Нэгэн охин "пицца захиалаад" ээжийгээ хүчирхийллээс аварчээ

АНУ-ын Охайо мужийн Орегон хотын нэгэн оршин суугч ээжийнх нь найз гэрт нь согтуу орж ирээд, түүнийг зодож байгаа тухай шуурхай албанд хачирхалтай байдлаар мэдээлжээ. Тэрээр уг этгээд ээжид нь гар хүрч байхыг хэд хэдэн удаа харж байсан бөгөөд энэ удаад ээжийг нь хана мөргөтөл хүчтэй цохисон байна. Тэр бүгдийг сонсож байгаа учир цагдаа дуудах боломжгүй байжээ. Иймд охин 2 ч удаа 911 рүү залган, пицца захиалж, хаягаа давтан давтан хэлсээр байжээ. 

Нэгэн охин "пицца захиалаад" ээжийгээ хүчирхийллээс аварчээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Тус үйл явдал 11-р сарын 13-ны өдөр болсон бөгөөд 7 хоногийн дараа олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Учир нь цагдаагийн байгууллагаас иймэрхүү хүнд байдалд орсон үед хэрхэн нууцаар дуудлага өгөх зааварчилгааг олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлж байсан аж. Ингэхдээ тэд хамгийн гол нь "pepperoni" гэх нууц үгийг хэлэх хэрэгтэй гэсэн байна. 

Сонирхолтой нь, Америкийн цагдаагийн байгууллагаас "911-рүү залгаж пицца захиалах" нь үр дүнтэй арга биш гэж үзэж байж. Гэсэн хэдий ч, уг дуудлага үр дүнгээ өгч гэмт хэрэгтнийг баривчилсны дараа тэд бодлоо өөрчилсөн юм. Цагдаа нар болон диспетчер Тим Тенейк охиныг биширч байлаа. Тэрээр "би нууц дуудлага хийх талаар фэйсбүүкээс уншиж байсан. Тэнд пицца захиалах тухай хэлээгүй л дээ. Би бусад диспетчерүүдтэй холбогдсон, тэд буруу залгасан байна гээд утсаа тавьж байсан" хэмээжээ. 

911 руу залгасан дуудлагын хуулбар

Охин:Би [...] хаягаар пицца захиалмаар байна.

Диспетчер: Та 911 рүү пицца захиалахаар залгасан уу?

Охин: Тийм ээ. Манай хаяг....

Диспетчер: Гэхдээ энэ пицца захиалдаг дугаар биш.

Охин: Үгүй ээ, та ойлгохгүй байна уу?

Диспетчер: Одоо ойлголоо гэж хэлээд, хэдэн асуулт асууж, ээжид нь аюул тулгарсан, эмнэлгийн тусламж хэрэгтэй байгааг ойлгожээ. 

Диспетчер: Тэр хүн одоо хүртэл байгаа юу?

Охин: Тийм ээ, надад нэг том пицца хэрэгтэй байна. 

Диспетчер: Сайн байна. Эмч хэрэгтэй юу?

Охин: Аль нь ч биш ээ, Пепперони-тойг авъя. 

Охины дуудлагыг хүлээн авсан Тенейк "13 ABC" телевизэд өгсөн ярилцлагадаа "Эхэндээ дугаар андуурсан байна гэж бодсон. Тэгсэн ч 2 асуулт асууж үзэхээр шийдсэн. Учир байдлыг ойлгон яаралтай дуудлагыг хүлээн авсны дараа, эргүүлийн цагдаад мэдэгдэж хаягаар яаралтай очихыг даалгасан бөгөөд ингэхдээ цагдаагийн машины дохиолол болон гэрлийг унтраах хэрэгтэйг сануулсан" хэмээн ярьжээ. 

911 руу залгасан дуудлагын хуулбар

Дуудлага өгсөн охин болон ээжийнх нь нэр, насыг олон нийтэд зарлаагүй байна. Харин цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн, түрэмгийлэгч этгээдийн нэр насыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Гэмт хэрэгтэн 56 настай Саймон Лопес гэх этгээд байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()