"Өвчнөөс биш эмчээс айдаг байсан нь" - Дундад зууны үеийн оточ нарын тухай хачирхалтай баримтууд

Дундад зууны үед дэгдсэн тунгалгийн булчирхайн тахал буюу хар тахал нь 25 сая гаруй Европчуудыг авч одсоноороо түүхэн дэх хамгийн хөнөөлтэй халдварт өвчин болон үлдсэн юм. Тэр үед халдвар авсан л бол үхэхээс өөр замгүй байв. Цөхрөнгөө барсан иргэд “Тахлын эмч” гэгдэх шинэ эмч нарыг ажиллуулсан бөгөөд тэд 2-р зэргийн, залуу, туршлагагүй, зарим нь ямар ч мэргэжлийн зэрэггүй эмч нар байжээ. Тэд шувууных шиг урт хошуутай маск, том хар малгай, бүх биеийг нь халхалсан урт арьсан цув өмсөж, модон саваа барьж явах бөгөөд тахлын голомтод өртсөн нутагт очиж, нас барсан хүмүүсийн тоог тогтоодог байв. 

"Өвчнөөс биш эмчээс айдаг байсан нь" - Дундад зууны үеийн оточ нарын тухай хачирхалтай баримтууд

250 жилийн турш энэхүү хар тахалтай тэмцсэний дараа, 17-р зуунд эмч нарт зориулсан, халдвараас сэргийлэх хамгаалалтын хувцас бий болсон ч энэ нь төдийлөн тус болсонгүй. 

Тахлын эмч буюу Medico della Peste-ийн үндсэн үүрэг нь өвчтөнүүдийг эмчлэхээс илүүтэй тахлаар өвчлөгчдийн тоог тогтоох, цогцсыг задлан шинжлэх, нас барсан болон удахгүй үхэх нь тодорхой болсон иргэдийн гэрээслэлийг бичих, гэрчлэх гэх мэт ажлуудыг хийх байв.

Иргэд төдийгүй эмч нар яг яагаад тахал дэгдсэн шалтгааныг мэдэж чадаагүй ч 17-р зуунд тахал агаараар дамжин тархаж байна гэсэн онолд тэд бодитой хандах болжээ. Энэ үеэс өмнө тахлын эмч нар төрөл бүрийн хамгаалалтын хувцас өмсдөг байсан ч 1619  онд Францын хаан 13-р Луйгийн ерөнхий оточ Шарль де л'Орм энэхүү хувцсыг зохиох хүртэл аль нь ч тус болохгүй байсан юм. 

"15 см урт, шувууны хошуу хэлбэрийн хамартай бөгөөд дотор нь дүүрэн үнэртэн чихсэн байна. Урт цувны дотуур ямааны арьсан гутал, мөн адил арьсаар хийсэн малгай, бээлий өмсөнө.." хэмээн Шарль де л'Орм бичиж үлдээжээ.

Өвчтэй хүнээс ялгарч буй уур халдвар тараадаг гэж үзэж байсан тул тус хувцсыг толгойноос хөл хүртэл битүү байхаар, мөн цув, бээлий, малгай, гутал гээд бүгдийг нь арьсаар урлаж байв. Мөн хүний биеийн шингэнийг шингээх зориулалттайгаар хувцсыг зэрлэг амьтны өөхөөр тосолдог болжээ. Харин арьсан бүрх малгай нь тэднийг эмч гэдгийг илтгэнэ.

Эмч өвчтөнүүдтэйгээ харьцаж, үзлэг хийж, хааяа хүнд өвчтөнөөс сэргийлэхийн тулд урт модон саваа авч явдаг байсан. Зарим тохиолдолд өвчтөн тахлыг бурхнаас илгээсэн шийтгэл хэмээн итгэж, нүглээ наманчлахын тулд эмчийн саваагаар зодуулах ёстой гэж үздэг байж. 

Тахал тархсан, муухай үнэртэй агаараас сэргийлж эмч нарын маскны хошуунд гахайн мах, гаа, хумс сармис, эмийн ургамал зэрэг хурц үнэртэй зүйлсийг холин чихдэг байжээ.  

Тэд бас дугуй шил зүүдэг байв. Арьсан бүрээс, тууз нь нүдний шил, маск хоёрыг нягт холбодог. Гаднаасаа үнэхээр аймшигтай харагдах энэ хувцсанд басхүү олон алдаа байсан нь эмчийн маскны хошуунд агаар нэвтрүүлэх нүх гаргасан явдал бөгөөд тэр нь эмч нарыг тахлаар өвчилж, нас барахад хүргэсэн юм. Шарль де л'Орм эмчид 96 наслах хувь тохиосон ч бусад ихэнх тахлын эмч нар хамгаалах хувцастай байсан ч хэтэрхий богино насалж байлаа. Тахлын халдвар аваагүй хүмүүс өндөр дэглэмтэй, байнгын хорио цээр дунд амьдарч байсан нь амьдын там л гэсэн үг.

Тахлын эмч нар өвчний талаар ямар ч гүнзгий ойлголтгүй, зөвхөн шинж тэмдгээр л таньж мэддэг байсан тул ихэвчлэн цогцост задлан шинжилгээ л хийдэг байв. Гэсэн ч энэ нь тэдэнд ямар ч нэмэр болдоггүй байлаа. Тэд туршлагагүй, анагаах ухааны мэдлэггүй байсан болохоор хачин жигтэй гэмээр эмчилгээ нь илүү аймшигт зүйл болон хувирчээ.

Эмч нар цаашид дахин халдвар дэгдээхгүй гэж өвчтөний хүзүү, суга, эрүү орчимд өндөг шиг томорч гарсан булчирхайнууд дээр хүний ялгадас түрхэж, идээг цус асгартал нь үрж, хурц үзүүртэй хутгаар зүсэж авдаг байв. Энэ хоёр үйлдлийн аль аль нь тэсэхийн аргагүй өвдөлт мэдрүүлдэг байсан ч өвчтөнүүдийн дээр мөнгөн ус асгаж, тэднийг халуун зууханд хийдэг байсан "эмчилгээ"-тэй харьцуулахад юу ч биш билээ. Гэсэн ч шарх идээг хөндөж, цэврүүт идээг мөнгөн усаар шатаах нь үхлийг түргэсгэж, тархалтыг харин ч нэмэгдүүлж байсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()