Киноноос дутахгүй түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Түүхийн хичээлүүд үнэхээр уйтгартай байдаг байлаа. Томоохон дайн тулаан болсон он жилүүд, ерөнхийлөгчдийн шийдвэр гээд л хөгжилтэй зүйл бараг үгүй. Гэхдээ тэр бүх үйл явдлын цаана баяр хөөр, алдаа оноо, хүндхэн асуудал, аз завшаан тохиолдож байсан нь гарцаагүй. Ингээд гэрэл зурагчдын дуранд үлдсэн, та бүхний  өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой түүхэн баримтуудыг дэлгэе. 

Киноноос дутахгүй түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Спиритуалист Колин Эванс газраас хөндийрч үзүүлж буй нь, 1938 он

Колин Эванс маш зальтай нэгэн байсан юм. Тэрээр энэхүү үзүүлбэрийг үзүүлэхдээ бүх гэрлийг унтраасан бөгөөд ийнхүү олон нийтэд үнэмшилтэй сэтгэгдэл төрүүлж, их мөнгө цуглуулсан байна. Сүүлд тэрээр уг зургаа өндөр үнээр худалдсан байна. 

Спиритуалист Колин Эванс газраас хөндийрч үзүүлж буй нь, 1938 он

2 Олзлогдсон Герман цэрэг суллагдан ирэхэд гэр нь балгас болсон байв, 1946 он

Дайны хоригдол эх нутаг Франкфурт руугаа буцсан боловч тэнд зөвхөн балгас л үлдсэн байжээ. Англи, Америкийн агаарын хүчнийхэн 90 мянган байшинг дэлбэлж, хотын төвийг арчин хаясан байв. 

Олзлогдсон Герман цэрэг суллагдан ирэхэд гэр нь балгас болсон байв, 1946 он

3 Английн элит коллежийн оюутнууд байлдааны бэлтгэл хийж буй нь, 1900 он

Дэлхийн нэгдүгээр дайнд улсаа хамгаалахаар Английн "Eaton" коллежийн сурагчид бэлтгэл хийж байв. 

Английн элит коллежийн оюутнууд байлдааны бэлтгэл хийж буй нь, 1900 он

4 Сүүлчийн Ковбой нарын нэг эр, үгүй болж буй "Зэрлэг Өрнөд"-өө ажиглан сууна, 1910 он

Технологийн дэвшил, автомашин, өргөст утас зохион бүтээгдсэн нь Ковбой хэмээх мэргэжлийг устахад хүргэжээ.  1920-иод он гэхэд эдгээр залуус үгүй болсон байна. 

Сүүлчийн Ковбой нарын нэг эр, үгүй болж буй "Зэрлэг Өрнөд"-өө ажиглан сууна, 1910 он

5 Германы охидын холбооны гишүүд, 1930 он

Германы охидын холбоо (Герман: Bund Deutscher Madel) нь 14-18 насны охидыг элсүүлдэг, дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийг байгууллага байв. Тус холбоо нь 4.5 сая гишүүнтэй байсан бөгөөд тэд зэрлэг байгальд гарах, гимнастик хийх, юм оёж сурах, цаашлаад эхнэр, ээж болоход суралцдаг байжээ. 

Германы охидын холбооны гишүүд, 1930 он

6 Жагсаалын үеэр ухаан алдаж унасан цэргийн дэргэдүүр 2-р Элизабет өнгөрч байна, 1970 он

Хатан хааны хамгаалагчдыг "Bearskins" гэж буюу "Баавгайн арьст" гэж хочилдог. Тэдний өмсдөг үстэй, маш халуун малгайнаас болж тэд ухаан алдаж унах нь элбэг аж. Энэ үед тэд газар нүүрээрээ унахгүй байх зааварчилгааг мөрддөг байна. 

Жагсаалын үеэр ухаан алдаж унасан цэргийн дэргэдүүр 2-р Элизабет өнгөрч байна, 1970 он

7 Чернобылийн гамшгийн дараа зүрхний мэс масал хийсэн эмч, 1990 он

Их хэмжээний цацраг туяанаас үүдэн зүрхэнд бүлэгнэл үүсэж, аминд хүрэх эрсдэлтэй болсон байв. Зөвлөлтийн эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна. Зураг дээрх эмч хар тугалгаар хийсэн хормогч зүүсэн бөгөөд энэ нь мэс заслын үед өвчтөнөөс ялгарах цацраг идэвхт бодисоос хамгаалах үүрэгтэй. 

