Орон орны иргэд хүүхдэдээ ямар нэр өгөх хориотой байдаг вэ?

Манай улсад хүүхдэдээ ямар нэр өгөх нь харьцангуй чөлөөт ойлголт байдаг. Тэгвэл зарим улс оронд хүүхдийн нэрний асуудалд хатуу ханддаг ажээ. Хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн, эсвэл тухайн улс орны соёлын онцлогоос хамаарч зарим нэрийг хүүхдэд өгөхийг хориглодог байна.

Орон орны иргэд хүүхдэдээ ямар нэр өгөх хориотой байдаг вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Франц

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Нютелла
  • Fraise (Гүзээлзгэнэ)
  • Deamon (Димон)
  • Ханхүү Уилльям
  • Мини Күүпер

Франц улсад шинэ хүүхдийн төрсний бүртгэл хөтлөгч хэрвээ тухайн хүүхдийн нэр зохимжгүй байна гэж үзвэл нутгийн шүүхэд мэдэгдэх ёстой байдаг байна. Шүүх хүүхдийн нэр насан туршийн доог тохуу болно гэж санал нэгдвэл тухайн нэрийг хориглодог ажээ. 

Франц

2 Герман

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Матти
  • Осама бин Ладен
  • Адольф Гитлер
  • Кол (Kohl)
  • Стомпи

Герман улсад хүүхдэд нэр өгөхөд мөрдөх хэд хэдэн дүрэм журам байдаг ажээ. Жишээлбэл, хүйс тодорхойлох боломжгүй нэр өгөх, эд зүйлсийн нэр өгөх, бүтээгдэхүүний нэр өгөх, хүүхдийн ирээдүйн сайн сайханд сөрөг нөлөө учруулах, доог тохуу болох нэр өгөхийг хориглодог байна. 

Герман

3 Швейцарь

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Иуда (Judas)
  • Шанел (Chanel)
  • Парис
  • Шмид
  • Мерседес

Герман улсын адилаар Швейцарьт хүүхдийн нэрэнд мөрдөх хэд хэдэн журам байдаг ба иргэний бүртгэлээс эхлээд зөвшөөрөл олгодог байна. Ерөнхийдөө хүүхдийн ирээдүйн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй нэрийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Мөн хүйс тодорхойгүй нэр өгөх, Библийн сөрөг дүрүүдийн нэр өгөх, брэндийн нэр өгөх, газар байршлын нэр өгөхийг хориглодог байна. 

Швейцарь

4 Исланд

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Зоэ
  • Харриэтт
  • Данкэн
  • Энрике
  • Людвиг

Эцэг эх нь гадаадын иргэн биш л бол Исланд улсын иргэний бүртгэлд хүүхэд төрснөөс хойш 6 сарын дотор мэдэгдэх ёстой байдаг. Иргэний бүртгэлээс хүүхдийн нэрийг зөвшөөрөөгүй бол Исландын Овог Нэрийн Хороонд хандах ёстой ажээ. Хүсэлт гаргасан нэрсийн тал хувь нь Исландын шаардлагад нийцэхгүй буцаагддаг байна. Учир нь хүүхдийн нэр ямар нэг дүрмийн алдаагүй байх ёстой бөгөөд Исландын хэлзүйн бүтэцтэй нийцэж байх ёстой ажээ. Жишээлбэл Исландын цагаан толгойд байдаггүй C, Q, W зэрэг үсэг агуулсан бол тухайн нэр буцаагддаг байна. 

Исланд

5 Дани

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Якобп (Jacobp)
  • Эшли (Ashleiy)
  • Анус
  • Сармагчин (Monkey)
  • Плуто

Дани улсад 7000 гаруй зөвшөөрөгдсөн нэрс байдаг бөгөөд хэрвээ жагсаалтанд байхгүй нэр хүүхэддээ өгөхийг хүсвэл эхлээд хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Копенгагений Их Сургуулийн Овог Нэр Судлалын Тэнхим болон Сүм Хийдийн Хэрэг Эрхлэх Газраас судлан үздэг ажээ. Жил бүр 1000 гаруй нэрийн хүсэлт ирдэг ба 20 орчим хувь нь этгээд сонин бичигддэг гэх шалтгаанаар татгалзсан хариу авдаг байна. 

