч, туслах нисгэгч, нисэхийн инженер зэрэг хүмүүс дунджаар 114,200 доллар байдаг бол орон нутгийн нисгэгчид 73,280 орчим долларын цалинтай гэнэ.Мөн томоохон нисэх онгоцны буудлуудын орон нутгийн болон олон улсын нисгэгчид бусад жижиг газруудаас харьцангуй их байдаг. Орон нутгийн нисгэгчдийн дундаж цалин 55,000 доллар бол олон улсын буюу томоохон нислэгүүд хариуцдаг нисгэгчдийн цалин 135,000 орчим доллар байдаг байна. 

Онгоцны нисгэгч

9 Газрын тосны мэргэжилтэн

Жилийн дундаж цалин: 137,750 доллар - байгаль орчин хамгаалал, барилга байгууламж, газар цэвэрлэгээ зэрэг салбаруудад хий, газрын тос судлаачид ажилладаг. Байгалийн тос, хийг гарган авах талаар ажилладаг эдгээр хүмүүс эрэлт хэрэгцээ мэргэжилтэйгээс гадна цалин ч сайн авдаг. Газрын тосны үнэ буурах үед нефть, газрын тос судлаачдийн ажил ч бас багасаж байгаа гэнэ. 

Газрын тосны мэргэжилтэн

42
таалагдаж байна

56
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()