Домогт хөгжимчид өнөөдөр амьд байсан бол...

"Sachs Media Group" гэрэл зураг сэргээн засварладаг "Phojoe" компанитай хамтран залуудаа хорвоог орхин, хөгжмийн ертөнцийн домог болон мөнхөрсөн эрхмүүдийн зургийг засварлаж, одоо амьд байсан бол хэрхэн харагдахыг мэдэхээр шийджээ. Тэдгээр одуудад Элвис Пресли, Курт Кобейн, Жими Хендрикс нар ч багтсан байна. Ингээд үр дүнг хамтдаа сонирхоцгооё. 

Домогт хөгжимчид өнөөдөр амьд байсан бол...
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Жанис Жоплин (1942-1970)

Америкийн рок дуучин тэрбээр рок хөгжмийн түүхэн дэх хамгийн шилдэг гоцлол дуучдын нэгт тооцогддог. Тэрээр одоо 77 настай байх байжээ. 

Жанис Жоплин (1942-1970)

2 Бобби Дарин (1936-1973)

Итали гаралтай жүжигчин, Америкийн дуучин Бобби Дарин нь 50,60-аад оны үеийн хамгийн алдартай жазз, рок-н-ролл уран бүтээлчдийн нэг бөгөөд өдгөө 83 настай байх байж. 

Бобби Дарин (1936-1973)

3 Касс Эллиот (1941-1974)

Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, The Mamas & Papas хамтлагийн гишүүн тэрбээр одоо тэр 78 настай байх байсан. 

Касс Эллиот (1941-1974)

4 Деннис Вилсон (1944-1983)

"The Beach Boys" рок хамтлагийн бөмбөрчин, гоцлол дуучин, хөгжмийн зохиолч Деннис Вилсон энэ жил 75 насныхаа ойн баярыг тэмдэглэх байжээ.

Деннис Вилсон (1944-1983)

5 Элвис Пресли (1935-1977)

Рок н ролл-ын хаан Элвис Пресли өдгөө 84 насыг зооглож байх байлаа. 

Элвис Пресли (1935-1977)

6 Курт Кобейн (1967-1994)

Нирванагийн рок хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Курт Кобейн энэ жил 53 нас хүрэх байсан байна. 

Курт Кобейн (1967-1994)

7 Карен карпертэр (1950-1983)

Америкийн дуучин, бөмбөрчин тэрбээр нас барахаасаа өмнө дүүтэйгээ байгуулсан "Carpenters" хамтлагийн гишүүн байжээ. Өнөөдөр Карен 69 настай байх байж. 

Карен карпертэр (1950-1983)

8 Жими Хендрикс (1942-1970)

Домогт гитарчин Жими Хендрикс  77 настайдаа ямар харагдах байсан бол.

Жими Хендрикс (1942-1970)

9 Жим Моррисон (1943-1971)

Рок хөгжмийн түүхэн дэх гоц авьяастнуудын нэг гэддэг тэрээр “Club 27” хамтлагийн гишүүн байсан бөгөөд 27 настайдаа учир битүүлгээр амиа алджээ. Өдгөө 76 настай байх байжээ. 

Жим Моррисон (1943-1971)

10 Жон Леннон (1940-1980)

ХХ зууны хамгийн алдартай хөгжимчин гэгддэг тэрээр "The Beatles" хамтлагийн үүсгэн байгуулагч, гишүүн бөгөөд 79 настайдаа ингэж харагдаж байсан болов уу. 

Жон Леннон (1940-1980)

11 Боб Марли (1945-1981)

Ямайкийн реггийн домог тэрээр өдгөө 74 настай байх байжээ. 

Боб Марли (1945-1981)

12 Кэйт Мун (1946-1978)

"The Who" рок хамтлагийн гишүүн, "Phojoe" компанийн үүсгэн байгуулагч тэрээр 73 нас хүрэх байлаа. 

Кэйт Мун (1946-1978)

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()