Дани

6 Норвеги

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Хансен
  • Иохансен
  • Ольсен
  • Хауген
  • Ларсен

Норвеги улс хүүхдийн нэртэй холбоотой хууль журмаа сүүлийн жилүүдэд зөөлрүүлж байгаа ч үндсэн хоёр шаардлага тавьдаг ажээ. Тухайн хүнд сөргөөр нөлөөлөх эсвэл өөр ноцтой шалтгаантай бол тухайн нэрийг хориглодог байна. Мөн Норвегийн Иргэний Бүртгэлд овог болж бүртгэгдсэн нэрийг хүүхдэд өгөхийг хориглодог ажээ. 

Норвеги

7 Швед

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Металлика
  • Супермэн
  • Икеа
  • Элвис

Швед улсад дуудахад эвгүй, тохиромжгүй гэж үзсэн нэрсийг хүүхэддээ өгөхийг хориглодог ажээ. Хүүхэд төрснөөс хойш 3 сарын дотор нэрийн хүсэлтийг Шведийн Татварын Албанд мэдэгдэх ёстой ба хэрэв татгалзсан хариу сонсвол тухайн эцэг эх торгууль төлөх ёстой болдог байна. 

Швед

8 Малайз

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Ah Chwar (Могой)
  • Woti (Бэлгийн харилцаа)
  • Kniow Khoo (Бөгтөр)
  • Chow Tow (Өмхий)
  • Sor Chai (Галзуу)

Малайз улс хэд хэдэн нэрийг хүүхдэд өгөхийг хориглодог бөгөөд үүнд амьтны нэр, хараалын үг, тоо, хаадын нэр, хоол хүнсний нэр багтдаг ажээ. 

Малайз

9 Мексик

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Фэйсбүүк
  • Рэмбо
  • Escroto (Хуухнаг)
  • Хермиона
  • Бэтмэн

Мексикийн Сонора мужид утга санааны хувьд дутагдалтай, гутаан доромжлох утга агуулсан гэх 61 нэрийг хуулиар саяхан хориглосон ажээ. Учир нь хүүхэд нэрнээсээ болж бусдын тоог тохуу болохоос сэргийлдэг хэмээн тайлбарладаг байна. 

Мексик

10 Шинэ Зеланд

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Люсифер
  • Sex Fruit
  • Fat boy
  • Үнсгэлжин

Шинэ Зеландад 100-aaс дээш тэмдэгт орсон, эсвэл албаны зэрэг дэвтэй ижил утгатай нэрсийг хүүхдэд өгөхийг хориглодог байна. 

Шинэ Зеланд

11 Португал

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

  • Нирвана
  • Рианна
  • Жимми
  • Викинг
  • Саёнара

Португал улсад хүүхдийн нэр уламжлалт Португал хэлэнд нийцсэн, хүйсийн тодорхой байдлыг илтгэх, бүрэн утгатай байх ёстой байдаг байна. Нэр сонгоход хялбар болгох үүднээс зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөөгүй нэрсийг 82 хуудас бүхий жагсаалт санал болгодог ажээ. 

Португал

12 Саудын Араб

Тус улсад хориглогдсон зарим нэрс:

 

  • Биньяамин
  • Малика (Хатан)
  • Малак (Сахиулсан тэнгэр)
  • Линда
  • Мая

Саудын Араб улсад гадаад үг агуулсан, гутаан доромжилсон утгатай, тухайн улсын нийгэм, шашны уламжлалд нийцэхгүй 50 нэрсийг хүүхдэд өгөхийг хориглодог ажээ. 

Саудын Араб

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()