Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

Хүн бүрийн хувьд өглөө нэгэн хэвийн эхэлдэг болов уу. Босмогцоо ариун цэврийн өрөө орж, дараа нь шүршүүрт ороод шүдээ угаана. Энэ бол бидний амьдралын дадал хэвшлийн нэгээхэн хэсэг. Харин бусад оронд эдгээр зүйлс өөр байдаг гэвэл санаанд багтамгүй байгаа биз. Хятад болон Өмнөд Солонгосын иргэд л гэхэд АНУ руу нүүж ирснийхээ дараа тэднийг орой биш өглөө шүршүүрт ордгийг хараад их л гайхдаг гэнэ. Харин Арабын жуулчид барууны зочид буудлуудад орохдоо заавал ариун цэврийн өрөөтэй өрөөг авдаг аж. Энэ мэтчилэн улс орон бүрд хувийн ариун цэврийг сахих хачирхалтай арга замууд байдаг байна. 

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

  • Францад хоол идэхийн өмнө, ариун цэврийн өрөөнд орсны дараа болон нар жаргасны дараа гар угаахгүй байх хандлагатай байдаг. Ариун цэврийн өрөөнд нь саван байхгүй байх магадлалтай бөгөөд энэ нь мэдээж бидний хувьд хачирхалтай санагдана.
  • Бразилчууд амны хөндийн эрүүл ахуйд маш их анхаарал хандуулдаг. Тэд хоол идсэнийхээ дараа үргэлж шүдээ цэвэрлэдэг. Гэртээ, ажил дээрээ, олон нийтийн газар ч тэр. Энэ орны хүмүүс юуг ч мартаж болох ч шүдний сойзоо бол хэзээ ч мартахгүй.
  • Хятад улсад та үсчинд ороод үсээ угаалгавал таныг нэлээд хөрөнгөтэй хүн гэж үзнэ. Тэд зөвхөн үсээ угаалгах зорилгоор үсчин орох ихээхэн дуртай. Үсээ угаалгах үед танд 15-20 минутын толгойны массаж хийнэ. Тэд үсчдийг үс засдаг, толгой угаадаг гэж хоёр хувааж авч үзнэ.

  • Сингапурт ариун цэврийг нийтээрээ сахидаг бөгөөд хэрвээ та нийтийн бие засах газар усаа татахаа мартаж, харин цагдаа үүнийг мэдэх юм бол та 500 долларын торгууль төлөх хэрэгтэй болно.
  • Япончууд ээлж ээлжээрээ нэг усанд ордог. Энэ бол  тэдний хувьд тайвшрах нэгэн арга бөгөөд ваннтай усанд орохын өмнө тэд шүршүүрт ордог аж. Хамгийн түрүүнд өрхийн тэргүүн, дараа нь насны эрэмбээрээ бусад хүмүүс орно. Зарим айлууд усанд орсон усаараа хувцас угаах нь бий.
  • Шведүүд байгаль дэлхийг ихээр хайрладаг. Тиймээс аягаа угаахдаа саванд ус хийж байгаад угаана. Үүнээс гадна тэд таатай үнэртэй биш, байгалийн гаралтай саван хэрэглэдэг.

  • Өмнөд Солонгосчууд гуужуулалт болон саунд их дуртай. Нийтийн саунд хамтдаа орох нь энэ улсад түгээмэл бөгөөд нэг нэгнээ угааж, дасгал хийж, унтаж, сонин сэтгүүл уншдаг байна.
  • АНУ-д ихэнхдээ өглөө шүршүүрт ордог бөгөөд энэ нь бусад улсын иргэдийн гайхшралыг төрүүлдэг аж. Тэд өөрийнхөө бүтэн өдрийн тоос, хирийг арилгахгүйгээр хэрхэн унтаж чаддаг болохыг ойлгодоггүй байна.
  • Их Британийн угаалтуур, ванн нь хоёр тусдаа усны цорготой бөгөөд шүршүүр байдаггүй. Тэд ванныг хөөстэй усаар дүүргэж, усанд орсныхоо дараа биеэ зайлахгүй гарах нь олонтаа. Шүршүүртэй зочид буудлууд байдаг хэдий ч энэ буудлаар нутгийн иргэд бараг л үйлчлүүлдэггүй. Шүршүүртэй байвал зөвхөн жуулчдад зориулсан зочид буудал гэхэд болно.

  • Шинэ Зеландад байгаль орчноо хамгаалахын тулд усыг хэмнэдэг. Шүршүүрт орохдоо завсарлагатай орох хэрэгтэй. Жишээлбэл: Биеэ норгочхоод усаа хаагаад, биеэ савандаж дараа нь зайлна. Харин хувийн тариалангийн талбайгаа услахдаа тэд ус хэмнэж хувингаар зөөдөг байна.
  • Энэтхэгт өдөрт 2 удаа усанд ордог. Бүх айлд шүршүүр байдаггүй учир хувинтай ус ашиглах нь элбэг. Энэ нь цаг хэмнэхээс гадна халуун өдөр сэрүүцэх боломж олгодог.
  • Өмнөд Солонгост иргэдийн хүндээр бие засах болон хөнгөн бие засахыг ихээр хүндэлдэг учир Сөүлийн хотын захад бие засах соёлд зориулагдсан бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн бий. Үүнээс гадна Солонгост нийтийн бие засах газар их байдаг бөгөөд үргэлж цэвэр бас үнэгүй. Тэд бие засах тал дээр төдийлөн ичдэггүй бөгөөд “Сонин юу байна” гэж асуухын оронд тэд “Чи бие засаж чадаж байгаа юу” гэж асуух нь энгийн үзэгдэл.
  • Та Бразилын ямар нэгэн айлд зочлох юм бол таныг орж ирмэгц тэд танаас шүршүүрт орох уу гэж асууна. Учир нь Бразилд маш халуун байдаг бөгөөд иргэд нь өдөрт 2-3 удаа шүршүүрт ордог аж. Тиймээс энэ асуулт бол соёлтой асуулт юм.

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()