Шүд унах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ихэнх америк кинонд, киноны үйл явдал XIX зуунд өрнөж байсан ч бүх жүжигчид цасан цагаан, тэгш шүдтэй байдаг билээ. XIX зуунд шүдний эрүүл ахуйд хэрхэн анхаарал хандуулж байсныг хэн ч мэдэхгүй боловч XXI зуунд барууны орнуудад шүдний эрүүл ахуйд маш их анхаарал хандуулах болсон юм. Тэгвэл тэд яагаад шүдэндээ онцгой анхаарал хандуулж, их хэмжээний мөнгө зарцуулдаг вэ? Энэ талаар мэдэж авцгаая. 

Шүд унах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Шүд унах үед хамгийн түрүүнд тулгардаг таагүй асуудал бол хэл ярианд өөрчлөлт орох. Таны хэл яриа бусдад ойлгомжгүй болж, шүгэлдэх мэт чимээ гарч болно. Харин дараагийн таагүй зүйл бол ялангуяа араа, хажуу талын шүд байхгүй үед тохиолдох бөгөөд энэ нь хоол хүнсийг зажлахад сөргөөр нөлөөлнө. Энэ тохиолдолд хүн тогтмол хацар болон хэлээ хазах ба энэ нь жижиг бэртэлд хүргэдэг байна. Үүнээс гадна амны хөндийн ноцтой асуудал үүсэх магадлалтай. Учир нь хазалтын хэмжээ 90,7 кг жингээр дарсантай тэнцэнэ. Энэ төрлийн бэртэл нь амны хөндийн үрэвсэл үүсгэх аюултай.

Үүнээс гадна шүднүүд хоосон зайгаа нөхөхийн тулд хөдөлгөөнд орж эрүүний ясны гажуудал үүсгэдэг. Мөн хацар унжих, хонхойх, ам болон хамрын ойролцоо үрчлээтэх болон нүүрний хэлбэр тэгш бус болдог. Анагаах ухааны үүднээс үзэхэд энэ нь хазалтанд сөргөөр нөлөөлж, хазалт өөрчлөгдөхөд хүргэдэг байна. Хэдий чинээ удаан шүдгүй явна төдий чинээ өөрчлөлт их явагдах болно. Учир нь шүдгүй байгаа хэсгийн эрүүний яс нь элэгдэж, чанартай шүдний имплант хийхэд төвөгтэй бас үнэтэй болдог юм.  

Мөн шүдгүй байх нь ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлнө. Нэг шүд байхгүй байхад л зажилах үйл явцад алдаа гарч, ходоодонд нэмэлт ачаалал өгдөг. Мэдээж, сэтгэл зүйн хувьд асуудалтай болдог бөгөөд шүдгүй хүн өөрийн дутагдлыг нуухын тулд инээхээ больж, өөртөө итгэх итгэлгүй болдог. Энэ нь ганцаардмал, нууцлагдмал болоход нөлөөлнө.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ерөнхийдөө унасан шүдийг нөхөхөд хамгийн тохиромжтой, найдвартай арга нь имплант юм. Нэг шүд унасан бол голонцортой шүд хийж болно. Харин хэд хэдэн шүд унасан бол гүүрэлсэн шүд хийх боломжтой. Энэ төрлийн шүд нь хэд хэдэн шүдийг гүүр хэлбэрээр холбох явдал юм. Үр дүн боломжийн бөгөөд үнийн хувьд имплантаас хямд тусна. Хэрвээ бараг шүдгүй үлдсэн бол протез хийсэн нь хамгийн тохиромжтой  хэмээн мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()