Чернобылийн гамшгийн дараа зүрхний мэс масал хийсэн эмч, 1990 он

8 Цэргүүд онгоцны түлшний савыг шар айргаар дүүргэж буй нь, 1944 он

Холбоотны арми Нормандад буух үеэр нисгэгчид цэргүүдэд түлшний саванд хийсэн шар айраг тараажээ. 

Цэргүүд онгоцны түлшний савыг шар айргаар дүүргэж буй нь, 1944 он

9 Сансрын нисэгч Чарльз Дьюк гэр бүлийнхээ зургийг саран дээр үлдээжээ, 1972 он

Чарльз Дьюк "Аполло 16"-ийн гишүүдийн нэг байсан бөгөөд саран дээр 71 цагийг өнгөрөөсөн байна.

Сансрын нисэгч Чарльз Дьюк гэр бүлийнхээ зургийг саран дээр үлдээжээ, 1972 он

10 Фердинанд Порше, Гитлерийн төрсөн өдрөөр машин бэлэглэж байгаа нь, 1939 он

Адольф Гитлер, Фердинанд Поршегийн инженерийн авьяасыг биширдэг байжээ.  Энэ бол "Volkswagen" машины анхны загвар юм. 

Фердинанд Порше, Гитлерийн төрсөн өдрөөр машин бэлэглэж байгаа нь, 1939 он

11 Өнчирсөн муурын зулзагыг тэжээж байгаа Америк цэрэг, 1953 он

1950-1953 оны Солонгосын дайнд оролцсон Америкийн армийн түрүүч. 

Өнчирсөн муурын зулзагыг тэжээж байгаа Америк цэрэг, 1953 он

12 Үйлдвэрийн ажилтан ба ахлах, 1954 он

"ЗИС"  автомашины үйлдвэрийн ахлагч эмэгтэй ажилчиндаа зааварчилгаа өгч буй нь. Сталин төрийн эрхэнд байх үед удирдах албан тушаал хаших эмэгтэйчүүдийн тоо 24-39 хувь хүртэл нэмэгдсэн байна. 

Үйлдвэрийн ажилтан ба ахлах, 1954 он

13 Анх удаа дуу авиа сонсож буй хүү, 1974 он

Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй Харолд Уитлз гэх хүүд анхны сонсголын аппаратын туршилт хийжээ. 

Анх удаа дуу авиа сонсож буй хүү, 1974 он

14 Арслан сургагч, 1900 он

Ахмад Жек Бонавита хочтой Жон Гентнер нь жүжигчин, арслан сургагч нэгэн юм. Тэрээр анх нас гүйцсэн 27 арслантай хамт үзүүлбэр үзүүлж байжээ. 1904 онд Жон арслангийн дайралтаас болж гаргүй болсон бол 1917 онд гэрийн тэжээвэр амьтандаа хазуулж нас барсан байна. 

Арслан сургагч, 1900 он

15 Гарри Каспаров "Deep Blue" програмд ялагдсан нь, 1997 он

Нэрт шатарчин Гарри Каспаров 2 удаа IBM супер компьютертой тоглож, хүн-машин хоёрын хэн нь илүү ухаантай болохыг мэдэхийг хүсжээ. 1996 онд Гарри Каспаров ялсан бол 1997 онд компьютер ялжээ. Энэ бол хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанд ялагдсан анхны ялагдал байв. 

Гарри Каспаров "Deep Blue" програмд ялагдсан нь, 1997 он

16 Доош үсрэхийг завдсан эмэгтэй, цагдаагийн ажилтнуудыг эсэргүүцэж буй нь, 1942 он

Хатагтай Эдна Эгберт 2 давхрын цонхоор үсэрч амиа хорлохоор шийджээ. Учир нь гэрлэсэн хүү нь цэрэгт яваад, ээждээ ганц ч захидал бичээгүй аж. Цагдаа нар түүнийг тор руу түлхэж, дараа нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд бүсгүй гэмтэл аваагүй байна. 

Доош үсрэхийг завдсан эмэгтэй, цагдаагийн ажилтнуудыг эсэргүүцэж буй нь, 1942 он

71
таалагдаж байна

38
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()