Европын цыганууд хэрхэн амьдардаг вэ? (Фото төсөл)

Гэрэл зурагчин Бевиллард 30 жилийн турш Европын, тэр дундаа Ирландын цыгануудын аж амьдралыг ихээр шимтэн сонирхож иржээ. Тэрээр 2010 оноос өнөөг хүртэл 9 жилийн турш тэдний амьдралыг баримтжуулан гэрэл зургийн хальснаа буулгасаар байгаа аж. Сэвхтэй хүүхдүүд, том том үнэт эдлэл зүүж, нүүрээ тод будсан урт үстэй хүүхнүүд, сорви, шивээсээ бахархалтайгаар ил гарган явдаг эрчүүд зэрэг нь түүний зургийн цомгийн гол элемент юм. 

Европын цыганууд хэрхэн амьдардаг вэ? (Фото төсөл)
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Жозеф Филипп Бевиллард нь Бостон хотод төрсөн бөгөөд 3 настайдаа сонсголгүй болсноор зураг зурж эхэлсэн байна. Энэхүү эрүүл мэндийн асуудал нь түүнд хүмүүс хоорондын харилцаа, нүүрний хувирал, ялангуяа нүдийг илүү ихээр анзаардаг чадварт сургажээ. Тэрээр ахлах сургуулиа төгсөх жилээ гэрэл зураг сонирхох болж, 1985 онд Рочестер Технологийн дээд сургуульд, дараа нь Бостон дахь урлагийн дээд сургуульд элсэн орсон байна. 1990 оноос  тэрээр Нью-Йорк, Бостон, Парист амьдрах болжээ. Ийнхүү улс орнуудаар шилжин амьдарч байхдаа тухайн газар оронд тааралдсан өвөрмөц хүмүүсийг анзаарч зургийг нь дарж үлддэг байв. 

Тэрээр зураг авахдаа хүмүүсийн хувийн зан төлөвийг ихээхэн анхаарч хардаг байна. Бевиллард 2000 оны эхээр Ирланд руу нүүсэн бөгөөд тус улсад ирэхэд нүдэн туссан зүйлд нь зам дагуу зогсох цыгануудын цагаан өнгөтэй мини автобус байв. Ийнхүү тэрээр 2010 оноос тэдний дунд орж гэрэл зургийг нь дарж, аж амьдралтай нь танилцжээ. 

Ирландын цыгануудын түүх Кельтийн өмнөх үеэс эхлэлтэй бөгөөд тэднийг өөрөөр Шелт, Пейви гэх зэргээр нэрлэдэг. Одоогоор Ирланд улсад 24000 цыганууд амьдардаг ба тэд хүн амын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг. Тэд уугуул Ирландчуудаас нүүдэлчин амьдралын хэв маягаараа ялгардаг боловч ихэнх нь Католик шашин шүтдэг. Охид нь 15-19 насандаа хүнтэй суух ба нэг гэр бүл 7-14 хүүхэдтэй байна. Нас баралтын төвшин Ирландын хүн амтай харьцуулахад нэлээд өндөр бөгөөд дундаж наслалт 39 аж. Ирландын цыганууд ихэвчлэн гадуурхагдаж, дээрэлхүүлж амьдрахаас гадна ажлын байр хомс байдаг. 

Бевиллард бүх зүйлийг маш нарийн баримтжуулж үлдэх нь чухал гэж боддог. Ирландын цыгануудыг хэр удаан оршин тогтнохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэдний захаасаа Англи, Америк, Франц руу шилжсээр байгаа. Тиймээс Жосеф тэдний амьдралыг цаашид ч баримтжуулахаар төлөвлөж байгаа аж.

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()