Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

Франц бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, сэтгэл татам төрх, төрөлхийн хээнцэр, дэгжин байдлаараа бусдаас онцгойрч чаддаг. Тэд загварлагаас гадна төрөлхийн гоо сайхнаа хэрхэн тодотгохоо сайн мэднэ. Дэлхий дахинд Франц эмэгтэйн дүр төрхийг яах аргагүй Франц жүжигчид төлөөлөн илтгэдэг билээ. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнтэй төдийгүй авьяаслаг мөн кинонд бүтээсэн гайхалтай дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг. Ингээд Францын шилдэг, үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй жүжигчидтэй танилцацгаая.

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Марион Котийяр (Marion Cotillard)

Үзэсгэлэнт  жүжигчин Марион Котийяр "Inception", "The Dark Knight", мөн Эдит Пиафын намтарчилсан төрлийн "La Vie en Rose", "Midnight in Paris" зэрэг олон шилдэг кинонд дүр бүтээж байжээ. Тэрээр Алтан Бөмбөрцөг, BAFTA наадмуудаас шагнал хүртэж, 2008 онд шилдэг эмэгтэй гол дүрээр Оскарын шагналын эзэн болж байсан юм. 1975 онд Парис хотод төрсөн тэрээр жүжигчдийн гэр бүлд өсжээ. Түүний эцэг эх жүжигчид байсан бөгөөд жүжиглэх урлагийн багшаар ажилладаг байв. Марион бүрэг, ичимхий хүүхэд байсан ч театрт байхдаа өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг байв.

Тэрээр кинонд дүр бүтээхээс гадна байгаль орчны асуудал, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. "Greenpeace" байгууллагад тусламжийн гараа сунгаж, хүүхдүүдэд далай тэнгисийг хамгаалах тухай сургалт явуулдаг "Maud Fontenoy Foundation" байгууллагатай хамтран ажилладаг байна. Мөн Амазоны уугуул иргэдийн соёл, ёс заншлыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Францын "Wayanga" холбооны элч төлөөлөгч ажээ.

Марион Котийяр (Marion Cotillard)

2 Леа Сейдү (Lea Seydoux)

Дур булаам жүжигчин Леа 1985 онд Парис хотноо төрж өсжээ. Хүүхэд байхаасаа тэрээр дуурийн дуучин болохыг хүсдэг байсан ч 18 настайдаа жүжигчин болохоор шийдэж, "Enfants Terribles" драмын сургуульд элсэж орон, 2007 онд урлагийн сургуульд суралцахаар Нью Иорк хотыг зорьсон байна.

Түүний оролцон тоглосон алдартай бүтээлүүдээс дурдвал, "Blue is the warmest color", Жеймс Бонд цувралын "The Spectre", "Mission Impossible: Ghost Protocol", Квентин Тарантиногийн "Inglorious Bastards" зэрэг киног нэрлэж болно. Үүнээс гадна Леа 2014 онд "Beauty and the Beast", мөн "Midnight in Paris" кинонуудад гол дүрийг бүтээж байжээ. Жүжиглэхээс гадна тэрээр олон сэтгүүл, брэндүүдийн нүүр царай болж байсан үзэсгэлэнтэй модел юм.

Леа Сейдү (Lea Seydoux)

3 Мелани Лоран (Melanie Laurent)

1983 онд Парис хотноо Мелани бүжигчин, дуу оруулагч нарын охин болон мэндэлжээ. Жүжигчин Жерар Депардье түүнийг "Asterix & Obelix Take On Caesar" киноны зураг авалтын үеэр олж харсан мөчөөс түүний жүжигчний карьер эхэлсэн гэж үздэг. Жерар түүнд өөрийнхөө "Un pont entre deux rives" кинонд дүр бүтээх санал тавьж, Мелани зөвшөөрснөөр түүний жүжигчний замналаа эхлүүлсэн байна. Тэрээр Цезарь наадмаас “Шилдэг Ирээдүйтэй Жүжигчин” шагнал хүртсэн ба хүмүүс түүнийг Күйнтин Тарантиногийн "Inglorious Bastards" киногоор нь сайн мэддэг.

Жүжигчин бүсгүй маань байгаль орчныг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог бөгөөд баримтат төрлийн "Demain"  киног найруулж, Цезарь наадмаас дахин шагнал хүртэж байжээ.

Мелани Лоран (Melanie Laurent)

4 Софи Марсо (Sophie Marceau)

Софи Марсо нь ихэнхдээ Франц кинонуудад дүр бүтээж олны танил болсон ч, түүний тоглосон "Braveheart", "A Midsummer Night’s Dream" зэрэг хэд хэдэн уран бүтээлүүд нь дэлхий нийтийн хүртээл болж чадсан юм. 13 настайдаа "La Boum", "La Boum 2", нэртэй Францын инээдмийн кинонд гол дүр бүтээсэн нь түүнийг амжилтын оргилд хүргэжээ.

