Орос цэргүүд живж буй шумбагчаас амьд гарсан итгэмээргүй түүх

Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед улаан армийн тэнгисийн цэргүүдэд тохиолдсон нэгэн гайхалтай түүхийг дор өгүүлье. Магад Зөвлөлийн шумбагчдаас өөр хэн ч үүнийг хийж зүрхлэхгүй байсан биз ээ. 

Орос цэргүүд живж буй шумбагчаас амьд гарсан итгэмээргүй түүх
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1941 оны зургадугаар сарын сүүл гэхэд Улаан армийн "С-11" шумбагч онгоц ажиллагаанд оролцохоор Балтийн тэнгис рүү явсан бөгөөд долдугаар сарын 13-ны өдөр эхний бөгөөд цорын ганц цэргийн ажиллагаандаа оролцсон юм. Тус шумбагч онгоц нь Германы Мемел (одоогийн Клайпеда) орчимд Германы хөлгийг живүүлж чаджээ.

Тэд бааз руугаа буцах замдаа U-144 гэх Германы шумбагч онгоцны суманд оногдож сүйрчээ. Харин батерейгаа цэнэглэхээр хөвж гарч ирсэн өөр нэг Зөвлөлтийн шумбагч тус Германы хөлгийг олж харан тэр дор нь устгасан байна.

Германы талаас "С-11" шумбагч онгоц, багийн гишүүдийн хамт устсан хэмээн бүртгэв. Зөвлөлтийн хэд хэдэн завь багийн гишүүдийг аврахаар сүйрэл болсон газар руу тэр даруй  явсан хэдий ч усны гадаргуу дээр хог хаягдлаас өөр зүйл байсангүй. Ингээд тэднийг нас барсан гэж үзжээ. Гэвч тус шумбагчийн багийн гурван гишүүн болох Николай Никишин, Василий Зиновьев, Александр Мазнин нарыг онгоцныхоо хошууны тасалгаанд суун амь гарсныг хэн ч мэдсэнгүй. “Амьдаараа оршуулагдсан” шумбагчид тусламж авахаасаа нэгэнт өнгөрч, өөрсдөдөө найдахаас өөр аргагүйд хүрчээ.

Эхлээд цэргүүд торпедо пуужингийн хоолойгоор гарахаар шийдсэн байна. Гэвч хоолойд нь олон тонн жинтэй торпедо байсан тул гарах зай байсангүй. Цахилгааны хэсэг эвдэрсэн учир тэд торпедийг дэлбэлж, зай гаргах боломжгүй байв. Эцэст нь тэд нэгэн арга сэдсэн нь нөөц цилиндрээс шахсан агаараар торпедонуудын нэгийг шахаж гаргах байв. Тас харанхуйд 5 цагийн турш тэс хүйтэн усанд дээш доош хөвж ажилласны  эцэст тэд санасандаа хүрч нэг торпедогоос холбох хэрэгслийг нь салгаж чаджээ. Ингээд  дохионы хөвөгч кабелаар авирах л үлдлээ.

Гэмтсэн амьсгалын аппараттай шумбагчид дээш сэлж гарч чадсан нь итгэмээргүй явдал байв. Хамгийн түрүүнд Зиновьев, Никишин нар гарсан бөгөөд харин Мазнин агаар дутагдалтай нөхцөлд амьсгал нь боогдон усан дор хэдэн цаг саатсаны эцэст гарч чаджээ. Хэрэв хөвүүр биднийг даахгүй бол яах билээ гэдгээс л тэд айж байлаа. Эрэг хүртэл 8 км болохоор нөхөд нь хүрч чадалгүй үхэхэд тун ойрхон байв. Азаар тэр үед Зөвлөлтийн нэгэн  цэрэг эргүүл хийж явахдаа тэднийг анзаарч, шумбагчид аврагджээ. Ингэж улаан армийн тэнгисийн гурван цэрэг эр зориг, ур ухааныхаа ачаар усан доорх  булшнаас эсэн мэнд гарсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()