Леонардо Ди Каприотой болзож байсан 20 эмэгтэй

Холливуддын од залуу, бүсгүйчүүдийн харцыг булаасан Леонардо Ди Каприо 11 сарын 11-нд 45 нас хүрсэн байна. Алдарт жүжигчин залуу маань 1994 оноос эхэлж “Оскар”-ын төлөө тэмцсэнээр 2016 онд “The Revenant” киногоороо тус шагналыг хүртсэн байна. Гэхдээ тэрээр энэ бүх хугацааг зураг авалтын талбайд төдийгүй олон үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй болзож өнгөрүүлж байсан аж. Жүжигчин залуугийн дурлалт бүсгүйчүүдийн тоо 20 давсан бөгөөд хачирхалтай нь тэд бүгд хоорондоо ямар нэг зүйлээрээ төстэй байсан гэнэ. Ингээд Ди Каприогийн хайрыг татсан бүсгүйчүүдтэй танилцъя. 

Леонардо Ди Каприотой болзож байсан 20 эмэгтэй

1 Брижет Холл, 1994

Лео дөнгөж алдарт гарч байх үед үзэсгэлэнт бүсгүй Брижет Холл (Bridget Hall) аль хэдийн Pepsi Cola, Guess Jeans болон Anne Klein-ий нүүр царай болж, Vogue, Harper’s Bazaar, ELLE болон Allure сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн байжээ. Тэрээр Леогийн анхны алдартай болзоот бүсгүй байсан аж.

Брижет Холл, 1994

2 Наоми Кэмпбелл,1995

Магадгүй энэ нь Леонардод бараан үстэй бүсгүйчүүд таалагддаг эсэхийг шалгах нэг арга байсан юм болов уу? Хэдийгээр тэд төдийлөн удаан болзоогүй ч, сайн найзууд болжээ.

Наоми Кэмпбелл,1995

3 Клэр Дэйнс, 1995-1996

Хосууд зөвхөн кинон дээр төдийгүй, бодит амьдрал дээр ч хайр сэтгэлийн холбоотой болжээ. Гэхдээ “Ромео болон Жульетта”-гийн зураг авалт дууссаны дараа тэд салсан байна.

Клэр Дэйнс, 1995-1996

4 Кристен Занг, 1997

Энэ бол Ди Каприогийн “Титаник” киноны нээлтэнд дагуулж ирсэн загвар өмсөгч бүсгүй юм. Хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсоход Кристен Леог “залуу загвар бүсгүйчүүдийн араас хөөцөлддөг” хэмээн буруутгаж түрүүлж хаясан гэнэ. Кристен (Kristen Zang) руу Леогийн шүтэн бишригч бүсгүйчүүд сүрдүүлсэн, заналхийлсэн захидлыг илгээж байсан аж. Ийнхүү сүрдүүлгийн захидлыг шүтэн бишригчдээсээ авсны дараа Лео ирээдүйн найз бүсгүйчүүдийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээс нууж, хамгаалах болсон гэнэ.

Кристен Занг, 1997

5 Хелена Кристенсен, 1997

Данийн загвар өмсөгч бүсгүйтэй жүжигчин залуу сар гаруй хугацаанд л хайр сэтгэлийн холбоотой байжээ. Бүсгүй түүнээс 6 насаар эгч байсан нь хайрын харилцааг богиносгоход хүргэсэн юм болов уу?

Хелена Кристенсен, 1997

6 Деми Мур, 1997-2002

Хосууд 5 жилийн турш нийлж, салж байсан бөгөөд үргэлж папараццийн дуранд өртдөг байсан юм. Нэгэн хачирхалтай зүйл нь Демигийн төрсөн өдөр мөн 11-р сарын 11-нд болдог аж.

Деми Мур, 1997-2002

7 Ева Герцигова,1998

Чехийн загвар өмсөгч бүсгүйтэй тэрээр “The Man in the Iron Mask” киноны нээлтийн үеэр танилцаж, 2 сарын турш болзжээ.

 

Ева Герцигова,1998

8 Жизель Бюндхен,2000-2005

Харин Бразилийн үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй Леогийн зүрхэнд 5жилийн турш үлдсэн байна. Гэхдээ тэрээр бүсгүйд сүйн бөгж өгөөгүйгээс гадна кино ертөнцөд хөл тавихад нь туслахгүй гэдгээ хэлжээ.

