Беларусийн парламентын гишүүнээр сонгогдоод буй мисс бүсгүйг тойрсон дуулиан

22 настай Мария Васильевич нь Беларусын парламентын доод танхимд 28.94 хувийн санал авч сонгогджээ. "Наша Нива" хэвлэлд мэдээлснээр энэ нь өнгөрсөн сонгуулийн 110 тойргоос хамгийн бага хувиар сонгогдсон гэнэ гэнэ. Тэрбээр өнгөрсөн жилийн  "Беларусийн мисс" тэмцээний ялагч бөгөөд тэмцээний үеэр тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн биеэр зочилсон байна. Удалгүй, бүсгүй Ерөнхийлөгчтэй хамт хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцох болсон бөгөөд тэд Минскд болсон шинэ жилийн баяр дээр хамт хатан хааны вальс бүжиглэжээ. 

Беларусийн парламентын гишүүнээр сонгогдоод буй мисс бүсгүйг тойрсон дуулиан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Энэ оны 5-р сараас Васильевич төрийн өмчит телевизийн "Өглөөний мэнд, Беларусь" хөтөлбөрийг хөтлөн явуулах болсон. Харин 9-р сараас тэрээр парламентад нэр дэвших гэж буйгаа мэдэгджээ. Тэрээр TUT.BY сайтад өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг Беларусийн Бүгд Найрамдах Залуучуудын Холбооноос түүнд нэр дэвших санал тавьсан гэжээ. 

Беларусь улс нь Европ дахь дарангуйллын засаглалтай сүүлийн орон гэж тооцогддог. 

Мария Васильевич нь улс төрийн хувьд ямар ч туршлагагүй, тэр ч байтугай сонгуулийн сурталчилгааны ажил ч хийгээгүй мөртлөө гишүүнээр сонгогдсон явдлыг гадны хэвлэл мэдээллүүд онцолж, сонгууль будлиантай болсон нь тодорхой гэж үзэж байгаа юм.

13
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()