Хувцас хэрэглэлийг ямар үед нь угааж байх хэрэгтэй вэ?

Нэгэн статистик судалгаагаар бидний 90 хувь нь хувцас болон ахуйн хэрэглэлээ буруу угаадаг гэнэ. Бид  хиртээгүй хувцсыг байнга угаах, эсвэл ойр ойрхон угаах ёстой хувцсыг удаан хугацаагаар угаахгүй явдаг аж. Ингээд хувцас болон ахуйн хэрэглэлүүдийг хэдий хэр давтамжтай угаах ёстойг мэдэж авцгаая. 

Хувцас хэрэглэлийг ямар үед нь угааж байх хэрэгтэй вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Бариу өмд болон жинсэн өмд

Жинсэн өмдийг олон угаах нь будгийг нь арилгахаас гадна хэлбэрээ алдахад хүргэдэг гэнэ. Мөн жинсэн өмдийг угаалгын машинд угаах шаардлагагүй байдаг. Анхнаасаа уг өмд нь хэт цэмцгэр бус, ажилчин ангийн хүмүүст зориулсан тул байнга угаах ч хэрэггүй аж. Тиймээс өмдөө хирттэл нь угаахгүй байж байгаад дотор талыг нь эргүүлэн, хүйтэн усанд дэвтээх ёстой байдаг гэнэ. 

Харин бариу ретуз, ноосон өмдний хувьд хөлс шингээж авдаг учраас удаан хугацаагаар угаахгүй явах нь бактери үржих таатай нөхцөл болдог. Үүнээс гадна эвгүй үнэр ч гарч эхэлдэг шүү дээ. Тиймээс ноосон өмдөө 2-3 удаа өмссөнийхөө дараагаар угаах хэрэгтэй. 

Бариу өмд болон жинсэн өмд

2 Спортын болон өдөр тутмын хөхний даруулга

200 орчим эмэгтэйчүүд хөхний даруулгаа хэр их угаадаг талаар судалгаа өгчээ. Тэдний ихэнх нь 2 долоо хоногт нэг удаа хөхний даруулгаа угаадаг гэсэн бол бусад нь бараг угаадаггүй, зарим нь бүр өдөр бүр угаадаг гэсэн байв. Ер нь бол хөхний даруулгыг өдөр бүр сольж байх хэрэгтэй бөгөөд цөөн угаах нь чухал байдаг гэнэ. Олон дахин угаасан даруулгын хэлбэр алдагддаг шүү дээ. Харин спорт даруулгын хувьд өмсөх бүрдээ байнга угаах хэрэгтэй байдаг. 

Спортын болон өдөр тутмын хөхний даруулга

3 Угаалгын өрөөний гишгүүр болон алчуур

Алчуурыг 3-4 удаа хэрэглээд угаах хэрэгтэй. Хэрэв та алчуураа олон удаа угаахыг хүсэхгүй байгаа бол 2 алчуур ээлжлэн хэрэглэж болно. Ингэж хэрэглэхдээ маш сайн хатааж байх хэрэгтэй бѳгѳѳд хэрэв нойтноор нь хадгалаад байвал муухайн үнэр орохоос гадна ѳнгѳѳ хурдан алддаг байна.

Угаалгын ѳрѳѳний жижиг гишгүүрийн хувьд чийгтэй, харанхуй орчинд байнга байдаг учраас янз бүрийн бактери, мѳѳгѳнцѳр үүсэх нѳхцѳл болдог. Суултуурын дор байдаг хѳлийн гишгүүрийг 7 хоногт нэг удаа угаах хэрэгтэй байдаг гэнэ.

Угаалгын өрөөний гишгүүр болон алчуур

4 Зун, ѳвлийн малгай

Хэрэв та намар, ѳвѳлдѳѳ нэг малгай ѳмсдѳггүй л бол малгайгаа 2 сард нэг юм уу, улиралд 3 удаа угаахад л хангалттай. Ихэнх малгайг угаалгын машинд угааж болдог ч угаах заавартай нь танилцвал зүгээр.  Харин зуны малгайг хүйтэн усанд сардаа 1 удаа угаахад л болно. 