Жизель Бюндхен,2000-2005

9 Бар Рафаэли, 2006-2011

Бар болон Лео нарыг гэрлэх байх гэж үзэгчид ихээхэн итгэж байсан ч Лео шүтэн бишригчдийнхээ урмыг хугалжээ.

Бар Рафаэли, 2006-2011

10 Анна Вьялицына,2011

Цаг алдах хэрэгтэй гэж  үү? Орон орны бүсгүйчүүдтэй болзохыг Лео илүүд үздэг бололтой.

 

Анна Вьялицына,2011

11 Блейк Лайвли, 2011

2011 оны зун Леогийн хувьд халуухан байсан бололтой. Тэрээр Блейк Лайвли-тай учир ургуулсан ч энэ харилцаа 5 сар л үргэлжилсэн байна.

Блейк Лайвли, 2011

12 Эрин Хизертон, 2012

Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрийн нэг болох Эрин жүжигчин залуутай 2 сарын турш болзож, ээлжит загвар өмсөгч бүсгүйд халаагаа өгчээ.

 

Эрин Хизертон, 2012

13 Маргарита Гоше (2012)

Ди Каприо яаж эдгээр бүсгүйчүүдийнхээ нэрийг тогтоодог байсан юм бол?

Маргарита Гоше (2012)

14 Тони Гаррн,2013-2014

Бүтэн жилийн турш Леогийн шүтэн бишригчид Тони болон Лео нарын харилцааг ажиглаж байсан юм. Тэд хосуудыг гэрлэх болов уу гэсэн итгэл тээж байсан ч энэ удаад Лео мөн л гэрлэсэнгүй.

Тони Гаррн,2013-2014

15 Келли Рорбах,2015

Ирээдүйд гэрлэх болов уу гэх итгэл найдварыг төрүүлж байсан Леогийн ээлжит болзоот эмэгтэй бол Келлт Рорбах юм.  “ОК” сэтгүүлийн 2015 оны 10-р сарын дугаар дээр “Лео гэрлэх гэж байна” гэсэн мэдээлэл гарсан боловч энэхүү зөгнөл биелсэнгүй.

Келли Рорбах,2015

16 Рианна, 2016

2016 оны 1-р сард болсон “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр шагнал аваад зогсохгүй, шөнийн клубт дуучин Рианнатай байж байгаад баригдсан учир хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний гол бай болсон байна. Гэхдээ тэд зүгээр ярилцаж суугаагүй бөгөөд харин халуухнаар үнсэлцэж байсан гэнэ лээ.

Рианна, 2016

17 Эла Кавалек,2016

Цахим сүлжээнд Леог: “Дурлалт бүсгүйчүүдээ эхлээд дугуй унах романтик болзоонд урьж, харин дараа нь хаягддаг” хэмээн элэглэж байсан. Загварын ертөнцөд хөл тавих гараагаа эхлүүлж байсан Польш бүсгүйг ч энэ асуудал тойрч өнгөрсөнгүй.

Эла Кавалек,2016

18 Нина Акдал, 2017

Харилцаагаа дараагийн түвшинд аваачихад бэлэн биш байсан явдал нь Леонардо Ди Каприог 25 настай загвар өмсөгч бүсгүй Нина Акдалаас салахад хүргэсэн байна.

Нина Акдал, 2017

19 Лорена Рэй, 2017

Жүжигчин залууг шаргал үстэй бүсгүйчүүдэд дуртай болохыг бид мэдэх хэдий ч энэ удаад тэрээр өөр сонголт хийхээр шийджээ. Гэхдээ бусад зүйлээ тэрээр өөрчлөөгүй бөгөөд бүсгүйтэй дугуй унаж, Сен-Тропын завиар зугаалсан ч гэрлэх санал тависангүй.

Лорена Рэй, 2017

20 Камила Морроне

Мэдээж, одоо ч гэсэн Лео найз бүсгүйтэй. Тэрээр 22 настай загвар өмсөгч Камилатай  (Camila Morrone) хайр сэтгэлийн холбоотой байгаа бөгөөд энэхүү харилцаа 2 жилийн турш үргэлжилж байгаа гэнэ. Гэхдээ саяхан бүсгүй түүнд нэг бол түүнтэй гэрлэ, нэг бол сал гэсэн шаардлагыг тавьжээ.

Камила Морроне

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()