"Дэлхий дээрх харь гариг" - Хүн амьдардаггүй хамгийн том арал дээр юу болдог вэ?

Хатан хаан Элизабетын бүлэг арлуудын нэг болох Девон арал нь Канадын газар нутагт харьяалагддаг.  Девон арал нь дэлхий дээр орших хамгийн том эзэнгүй арал бөгөөд 55 247 км² талбайтай, эргийн урт нь 3589 км урт аж. Газар нутгийнхаа хэмжээгээр арлууд дундаасаа дэлхийд 27-т, Канад улсын хэмжээнд 6-т бичигддэг. Хэлбэрийн хувьд латин "L" үсэгтэй ижил харагдах бөгөөд арлын урт нь баруунаас зүүн хүртэл 503 км, хойгоос урагш 289 км урт юм. 

"Дэлхий дээрх харь гариг" - Хүн амьдардаггүй хамгийн том арал дээр юу болдог вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Девон арал нь Ланкастер тохойн хойд хэсэгт орших бөгөөд тус тохой нь Баффин арлаас Девоныг тусгаарлагддаг. Харин баруун хэсэгт нь Веллингтон тохой байх бөгөөд уг тохой нь Девон арлыг Корнуоллис арлаас, Пенни тохой нь Батерст арлаас тусгаарлаж өгдөг байна. Арлын баруун хойд хэсэгт Кардиган тохой бий. Энэхүү тохой нь арлыг Норт-Кент арлаас тусгаарлаж өгдөг бол хойд зүгт орших Жонс тохой  нь Элсмир, зүүн хойд зүгт байрлах Леди Анн тохой нь Коберг арлаас тус тус тусгаарлаж өгдөг байна.

Девон арал нь газарзүйн үндсэн гурван бүстэй. Зүүн хэсэг нь хойд зүгт орших Крокер тохой болон Канадын Щит хэсгийг хамарсан, 12000 км² талбайтай, 880 метрийн өргөнтэй мөсөн бүрхүүлтэй. Мөсний дор арлын хамгийн өндөр цэг оршино. Энэхүү цэг нь далайн төвшнөөс дээш 1921 метрт байрлана.

Баруун хойд бүсэд арлын үлдсэн хэсэг багтахаас гадна Гриннелийн хойг багтана. Энэ бүсэд дов толгод давамгайлдаг.

Девон арал нь  далайн төвшнөөс дээш, харьцангуй өндөрлөгт орших учир арал дээр үхэр, жижиг шувууд болон цөөн тооны хөхтөн шувууд амьдарна. Арлын Трулав (Truelove Lowland) хавтгай дээр орших хэсэгт ан амьтад төвлөрөн амьдрах бөгөөд энэ хэсэгт цаг уурын байдал илүү тогтвортойгоос гадна арктикийн ургамал ургасан байдаг. Зуны улиралд (40-55 хоног) агаарын даралт 10 градусаас дээш гардаггүй бол өвлийн улиралд дээд тал нь −50 °C хүрдэг байна. Гэхдээ Девон арал дээр хур тунадас бага. 

Арал дээр 39 сая жилийн өмнө солир унахад үүссэн Хотон (Haughton) хэмээх 2 км-ийн диаметртэй тогоо бий. Солир унах үед 24 км-ийн диаметртэй тогоо үүссэн бөгөөд олон сая жилийн турш нуур мэтээр оршиж байжээ.

1924 оны 8-р сард Канадын бусад хотуудад халим агнах үйл ажиллагааг хязгаарлах зорилготойгоор Дандас Харборт нэгэн станцыг нээсэн байна.  

1934 оны үед арьс ширний үнэ унаж, санхүүгийн хүндрэл учирснаар Баффины арал дээр амьдарч байсан Иниут омгийн 53 айл өрх Девон арал руу нүүжээ. Харамсалтай нь, Девон арал дээр цаг уурын нөхцөл хүнд байснаас болж иниутууд 1936 онд арлыг орхин явжээ. Харин Дандас Харборын станц 1951 онд хаалгаа барьсан аж.

2004 оны 7-р сард Ангараг гаригийн судалгаа хийж байсан 5 эрдэмтэн, 2 сэтгүүлч Девон арал дээр иржээ. Үүнээс гадна Девон арал дээр НАСА-гийн мэргэжилтнүүд газар зүй, гидрологи, ургамлын болон микробиологийн судалгаа явуулж байгаа юм.

Дандас Харборын хувьд зарим байшингуудын суурь л үлдсэн байна.  

Уг арал нь жилийн ихэнх хугацаанд хөлдүү байдаг учир арал дээр төдийлөн хүн амьдрах боломжгүй. Ялангуяа зүүн хэсэг нь 500-700 метрийн зузаантай мөсөөр хучигдсан байдаг аж. Ердөө л 40-50 хоногийн туршид арлын газар гэсэх бөгөөд зуны улиралд агаарын даралт 8 градусаас хэтэрдэггүй.

Девонд ургамал ургах, амьтан үржих ямар ч боломж байхгүй. Гэхдээ энэхүү арлын цаг уурын байдал нь Ангараг гаригтай тун төстэй учир эрдэмтдийн хувьд Девон арал дээр судалгаа хийхэд таатай байгаа аж. 

Зуны улиралд уг арал дээр Ангараг гариг руу хөөргөх техник, тоног төхөөрөмжийн судалгаа, туршилт явагддаг.

46
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()