Жүжигчин бүсгүй маань хүнд өвчнөөр шаналж буй хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг "Arc-En-Ciel" холбооны тэргүүн ажээ. Мөн тэрээр цагаан хоолтон учир мьтны эрхийг хамгаалах үйлсийн идэвхтэй тэмцэгч юм.

Софи Марсо (Sophie Marceau)

5 Эва Грийн (Eva Green)

1980 онд Францад төрсөн тэрээр театрын жүжгүүдэд тоглож, жүжигчний замналаа эхэлж байжээ. Түүнийг Италийн найруулагч, зохиолч Бернардо Бертолучи анзаарч, өөрийн "The Dreamers" киноны гол дүрийг өгсөн байна. Үүнээс хойш Эва Грийн "Жеимс Бонд" цувралын "Casino Royale", "the 300: Rise of an Empire", Тим Бюртоны "Dark Shadows" зэрэг алдартай кинонуудад дүр бүтээжээ.

2014-2016 онд кино шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Penny Dreadful" цуврал кинонд мөн дүр бүтээсэн юм. Эва Грийнийн хөгжилтэй, энгийн зан чанар нь түүнийг дүрээ мэдэрч, гайхалтай хувирахад нь нөлөөлдөг ажээ.

Эва Грийн (Eva Green)

6 Шарлотт Генсбург (Charlotte Gainsbourg)

Шарлотт 1971 онд Лондон хотноо алдарт дуучин Серж Генсбург, үзэсгэлэнт Жеин Биркин нарын охин болон мэндэлжээ. Тэрээр 12 настайдаа "Paroles et musique" кинонд дүр бүтээж, мөн аавтайгаа "Lemon Incest" цомогт хамтран дуулжээ. Тэрээр "L’Effrontee" кинонд бүтээсэн дуулгаваргүй, дэггүй охины дүрээр маш их алдар хүндийг хүртсэн юм. Мөн тус дүрээрээ Цезарь наадмаас “Шилдэг ирээдүйтэй жүжигчин” шагнал хүртжээ. Түүнээс хойш олон кино уран бүтээлд амжилттай дүр бүтээж, кино шүүмжлэгчдээс магтаал сайшаал хүртэж байсан юм.

Түүний эмзэг, бүрэг дүр төрх найруулагч, продюсеруудын сонирхлыг ихээр татдаг ажээ. Түүний дүр бүтээсэн кино уран бүтээлүүдээс дурдвал, "21 Grams", "I’m Not There", "Antichrist", "Melancholia", "Nymphomaniac" зэрэг киног нэрлэж болно.

Шарлотт Генсбург (Charlotte Gainsbourg)

7 Летисиа Каста (Laetitia Casta)

Летициа амжилтын гараагаа моделиор эхлүүлсэн бөгөөд Мэдисон агентлагтай анх мэргэжлийн гэрээ байгуулж байжээ. Удалгүй тэрээр загварын сэтгүүл, брэндүүдийн нүүр царай болж, дэлхийн шилдэг брэндүүд болох "Victoria’s Secret", "L’oreal"-аас зар сурталчилгаанд тоглох санал авч байсан гэдэг.

Тэрээр 1990-ээд оны сүүл үед "Asterix & Obelix Take On Caesar" кинонд дүр бүтээснээр кино ертөнцөд хөл тавьжээ. Удалгүй "Les ames fortes", "La Jeune Fille et les loups" кинонуудад дүр бүтээсэн байна. 2011 онд тэрээр "Gainsbourg" кинонд Брижит Бардотын дүрийг бүтээж, Цезарь наадамд нэр дэвшиж байсан юм.

Летисиа Каста (Laetitia Casta)

8 Одри Тоту (Audrey Tautou)

"Amelie" киног үзэж байсан уу? Үзээгүй бол заавал олж үзээрэй гэж зөвлөх байна. Ид шидийн мэт энэ кино таныг Парис хотоор аялуулах болно. Одри Тотугийн жүжигчний замнал энэ киноноос эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэрээр 2001 онд тус кинонд Амелигийн дүрийг бүтээсэн юм. Кино олон улсын тавцанд амжилтад хүрч, Амелигийн шинэлэг, төрөлхийн гоо үзэсгэлэнг илтгэсэн дүр Одри Тотуг дэлхийн зэрэгт хүргэсэн билээ.

Тэрээр 2006 онд "Da Vinci Code" кинонд Том Хэнкстэй хамтран тогложээ. 2009 онд "Coco avant Chanel" кинонд Коко Шанелийн дүрийг бүтээсэн байна. Тэрээр хамгийн өндөр орлоготой жүжигчдийн тоонд  багтдаг бөгөөд түүний жүжиглэх чадвар, төрөлхийн мэдрэмж таныг  гайхшруулах болно. 

Одри Тоту (Audrey Tautou)

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()