Хүний биед хэрэггүй мэт санагдах ч үнэндээ маш чухал үүрэгтэй 10 зүйл

Хүний бие олон нууцлаг чанаруудыг агуулсан гайхалтай бүтээл билээ. Та толинд хараад үздээ? Юунд хэрэгтэй нь мэдэгдэхгүй зүйлс нэлээд байгаа биз. Жишээлбэл, ургах бүрд нь хусаад хаячихдаг биеийн илүүдэл үс үнэндээ эсрэг хүйстнийг тань руу татаж байдаг гэвэл итгэмээргүй байгаа биз. Ингээд хүний биеийн хэрэггүй мэт санагдах зүйлс ямар зорилготой оршин байдгийг хамтдаа сонирхоцгооё.

Хүний биед хэрэггүй мэт санагдах ч үнэндээ маш чухал үүрэгтэй 10 зүйл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Мэнгэ

Арьсан дахь эсүүд тарж байрлахын оронд бөөнөөрөө байрласнаар мэнгэ үүсдэг. Ихэнх тохиолдолд мэнгэ хэвийн үзэгдэл боловч заримдаа таны биед хавдар гэх мэт асуудал байгааг илтгэдэг байна. Бие дээр үүссэн мэнгэнүүдийг ажигласнаар хавдрыг эрт үед илрүүлж, амь насаа ч аврах боломжтой байдаг ажээ.

Мэнгэ

2 Суганы үс

Биеийн үс эсрэг хүйстнээ татах зориулалттай гормон болор феромон ялгаруулдгийг судалгаагаар тогтоожээ. Үүнд суганы үс ч багтах бөгөөд тухайн хүний онцгой үнэрийг ялгаруулдаг байна. Амьтдын адилаар хүн бүр эсрэг хүйстнээ татах өөр өөр үнэртэй байдаг ажээ.

Суганы үс

3 Агт араа

Агт араа гэдэг нь гуравдугаар их араа шүдийг хэлдэг. Бидний өвөг дээдсүүд энгийн шүдээр хазаж дийлэхгүй ургамлын үндэс, мах, самар зэргийг агт араагаа ашиглан иддэг байжээ. Тэгэхээр нэг талаар бидний нөөц шүд гэж хэлж болох юм. 

Агт араа

4 Хөмсөг

Хөмсөг нь нүдийг борооны чийг, хөлрөлт зэргээс хамгаалах үүрэгтэйгээр урагш түрж байрласан байдаг. Мэдээж мөн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг учраас харилцааны гол хэрэгсэл болдог байна. 2003 онд хийсэн судалгаагаар хүний нүүр царайг танихад хөмсөг чухал ач холбогдолтойг баталжээ. Алдартай хүмүүсийн хөмсгийг хасахад л судалгаанд оролцсон хүмүүсийн ердөө 46% нь тэднийг хэн болохыг таньсан байна.

Хөмсөг

5 Хумс

Гар хөлийн хумс нь хурууны өндөг, үзүүрийг бэртэхээс хамгаалдаг. Мөн юмсыг чанга зуурч, барихад чухал ач холбогдолтой юм. Мэдээж бие загатнасан үед хамгийн хэрэгтэй зүйл болдог. Үүгээр ч зогсохгүй хумс таны эрүүл мэндийн толь болдог ажээ. Тиймээс хумсны өнгө өөрчлөгдсөн тохиолдолд эмчид хандахыг зөвлөе.

Хумс

6 Хүүхэн хэл

Амаа том ангайж харвал хоолойн төгсгөлд унжиж байрласан усны дусал хэлбэрийн эдийг хүүхэн хэл гэдэг. Зөвхөн хүнд байдаг энэ онцгой эд нь бөхийж байхдаа шингэн зүйл уухад, мөн ярихад чухал үүрэгтэй байдаг байна.

Хүүхэн хэл

7 Хөлийн үс

Хөлийн үс гарцаагүй ямар ч хэрэгцээгүй зүйл шиг санагддаг байх. Харин бидний өвөг дээдэс өмд бүтээхээс өмнө биеийн дулаанаа хадгалахад хэрэгтэй байжээ. Хүйтэн болох үед үсний уутанцарыг тойрсон жижигхэн булчингууд чангарч, биеийн үсийг босгосноор орчин тойрны дулааныг хадгалахад тусалдаг ажээ. Таны хөлийн байгалийн хөнжил гэж нэрлэж болох юм.

Хөлийн үс

8 Мухар олгой

Мухар олгой нь нарийн бүдүүн гэдэсний уулзвар хэсэгт байрлах жижигхэн ургацаг юм. Хүний биед ямар ч хэрэггүй мэт боловч үнэндээ гэдсэн дэх ашигтай бактерийг хамгаалах үүрэгтэй ажээ. Суулгалт өгөх үед олгойд байх ашигт бактери биеийг эрүүл байлгахад тусалдаг байна.

Мухар олгой

9 Сэвх

Сэвх нь нарны туяанаас үүдэн арьсан дээр гардаг. Хүний арьс нарны гэрэлд борлодгийн адилаар цайвар арьстай хүний нүүр сэвхтэх нь элбэг байдаг. Энэ нь таны бие нарны туяанаас өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэр төрөлхийн нарны хэт ягаан туяаны хамгаалалт ажээ.

Сэвх

10 Сахал

Сахал илүүдэл үс гэхээсээ илүү тухайн хүнийг тодотгож өгдөг. Судалгаагаар сахал нь арслангийн зогдортой адил үүрэгтэй байдаг нь тогтоогджээ. Дайралтад өртөх үед эрүү, хоолойны эмзэг хэсгийг далдлан, хамгаалах үүрэгтэйгээр зохицсон аж.

Сахал

81
таалагдаж байна

32
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()