"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22, 16:43
5,407

"Tesla" компани анхны пик-ап загварын машин болох "Cybertruck"-ыг танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Америкчуудын хамгийн их хөлөглөх дуртай автомашины төрөл болох пик-ап загварын цахилгаан хувилбарыг бүтээх амлалтаа ийнхүү биелүүлжээ. Лос Анжелес хотод болсон нээлтийн арга хэмжээний үеэр "Tesla" компанийн гүйцэтгэх захирал "тус машины харагдах байдал нь хуягласан, футурист хэв маягтай, 39.900 ам.доллараар худалдаалагдах бөгөөд нэг цэнэглэлтээр 800 километрээс дээш зам туулах боломжтой" хэмээн мэдэгджээ.

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

“Бидэнд тогтвортой орлогын үүсвэр хэрэгтэй байгаа. Пик-ап машингүй бол бид үүнийг шийдэж чадахгүй. Америкт хамгийн сайн зарагддаг топ 3 тээврийн хэрэгсэл бүгд пик-ап машинууд байдаг. Тиймээс тогтвортой үүсвэртэй болохын тулд бид пик-ап машин үйлдвэрлэх хэрэгтэй” гэж Элон Маск хэллээ.

Танилцуулгын үеэр "Cybertruck"-ын хуягласан шилний чанарыг батлахын тулд тулд хоёр металл бөмбөг шидэж үзүүлсэн байна.

"Tesla" компани "Cybertruck"-ын үйлдвэрлэлийг 2021 оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байна. Элон Маск өмнө нь твиттер хуудсандаа "Cybertruck"-ын загварыг Жэймс Бондын "The Spy Who Loved Me" кинон дээр гарч байсан шумбагч болон хувирдаг "Lotus Esprit" спорт машинаас сэдэвлэсэн гэжээ.

"Tesla"-ын "Model 3" загварын суудлын автомашин нь дэлхийн өндөр борлуулалттай цахилгаан автомашин бөгөөд "Cybertruck"-аараа тус компани "Ford", "General Motors", "Fiat Chrysler" зэрэг компаниуд давамгайлж буй пик-ап машины зах зээлд өрсөлдөхөөр болж байгаа юм.

"Tesla" өнөөг хүртэл "Model S" болон "Model 3" зэрэг суудлын автомашинуудаа борлуулж байгаа ч саяхнаас SUV загварын "Model X" санал болгож эхэлсэн бөгөөд ирэх жилээс "Model Y" нэртэй авсаархан SUV автомашиныг зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

"Ford", "General Motors" компаниуд харин "Tesla"-тай "Ford Mustang Mach E" загварын цахилгаанаар ажилладаг SUV болон пик-ап автомашинаар өрсөлдөхөөр зэхэж байгаа аж.

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()