Хүсэл тачаал, мэдрэмж таашаалын мөн чанарыг харуулсан дорно дахины шилдэг 10 кино

Эротик төрлийн кинонд нөхцөл байдлаас үл хамаарсан хязгааргүй их сексийн хүсэл тачаал, сэтгэл зүйн асуудлуудын тухай өгүүлдэг. Харин орон бүрт энэ байдлыг өөр өөрөөр илэрхийлдэг гэдгийг сануулах нь зүйтэй. Ингээд Япон, Хонконг, Өмнөд Солонгос, Тайван гэх мэт дорнын улсуудад эротик сэдвийг хэрхэн хөнддөгийг сонирхоцгооё. 

Хүсэл тачаал, мэдрэмж таашаалын мөн чанарыг харуулсан дорно дахины шилдэг 10 кино
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 "Секс ба Зен" (Sex and Zen)

Уг киног XVI зууны үед бичигдсэн Хятадын нэгэн романаас сэдэвлэн бүтээсэн юм.  Энэхүү кинонд нэгэн эр "эмсийн  хүрээлэн"-д очиж сексийн боловсролоо дээшлүүлэх гэж байгаа талаар гарна. Тэрээр залуу эхнэрийнхээ сексийн хүслийг хангаж чадаагүй учир ийнхүү "эмсийн хүрээлэн"-д очиж туршлага судлахаар болдог аж. Киноны үйл явцад залуугийн бэлэг эрхтэнг тайрч, оронд нь адууны засааг оёж өгдөг байна. Үүний үр дүнд киноны баатрууд аливаа нэгэн амжилтад хүрэхийн тулд хэрхэн ухаалаг,  ёс зүйтэй байх хэрэгтэй талаар суралцах болно. 

"Секс ба Зен" (Sex and Zen)

2 "Мэдрэмжийн ертөнцөөр" (In the Realm of the Senses)

Энэхүү  киног 1936 онд бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Саду Абэ хэмээх эмэгтэй найз залуугийнхаа амийг хороож, бэлэг эрхтэнг таслан, түүнийг нь барин Токиогийн гудамжаар алхаж байжээ. Энэхүү дуулиант явдлаас сэдэвлэн Найруулагч Нагиса Осима (Nagisa Oshima) сексийн гаж дон, сексээс хамааралтай бүсгүйн тухай өгүүлэх насанд хүрэгчдийн киногоо бүтээсэн байна. Японы эротик кино ертөнцөд секс болон үхэл зайлшгүй холбоотой байдаг аж. 

"Мэдрэмжийн ертөнцөөр" (In the Realm of the Senses)

3 "Хайрлах хүсэл" (In the Mood for Love)

"In the Mood for Love" кино бол дээрх хоёр киноноос тэс өөр. Найруулагч Вон Карвайн (Wong Kar wai) энэхүү кино нь сүүлийн 10 жилийн кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгээр шалгарсан юм. Кинонд хүсэл тачаал бус зөөлөн, даруу байдал, мэдрэмж, гоо үзэсгэлэнг түлхүү харуулна. Киноны үйл явдал 1962 оны үеийн Хонкогт өрнөдөг. Хөршүүд болох Чоу болон Су нар тус тусынх нь эхнэр нөхөр хоорондоо учир ургуулсныг мэдсэнээр үйл явдал цааш өрнөнө.

"Хайрлах хүсэл" (In the Mood for Love)

4 "Арал" (The Isle)

Цагдаа нараас зугтаж буй Ким Юсок загасчны завинд нуугдана. Түүнийг амиа хорлох гэж байхад Со Жон хэмээх нэгэн хэлгүй эмэгтэй түүнийг аварна. Тэрээр өдрийн цагаар байнгын үйлчлүүлэгч нартаа хоол зардаг бол, шөнийн цагаар биеэ үнэлдэг аж. Найруулагч Ким Ки Дук (Kim Ki-Duk) тэдний харилцааг "садомазохизм" талыг харуулсан хэмээсэн бөгөөд хэрвээ та эмзэг нэгэн бол энэ киног үзэхгүй хэрэггүй болов уу. 

