Санаанд оромгүй ажил хийдэг халуухан Япон бүсгүй цахим ертөнцөд од болж байна

Жолоо барих гэдгийг ерөнхийдөө эрчүүдийн ажил мэт хүлээн авдаг. Гэвч энэ ойлголтыг Японы ачааны машины жолооч бүсгүй Рино Сасаки үгүй хийсэн байна. Тэрээр ачааны машиныг эрчүүдээс дутахгүй жолоодохоос гадна хэний ч харцыг булаахаар үзэсгэлэнтэй гэнэ шүү. Ингээд ачааны машины халуухан жолооч бүсгүйтэй танилцацгаая. 

Санаанд оромгүй ажил хийдэг халуухан Япон бүсгүй цахим ертөнцөд од болж байна
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Рино Сасаки нь Кочи-д төрж өсжээ. Бүсгүйн аав ачааны машин жолоодон холын замын тээвэрт явдаг байж. Мэдээж Рино аавынхаа ажлыг өвлан авна гэж бодоогүй байсан аж. Риногийн аав 7 жилийн өмнө бие нь өвдөж, өвдсөн ч тээвэртээ явсаар байсан учир Рино аавыгаа ганцаараа өвчтэй, холын тээвэрт явахыг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан гэнэ. 

Ингээд 21 настай, бүжгийн багш бүсгүй жолооны шалгалт өгч,  ачааны машин жолоодох эрхтэй болсон бөгөөд эхлээд тэрээр аавтайгаа хамт явах болжээ. Рино бүжгийн хичээлээ үргэлжлүүлэн заах гэж оролдсон боловч удаан хугацааны турш тээвэрт явах нь энэ боломжийг үгүй хийсэн юм. Эцэст нь тэрээр бүжгийн хичээлээ орхиж, холын тээвэрт бүх хүчээ зориулахаар шийдсэн байна. Одоо тэрээр ихэнх хугацаагаа аавтайгаа өнгөрүүлж, жолооны урлагаас суралцсаар байгаа аж.

Үзэсгэлэнт бүсгүй, холын тээврийн жолооч болсон нь цахим сүлжээнд олны анхаарлыг татахгүй байж чадсангүй. Instagram, Facebook болон Twitter хуудаснаа Риног Японы хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн алдартай холын тээврийн жолооч гэх болжээ. Рино түүний энэ байдал нь бусад бүсгүйчүүдийг тээврийн салбарт хүч үзэхэд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Энэ нь түүний зам дээрх амьдралаа цахим сүлжээнд нийтэлдгийн нэг шалтгаан аж. 

7 жилийн турш холын замд, ачааны машинтай явсны дараа Сасакид тулгарч байгаа нэг асуудал нь түүнд таарсан дүрэмт хувцас олдохгүй байгаа явдал гэжээ. Бээлий, хамгаалалтын гутал гээд бүхий л зүйл бүсгүйн хувьд томдоно. Тиймээс тэрээр ирээдүйд тээврийн салбарт хүч үзэж буй бүсгүйчүүдэд зориулсан ажлын хувцас бүтээхээр төлөвлөж байгаа аж.

Рино жилд 200,000 км замыг туулдаг бөгөөд тэрээр шинэхэн хүнсний ногоо, жимсийг Япон даяар тараадаг байна. Хэдийгээр тэрээр ачаа барааг ачиж, буулгадаггүй ч түүний гар тогтмол бохир байдаг гэнэ. Учир нь тэр “Волво”-гоо өөрөө засдаг аж. 

Ийнхүү эмэгтэйчүүд бүхнийг даван туулж чаддагийн нэг жишээ Рино Сасаки болсон юм. 

73
таалагдаж байна

39
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()