Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

Эцэг эхчүүд хүүхдүүдээ төгс төгөлдөр байлгахыг хүсдэг бөгөөд тэдэнд энэ аргыг зааж өгөхийг хичээдэг. Гэхдээ томчууд хүүхэд байсан, харин хүүхдүүд томчууд байгаагүй гэдгийг санах нь зүйтэй. Таны санамсаргүй байдлаар хэлсэн бүх үг тань хүүхдийн тогтворжоогүй сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхаараарай.

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Хүүхэд гэдэг маш эмзэг учир таны хэлсэн үг тэднийг маш амархан гүн гомдоох магадлалтай. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бүх зүйл хүүхэд наснаас эхэлдэг учир эцэг эхчүүд хэлж байгаа үгэндээ маш анхааралтай хандах хэрэгтэй гэжээ. Хүүхдийн ирээдүйн амьдралд хар толбо үлдээхгүйн тулд дараах үгсийг хүүхдэдээ битгий хэлж байгаарай.

 

1 «Миний хэлснээр хий. Чиний бодол надад огтхон ч хамаагүй»

Мэдээж, хүүхдийн хүссэн бүхнийг зөвшөөрөх хэрэггүй. Гэхдээ энэ тохиолдолд та хүүхдийн давуу талыг доош хийхгүйгээр татгалзсан хариуг өгөх нь зүйтэй. Та зэрлэг байдлаар тэдэнд сөрөг хариултыг өгөх нь хүүхдийн өөртөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, таны хувьд хүүхдийн тань бодол чухал биш гэдэг сэтгэгдлийг  хүүхдэдээ төрүүлнэ.

«Миний хэлснээр хий. Чиний бодол надад огтхон ч хамаагүй»

2 «Чи бүх зүйлийг буруу хийх юм»

Та хүүхдээ өөртөө итгэлгүй, шийдвэр гаргаж чаддаггүй, өөрийнхөө хийсэн зүйлд хариуцлага хүлээж чаддаггүй нэгэн болгохыг хүсэж байна гэж үү? Хэрвээ үгүй бол энэ төрлийн үгийг хэзээ ч битгий хэлж байгаарай. Хүүхэд тань бүх зүйлийг буруу хийж байсан ч түүний санаачлгыг хүндлэж, дэмжих хэрэгтэй. Хэрвээ бүх зүйлийг өөрөө хийж, хүүхдийнхээ хийсэн бүхий л зүйлийг шүүмжилж байвал тэр өөртөө итгэлгүй, бүхнийг сөргөөр хардаг болж өснө.

«Чи бүх зүйлийг буруу хийх юм»

3 «Чи угаасаа хийж чадахгүй»

Эцэг эх гэдэг хүүхэддээ чи бүхнийг хийж чадна гэж итгүүлж чадах хамгийн анхны хүмүүс юм. Тиймээс хамгийн ойр дотны хүмүүс нь түүнд итгэхгүй байх үед хүүхэд өөрөө өөртөө ч итгэхээ болино. Энэ төрлийн үг нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, түүнд азгүйдлийг дагуулах юм. Ингээд насанд хүрмэгцээ тэрээр өөрийгөө хэнд ч хэрэггүй, бүтэлгүй нэгэн мэтээр хүлээн авч ямар нэг зүйлийг хийх гэж оролдохгүй.

«Чи угаасаа хийж чадахгүй»

4 «Бусад хүүхдүүд хүүхэд шиг л байх юм, харин чи…»

Хүүхдээ бусад хүүхэдтэй харьцуулах нь түүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийнэ. Хүүхдийг зөвхөн өнгөрсөнд гаргасан амжилттай нь харьцуулж болох бөгөөд энэ нь эерэг тал дээр байх хэрэгтэй. Хүүхдээ хэнд ч хэрэггүй, өөртөө итгэлгүй өсгөхийг хүсэж буй эцэг эх гэж байхгүй л болов уу.

«Бусад хүүхдүүд хүүхэд шиг л байх юм, харин чи…»

5 «Таня онц авсан байхад, харин чи?»

Энэ тохиолдолд хүүхдийн тархинд эцэг эхдээ таалагдахын тулд хэн нэгэнтэй адил байх хэрэгтэй гэсэн бодол орж ирэх болно. Ингээд насанд хүрснийхээ дараа тэрээр өөрт нь таалагддаг хэн нэгнийг дуурайх гэж оролдож эхэлдэг байна.

«Таня онц авсан байхад, харин чи?»

6 «Хэрвээ чи ингэж хийхгүй бол, би чамайг хайрлахаа болилоо»

Хүүхэд эцэг эх нь түүнд ямар ч тохиолдолд хайртай байдаг гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Энэ төрлийн үгийг хүүхдэдээ хэлснээр та хүүхэд тань таны хайрыг ямар нэг зүйл хийснээр хүртэх эрхтэй гэсэн мэдрэмжийг төрүүлэх болно. Хамгийн асуудалтай зүйл нь энэ байдал зөвхөн хүүхэд насанд дуусахгүй бөгөөд насанд хүрснийхээ дараа тэрээр бусдаас хайрыг гуйж авах гэж хичээнэ.

«Хэрвээ чи ингэж хийхгүй бол, би чамайг хайрлахаа болилоо»

7 «Чи намайг эвгүй байдалд оруулж байна»

Энэ үгийг ихэнхдээ эцэг эхчүүд хүүхдээ тайвшруулах, биеийг нь зөв авч явуулахын тулд хэлдэг.  Гэвч хүүхдийн тархинд тэрээр эцэг эхийгээ эвгүй байдалд оруулдаг муу хүн мэт бодол төрнө. Ингээд ирээдүйд тэрээр санаачлгыг гартаа авахаас айж, бүхий л зүйлээс холуур явах болно.

«Чи намайг эвгүй байдалд оруулж байна»

8 «Үгэнд орохгүй бол би чамайг хүүхдийн асрамжийн газар аваачих болно»

Хүүхэд асрамжийн газраас маш их айдаг. Учир нь тэнд түүний хайртай эцэг эх байхгүйд оршино. Энэ нь хүүхдэд тэр үргэлж сайн байх хэрэгтэй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Эцэг эх маань намайг үгэнд орохгүй бол асрамжийн газар өгнө гэсэн учир би үргэлж сайн хүүхэд байх хэрэгтэй гэсэн бодол хүүхдийн тархинд суудаг байна.

«Үгэнд орохгүй бол би чамайг хүүхдийн асрамжийн газар аваачих болно»

9 «Нүднээс далд ор»

Хүүхдүүд эцэг эхээсээ дэмжлэг авах, асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд л тэдний урдуур хойгуур гүйж эхэлдэг юм. Гэвч энэ үг нь эцэг эх болон хүүхдийн хооронд хаалт үүсгэж, хүүхэд ямар нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд эцэг эхдээ хандах хэрэггүй гэдгийг ойлгоно. Ингээд тэр бүх асуудлаа өөрөө шийдвэрлэх гэж оролдох болно.

«Нүднээс далд ор»

10 «Би чиний насан дээр...»

Энэ төрлийн үг хэллэгийг эцэг эхчүүд ихэнхдээ мотиваци болгож хүүхдэдээ хэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ хүүхэд эцэг эхийнхээ хүлээлтийг биелүүлж чадахгүй байгаадаа өөртөө гутарч, өөрийгөө буруутгадаг байна. Өөрийгөө буруутгах нь ирээдүйн амьдралд тийм ч сайнаар нөлөөлөхгүй гэдгийг санах нь зүйтэй.

«Би чиний насан дээр...»

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()