"Арал" (The Isle)

5 "A Snake of June"

Найруулагч Синья Цукамото (Signa Tsukamoto)-н энэхүү кино хайрын гурвалжин дунд өрнөх бөгөөд үүнд сексээс хангалттай таашаалыг авч чаддаггүй эмэгтэй (Асука Куросава), түүний халамжгүй нөхөр (Юдзи Котари) болон хөндлөнгийн ажиглагч (сам Цукамото) нар багтана. Энэхүү кино нь эротик, шизофрени сэтгэл зүйн драм болон үргэлжлэн орох бороон дунд романтик байдлаар өрнөдөг. 

"A Snake of June"

6 "The Wayward Cloud"

Тайваны найруулагч Цай Минляны (Tsai Minlyan) найруулсан киноны үйл явдал нь ихэнхдээ бороон дунд өрнөдөг бол "The Wayward Cloud" киноны хувьд Тайванд болсон ган гачигийн үеэр үйл явдал эхэлдэг байна. Усны гол эх үүсвэр нь тарвас байв. Тус кино нь хачирхалтай секс үзэгдэлтэй, этгээд хөгжим, бүжгийн дэглэлттэй, инээдмийн төрлийн кино юм. 

"The Wayward Cloud"

7 "Усан доорх хайр" (Underwater Love )

Энэхүү фантази жанрын кинонд Шинжи Имаока маш их дуулж, бүжиглэдэг. Киноны гол баатар болох 35 настай Сава Масаки санаандгүй байдлаар голын эрэг дээр Еширо Умезаватай таарна. Харин энэхүү залуу нь  усанд живж нас барсан түүний 10 жилийн найз байсан бөгөөд 10 жилийн хайр дахин сэдэрнэ. Уг кинонд хайрын бүхий л талаас нь харуулдаг. 

"Усан доорх хайр" (Underwater Love )

8 "Vulgaria"

Найруулагч Хо Чунг Пинг (Ho Chung Ping) энэхүү кинонд эротик дүр хэрхэн бүтдэгийг алхам алхмаар харуулсан байдаг. Киноны гол баатар нь өөрийн киног бүтээхийн тулд хөрөнгө оруулагч хайж буй нэгэн найруулагч юм. Ингээд нэгэн гэмт бүлгэмийн толгойлогч түүний кинонд хөрөнгө оруулалт хийхээр зөвшөөрсөн хэдий ч зураг авалтад өөрийн гэсэн шаардлага тавина. Уг киноны ачаар та эротик киноны зураг авалтын үеэр хөшигний ард юу өрнөдөг талаар мэдэх боломжтой.

"Vulgaria"

9 "R100"

Хитоши Мацумато (Hitoshi Matsumoto) хэмээх дунд эргэм насны ажилтан шөнийн клубд ажилд орно. Тэрээр ирээдүйд түүнийг юу хүлээж байгаа талаар огтхон ч мэдэхгүй. Ингээд кинонд садомазохист секс өрнөнө. Болж байгаа үйл явдлаас киноны баатар маань өөрөө таашаалыг мэдэрч байгаа эсэх нь эргэлзээтэй. 

"R100"

10 "Makeup Room"

Найруулагч Кеи Морика (Kei Morikawa) 1000 орчим кино бүтээсэн ч тэрээр төдийлөн олны танил болж чадаагүй. Түүний ихэнх бүтээлүүд япон порно талдаа чиглэсэн байдаг. "Makeup Room" хэмээх кино нь түүний анхны бүтээлийн нэг бөгөөд үүнд порно ертөнцийн хөшигний ард өрнөдөг амьдралын тухай өгүүлдэг. Кинонд 5 эмэгтэй жүжигчин тоглосон бөгөөд тэдний насанд хүрэгчдийн үзүүлбэрийг орлон тоглогчдоор хийлгэжээ. 

"Makeup Room"

10
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()