Эрчүүдэд зориулсан "жирэмслэлтээс хамгаалах" тариа удахгүй гарна

Жирэмснээс хамгаалах хэрэгслийг зөвхөн эмэгтэйчүүд хэрэглэх шаардлагагүй болжээ. Энэтхэгийн эрдэмтэд дэлхийн хамгийн анхны эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах тарилгын туршилт явуулж дууссан байна. Тус бүтээгдэхүүн 6 сарын дараа худалдаанд гарах аж. Энэхүү жирэмслэлтээс хамгаалах тариа нь 13 жилийн үйлчилгээтэй юм байна. Одоогоор бүтээгдэхүүний найрлагад орох түүхий эдийг Энэтхэгийн эм зүйн ерөнхий хянагчаар батлуулан, зөвшөөрөл авах ажил явагдаж байна. 

Эрчүүдэд зориулсан "жирэмслэлтээс хамгаалах" тариа удахгүй гарна
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Тус бүтээгдэхүүнийг зохион бүтээх ажлыг удирдан явуулсан, анагаах ухааны доктор Р. С. Шарма ( R. S. Sharma):  "Бүтээгдэхүүн аль хэдий бэлэн болсон. Эмийн хяналт зохицуулалттай холбогдох байгууллагын зөвшөөрөл гарахыг хүлээж байна. Клиникийн туршилт 3 үе шаттай явагдсан бөгөөд үр дүн маш амжилттай болсон. Туршилтад 303 хүн оролцсоны 97,3 хувьд ямар ч гаж нөлөө илрээгүй. Энэ бол дэлхийн хамгийн анхны эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл болох болно" хэмээн ярьжээ. 

Жирэмслэлтээс хамгаалах тарилгыг үрийн шингэний сувагт тарина. Уг тарианд стерик эрик ангидрид (steric maleic anhydride) хэмээх полимер бодис агуулагдах ба энэ нь эр бэлгийн эсийн боловсрох процессыг саатуулах үйлчилгээтэй аж. Ийнхүү энэ нь урт хугацаанд жирэмслэлтээс найдвартай хамгаалах юм. 

Сүүлийн жилүүдэд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг зөвхөн эмэгтэйчүүд хийлгэхээс сэргийлэн, эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хурдацтай хөгжиж байна. Энэ оны 1-р сард мөн ижил үйлчилгээтэй гелен бүтээгдэхүүний туршилт хийгдсэн бөгөөд тус бүтээгдэхүүн нь эр бэлгийн эсийг тоог тэглэх үйлчилгээтэй байжээ. 

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()