Хойд Солонгосын хөдөө нутгийн амьдрал нууц камерын дуранд...

Гэрэл зурагчин Эрик Лаффорг хойд Солонгост зочлох үедээ уг хаалттай орны хөдөөгийн аж амьдралыг гэрчлэн харуулах ховор зургуудыг дарж авчээ. Тус улсад иймэрхүү зураг дарах нь хориотой байдаг аж. Түүнчлэн тэрээр дараах зургуудаас болоод энэ улсад нэвтрэх эрхээ хасуулсан учир энэ айлчлал Эрикийн хувьд сүүлчийнх байсан юм. Эрикийг зургуудаа устгахыг хүссэн боловч тэрээр хадгалж байгаад ийнхүү олон нийтийн хүртээл болгожээ. 

Хойд Солонгосын хөдөө нутгийн амьдрал нууц камерын дуранд...
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Ядуурал хаа сайгүй байдаг учир эрх баригчид гадны иргэдийг зураг дарахыг хориглодог. 

Хүн хүч дутсан үед хүүхдүүдээр ч ажил хийлгэдэг. Эрикийг 2012 онд уг зургийг цахим орчинд нийтэлсний дараа улс үндэстнийг доромжилсон гэж үзэн тус улсад нэвтрэх эрхийг нь хассан байна. Оршин суугчид өдөржин загас барих, замаг тарих гээд ямар нэг зүйл хийж завгүй өнгөрөөдөг. Ийм хүнд хэцүү нөхцөлд амьдардаг хэрнээ тэд удирдагч нараа хүндэтгэсэн хэвээр байдаг аж. 

Засгийн газраас иймэрхүү хоол тэжээлийн дутагдалд орсон, хэт туранхай хүмүүсийн зургийг дарахыг хориглодог. 

Хойд Солонгос дэлхийн хамгийн том армитай гэгддэг боловч цэргүүд зэвсэгтэй харьцахаас илүүтэй хар ажилд дайчлагддаг. 

Мөн ядуу хүн шиг харагдахуйц хувцасласан хүний зургийг ч дарж болохгүй. 

Бибигийн хажууд үр тариа тарьдаг хүүхдүүд

Цэргүүдийн дунд зогсож буй эмэгтэй. Цэрэг дайчдын зураг дарах ч мөн хориотой. 

Эрх баригчид армийнхны зургийг дарахад их дургүй байдаг. Учир нь тэд цаг үргэлж хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. 

Цэрэггүй бүсэд (Хойд ба Өмнөд Солонгосын хилийн зурвас) зураг авах амархан, гэхдээ тэдэнд хэт ойртож болохгүй. 

Цэргүүдийг амарч байхад ч зураг авч болохгүй. 

Пхеньян дахь усан паркт зочлохдоо та амьтдын зургийг авах боломжтой ч армийн амьтдын зураг мөн л хориотой. Харамсалтай тэндхийн амьтдын 90 хувь нь армид хамааралтай. 

Өмнө хэлсэнчлэн эрх баригчид цэргүүдийн амарч байгаа зургийг дарахыг хориглодог бөгөөд энэ Эрикийн нэвтрэх эрхээ хасуулсан бас нэг шалтгаан аж. 

Голд биеэ угааж буй эр

Нутгийн иргэд загасчлахдаа завь биш хуучин дугуй ашигладаг. Энэ гь шинэ хоол хүнс олох ганц боломж юм. 

Өлсгөлөнд нэрвэгдсэн нутаг болох Чонжин руу автобусаар явах үед харагдах дүр зураг. 

Чилбо дахь далайн эрэг дээр унтаж буй хүн. Энэ зургийг хараад хүмүүс нас барсан хүн байна гэж бодох учир хөтөч минь намайг устга гэж хэлж байсан. 

Хоёр Солонгосын хилийн бүсийн ойролцоох Кесон хотод жуулчид хуучны зочид буудлын цогцолборт буудалладаг. 

