Нацист Германы эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ?

Эрчүүд нь цэргийн албанд зүтгэж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй бол эмэгтэйчүүд нь гэр бүлдээ үйлчилж, үр хүүхдээ өсгөх ёстой. Энэ бол байгалийн хууль хэмээн Гитлер үзжээ.

Нацист Германы эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Нацист гэр бүлийн гишүүдийн үүрэг

Гитлер тогтвортой, уламжлалт гэр бүлийн харилцааг чухалчилдаг байв. Эрчүүд нь цэргийн албанд зүтгэж, гэр бүлээ хамгааалах бол эмэгтэйчүүд нь гэр бүлдээ үйлчилж, үр хүүхдээ өсгөх ёстой. Энэ бол байгалийн хууль гэж тэрээр хэлжээ. Улс орны хүн амыг өсгөхөд гэр бүл чухал үүрэгтэй хэмээгээд, ард түмнээ тэр чигт нь жинхэнэ Герман  Арий үндэстэн байлгахыг эрмэлздэг байв.

Нацист гэр бүлийн гишүүдийн үүрэг

2 Эмэгтэйчүүдийн үүрэг

Гитлер олон нийтийн өмнө “Эмэгтэйчүүд тэгш эрхтэй ч эрчүүдээс ялгаатай” гээд, эмэгтэйчүүдийг арай доод төвшинд тавьдаг байв. Эмэгтэйчүүд  зөвхөн “Гурван К” зарчмаар амьдрах ёстой ба энэ нь хүүхдүүд, гал тогоо, сүм гэсэн утгатай юм. Айлын эхнэр хүн гэрээ харж, гэр бүлдээ санаа тавьж, ирээдүйн жинхэнэ Герман, Арий үндэстэй хүүхэд төрүүлэх ёстой байжээ. 

Эмэгтэйчүүдийн үүрэг

Гитлер эмэгтэй хүний үүргийг зөвхөн “эх хүн болох” хэмээгээд, тэд гэрээс гадуур ямар ч ажил хийх ёсгүй гэжээ. Ажил эрхлэлт зөвхөн эрчүүдэд л хамааралтай ба эмэгтэйчүүд илүү олон Арий хүүхэд төрүүлэх гол үүрэгтэй байв.

Германчууд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг маш олон арга хэмжээ авч байсан ба тэдгээрээс дурдвал :

  • Охид бүсгүйчүүдийг дээд боловсрол бус зөвхөн гэрийн эзэгтэй болоход нь бэлтгэх.
  • Ажилгүйдлийг бууруулах тухай хуулийг санаачлан, гэрийн эзэгтэй нарт тэтгэмж олгох.
  • Эмэгтэйчүүдийг төрийн албаны ажил эрхлэхийг нь хориглож, 1936 оноос эмэгтэй хүн шүүгч хийх эрхгүй болов. 
  • Ажилтай ганц бие эмэгтэйчүүдийг ажилгүй эрчүүдэд ажлаа өг гэж шаардан, тэднийг зөвхөн халамжийн ажил, хүүхэд асрах, асрамжийн газарт ажиллахыг л шаарддаг байв.
  • Гитлер эмэгтэйчүүдийг логик үндэслэлтэй бодож, сэтгэж чаддаггүй гэж үзэн аль ч хуулийн байгууллагад ажиллахыг нь хориглож байжээ.

3 Хувцаслалт

Эмэгтэйчүүд уламжлалт Германы энгийн тариачны хувцас, намхан өсгийтэй гутал өмсөж, үсээ сүлжих ёстой. Нүүрээ будах, богино банзал өмсөх, үсээ будаж, олон нийтийн газар тамхи татах хориотой. Төрөх үед хүндрэл гарна гэж үзэн хоолны дэглэм барьж, турахыг нь хориглодог байв.

Хувцаслалт

4 Шагнал

4 хүүхэд төрүүлсэн эхэд хүрэл загалмай, 6 хүүхэдтэй эхэд мөнгөн загалмай, 8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхийг алтан загалмайгаар шагнан,  татварын хөнгөлөлт,  халамжийн хишиг, театрын хөнгөлөлттэй тасалбар,  мөн аливаа үйлчилгээ авахдаа оочир дараалалд зогсох шаардлагагүй шууд үйлчлүүлэх эрхтэй болгож байв.

Шагнал

5 "Арий” хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх нь

Хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн гажигтай хүүхэд тээсэн нь тогтоогдсон эхэд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрч, гэрлээгүй эмэгтэйчүүдийг "Лебенсборн" хөтөлбөрийг биелүүлэх буюу Арий эрчүүдийн хүүхдийг төрүүлэхийг дэмжиж, тэгсэн тохиолдолд урамшуулал олгодог болжээ. 1935 оны шинэ хуулийн дагуу хосуудыг гэрлэхээс өмнө цэвэр Арий үндэстэн мөн болохыг баталж, 1935 оны "Герман цус, үндэстэнг хамгаалах" тухай хуулиар Арий, Еврейчүүд, Цыган иргэдийг хоорондоо гэрлэхийг хориглосон байна.

"Арий” хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх нь

6 Нацистуудын бодлого хэрэгжилтийн нөлөө

Эхлээд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурсан. Үүнд  мэргэжлийн хүмүүс хамгийн их өртсөн ба багш нарын 15 хувь нь ажлын байраа алдаж, эмэгтэй төрийн албан хаагчид бүгд ажлаасаа халагдсан. Их сургуульд суралцагчдын 11 хувь нь л эмэгтэйчүүд байжээ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах эрхгүй болж, Рэйхстагийн гишүүн болохыг нь ч хориглосон байна. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэгчдийн хувьд нөхцөл байдал арай хэвийн байсан ч хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын цалин хаанаа нь ч хүрэхээргүй бага байлаа. Гэрлэлтийн тоо 200,000- аар өссөн ч  1938 онд “ Гэр бүл цуцлуулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа гэр бүл салалт эрс нэмэгдсэн. 320,000 орчим иргэдийг ариутгаж, эрүүл ахуйн нөхцөл болон  эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулснаар нялхсын эндэгдэл буурчээ.

Нацистуудын бодлого хэрэгжилтийн нөлөө

1939 он гэхэд ажилчдын хомсдол үүсэж эмэгтэйчүүдийг дахин ажилд авах болжээ. Тэдний 50 хувь нь ажилтай болсон ч мэргэжлийн албанд ажиллагсад цөөн хэвээр байв. Хуучин зэвсгийн үйлдвэр, автомашины жолоодлогын ажлын байр их байсан тул 1933-1939 оны хооронд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 2.4 саяар нэмэгджээ. 1939 онд нацистууд хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо өөрчилж, эмэгтэйчүүдийг буцаан ажиллах хүчин болгожээ.
 

9
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()