Зун, ѳвлийн малгай

5 Унтлагын цагаан хэрэгсэл болон дэрний уут

Ор хѳнжлийн даавуун дээр байдаг тоос шороо нь вирус, бактери зэрэг микро организмууд үржих орчин болдог бѳгѳѳд эдгээрээр амьсгалж байгаа хүмүүст харшил, амьсгалын замын хүндрэлүүд үүсдэг байна. Ингэж ор хѳнжлийн даавуун дээр үржиж байгаа микро организмууд хүний гуужсан арьсаар хооллодог аж. Тиймээс ор хѳнжлийн даавуугаа 10 хоногт 1 удаа угааж байхыг зѳвлѳж байна. 
Харин дэрний уутыг илүү олон удаа сольж байх хэрэгтэй аж. Учир нь гэвэл нүүрийн будаг, гуужсан арьс, тослог зэргээс дэрний уут бохирдон, бактериуд ихээр үрждэг байна. Ингэснээр хүний нүүрэн дээр батга гарах, харшил үүсэх зэрэг эрсдэлүүд гардаг байна. 

Унтлагын цагаан хэрэгсэл болон дэрний уут

6 Орны бүтээлэг болон даавуун хөнжил

Орны бүтээлгээ ор хөнжлийн даавуутайгаа хамт угаалгын машинаар угаах нь буруу юм. Орны бүтээлгийг 2 сард нэг удаа угаахад болно. Харин нөмөрч унтдаг даавуун хөнжлийг аль болох олон удаа буюу сард нэг юм уу хоёр удаа угаах хэрэгтэй. Яагаад гэвэл даавуун хөнжил хүний арьсанд байнга хүрдэг шүү дээ.

Орны бүтээлэг болон даавуун хөнжил

7 Пальто болон куртка

Өвлийн курткыг 3 сард нэг угаахад л хангалтай байдаг. Зузаан куртка нь хүний арьсанд хүрээд байдаггүй учир олон дахин угаах шаардлагагүй. Өдөн куртка угаахдаа угаалгын машиндаа хэдэн ширхэг теннисний бөмбөг хийвэл өднүүд нь нэг дороо бөөгнөрдөггүй гэнэ. Харин цув болон пальтоны хувьд толбо арилгах нарийн аргачлал бий. Тиймээс шошгыг нь уншаад зааврын дагуу арилгах хэрэгтэй бөгөөд цув, пальтог гэрийн нөхцөлд угаахгүй байх нь зөв юм. Шаардлагатай бол хими цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй. 

Пальто болон куртка

8 Дэр болон өдөн хөнжил

Хүний арьс, үснээс унаж байгаа тоос шороо, тос зэрэг нь дэрэнд шингэж, мөөгөнцөр үүсэх нөхцөлийг бий болгодог байна. Хэрэв таны ор түшлэгтэй бол дэрээ сард 3 удаа, түшлэгийг нь сард нэг удаа угаахад болдог байна. Харин өдөн хөнжлийг 6 сард нэг удаа угаадаг. 

Дэр болон өдөн хөнжил

9 Хөшиг, тюль

Зузаан хөшигний тоосыг нь соруулж байх хэрэгтэй бөгөөд ингэсэн тохиолдолд жилд нэг удаа угаахад хангалттай. Тоосыг нь тогтмол соруулснаар нян бактери цугларах, наалдахаас сэргийлдэг. 
Харин цонхон талд байдаг нимгэн тюль нь онгорхой цонхоор орж ирэх тоос шороо, ялаа батганаас хамгаалах үүрэгтэй байдаг учраас 6 сар тутамд угаахад хэрэгтэй. Харин гал тогооны цонхийг ойр ойрхон угаах хэрэгтэй байдаг байна. 

Хөшиг, тюль

10 Бонус: Угаалгын өрөөний хөшгийг тогтмол угаах

Угаалгын өрөөний хөшгөнд саван наалдаж, яваандаа толбо үүсдэг. Ванны хөшиг даавуугаар хийгдсэн бол угаалгын машинаар угааж болно.  Хөшиг дээр мөөгөнцөр үүсэж эхэлсэн байвал цагаан цуутай хүйтэн усанд хэдэн цаг дэвтээгээд, толбо үүссэн хэсгүүдийг үрж арилгана. Дараа нь, бага зэрэг содтай халуун усаар угааж болно. 

Бонус: Угаалгын өрөөний хөшгийг тогтмол угаах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()