Хойд Солонгосчууд өвс иддэг гэдгийг илтгэсэн энэ зураг барууны орнуудын гайхшралыг төрүүлсэн. 

Нутгийн иргэд олон нийтийн ажил хийхээр тосгон руу илгээгддэг. Өөрөөр хэлбэл тэд ингэж албадан хөдөлмөр эрхэлдэг. 

Эдгээр хуучин байшингуудын хажуугаар явахдаа зураг дарахгүй байхыг анхааруулсан. Учир нь оршин суугчид айна гэсэн. 

Хойд Солонгосын иргэд ч муу муухай зүйлээ гадныханд харуулахыг хүсдэггүй. Эдгээр хүмүүс харахад л орон гэргүй нь ойлгомжтой учир хөтөч маань бас л зургаа устгахыг хүссэн. 

Агуу удирдагчийн өмнө таагүй үйлдэл үзүүлсэн зураг авах бас л хориотой. 

"Пхеньянд олон машин байдаг ч жирийн хүмүүс тэдэнд одоо хүртэл огт дасдаггүй. Замаар машин явж байхад хүүхдүүд дунд нь тоглож байдаг. 

Пхеньянд байдаг 2 супермаркетаас бүх төрлийн хоол хүнс авч болно. Гэхдээ зөвхөн элитүүдэд л зориулагдсан. 

Пхеньяны уран зургийн галерейд дахиад л цахилгаан тасарсан. Үүнд тэд Америкчуудыг буруутгадаг. 

Хамгийн инээдтэй хоригийн нэг нь энэ байлаа. Зураг зурж буй хүний зургийг дарахад хүмүүс надруу орилж эхэлсэн учир нь дуусаагүй байхад нь зураг авч болдоггүй аж. 

"Сондувон" хүүхдийн зуслан - Тэд урсдаг шат анх хараад айж байсан. 

Өсвөр насны хүүхэд малгайгаа буруу харуулж өмссөн нь бас л энэ улсад ёс бус үйлдэл. 

Пхеньяны метро нь дэлхийн хамгийн гүнд байрладаг метро бөгөөд энэ хонгилын зургийг дарах мөн л хориотой байсан. 

Хойд Солонгост гадаад үзэмж, хувцаслалт маш чухал. Зургийг нь авах үед тэд цамцаа заавал өмсөх ёстой байж. 

Хэрвээ ямар нэг айлаар зочилж зураг авъя гэвэл тэд ингэж компьютер дээр юм хийж буй мэт авахуулна. Мэдээж дэлгэц асаагүй байсан учир тэд сүүлд энэ зургийг устгахыг хүссэн. 

Замын хажуугаар ядарсан хүмүүс олон таарна. Учир нь тэд хол замыг ч дугуйгаар туулдаг. 

Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тусламж болгон илгээгдсэн хүнсийг энд харуулах хориотой. 

Замын дүрэм мэддэггүйн тод жишээ. Автобусны замыг хаан зогсож буй хүү. 

Нийтийн тээврийн хэрэгсэлд суухын тулд нэлээд удаан оочирлох хэрэгтэй болно. 

Пхеньян бол Хойд Солонгосын ганц нүүр царай. Гэхдээ дотогш орвол бүх зүйл илчлэгдэнэ. 

Ким Чен Ирийн хүндэтгэлийн ёслолд цугласан олон. 

Орон нутгийн байшингуудад зочлохыг хүсвэл тэд хамгийн сайн, бэлтгэсэн газар аваачина. Тэнд усны хангамж, ариун цэврийг арай илүү хангасан ганц газрыг л харуулна. 

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ бараг байхгүй. Тэд үүнд суухын тулд заавал зөвшөөрөл авна. 

Тус улс дахь ядуурлыг харуулахыг хориглодогтой адил баян чинээлэг байдлыг харуулах бас л хориотой. 

Ким Ир Сений хөшөөний зургийг ар талаас нь авах бас хориотой байдаг. Үүнийг маш бүдүүлэг үйлдэл гэж үздэг. 

26
таалагдаж байна

57
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()