Хэтэрхий энгийн мөртлөө сая сая долларын ашиг олсон 10 санаа

Бараг хүн бүрд өөрийг нь саятан болгохуйц шинэ санаанууд төрж байдаг гэхэд хилсдэхгүй байх. Гэвч үнэндээ зөвхөн цөөн хэд нь л бодит амьдрал дээр биеллээ олж, бусад нь хэрэгцээгүй болж үлддэг. Заримдаа бүр хэний ч амжилтад хүрнэ гэж бодоогүй энгийн санаанууд олон сая долларын ашиг авчирч, эзнээ санамсаргүй байдлаар чинээлэг болгох тохиолдол байдаг байна.

Хэтэрхий энгийн мөртлөө сая сая долларын ашиг олсон 10 санаа
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Инээмсэглэсэн эможи

Бидний сайн мэдэх, шар өнгөртэй инээмсэглэсэн царай бүхий эможи нь гармагцаа л дэлхий даяар вирус шиг хурдтай тархжээ. Энэхүү эможиг Арли Болл гэх эрхэм анх санаачилж байжээ. Харин уг дүрсэнд маркетингийн асар их бололцоо байгааг анзаарсан ах дүүс үүний патентыг ердөө 45 доллараар худалдаж аваад, компаниудын зар сурталчилгаа, сав баглаа боодолд ашиглах лиценз олгож эхэлснээр 50 гаруй сая долларын ашиг олсон байна. 

Инээмсэглэсэн эможи

2 Пүршин тоглоом

Пүршин тоглоом нь яах аргагүй дэлхийн хамгийн алдартай тоглоомуудын нэг. Ялангуяа барууны орнуудад гэртээ энэ тоглоомгүй айл гэж байхгүй байх. Уг тоглоомыг санаачилсан Ричард Жэймс санамсаргүйгээр шатны уруу пүрш унагаж, шалан дээгүүр ойн явахыг нь хараад тоглоомын санааг олжээ. Удалгүй тэрээр бүх "Slinky" тоглоомоо худалдаанд гаргаж, дэлхийн хамгийн алдартай тоглоом болсон бөгөөд түүний гэр бүл 250 сая долларын ашиг олсон юм.

Пүршин тоглоом

3 Велкро нааот

Уг наалтыг анх бүтээсэн Георг де Мэстрал анх зангуу өвс өмдөнд нь зууралдан, наалдаж байгааг анзаарчээ. Тэднийг микроскопоор харахад өргөс бүрийн үзүүр жижиг дэгээтэй бөгөөд өмдний материалын жижиг сэнжнүүдийг дэгээдэн наалдсан байжээ. Ингээд энэ үйл явцыг хиймэл материалаар дуурайлган хийх санаа төрсөн байна. Бүтээсэн даавууны наалтын санаагаа тэрээр дэлхий даяар худалдан, жил бүр 100 сая долларын ашиг олдог болжээ.

Велкро нааот

4 Дүрстэй соруул

Соруулыг хэдэн зууны өмнө бүтээж, дэлхий даяар хүмүүс шингэн зүйл уухдаа хэрэглэж иржээ. Гэвч цаг хугацааны явцад загвар нь огт өөрчлөгдөөгүй байсан юм. Харин нэгэн эр хүүхдүүдэд хийжүүлсэн ундаанаас илүү сүү, жимсний шүүс уулгахын тулд энгийн шулуун соруулыг, элдэв хэлбэр дүрстэй болгох аргыг сэдсэн байна. Энэхүү санаа нь том амжилтад хүрч, жил бүр хэдэн саяар борлуулагдах болжээ.

Дүрстэй соруул

5 Амьтны дүрстэй дэр

Бяцхан хүүхдүүд тэдди баавгай, чихмэл тоглоомуудаар тоглож, хаа ч байсан тэвэрч унтах дуртай байдаг. Женифэр Тэлфэр хэмээх бүсгүй хүү нь чихмэл тоглоомоо дэрлэж унтахыг хараад тоглоом, дэр хоёрыг хослуулах санаа төржээ. Түүний бүтээсэн олон төрлийн амьтны хэлбэртэй чихмэл дэр зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн болсон юм.

Амьтны дүрстэй дэр

6 "Icanhas.cheezburger" веб сайт

Муурны мийм зурган дээр хөгжилтэй үг хэллэг оруулан найзууддаа түгээснээр удалгүй олонд хурдацтай түгж, уг веб сайтруу хандах хүмүүсийн тоо хэдэн саяар нэмэгджээ. Хандалт нэмэгдэж, зар сурталчилгаанаас нэлээд ашиг олсон Эрик Накагава, Кари Унэбасами нар веб сайтаа 2 сая доллараар худалдсан байна.

"Icanhas.cheezburger" веб сайт

7 "The Million Dollar Homepage" вэб сайт

Алекс Тью өөрийн онцгой санааны тусламжтай 1 сая долларын ашиг олжээ. Тухайн үед 21 настай байсан оюутан их сургуулийн төлбөрөө төлөх арга эрэлхийлж, өөрийн вэб сайт дээрх орон зайг зар сурталчилгаа болгон ашиглах санаа олжээ. Вэб хуудсан дээрх пиксел нэг бүрийг 1 доллараар үнэлж, худалдсанаар сайт олонд түгж, сайтын хуудсан дээр логогоо байршуулах гэсэн компани, байгууллагууд түүнд хандаж эхэлжээ. Ингээд ердөө 1 жилийн дотор Алекс саятан болсон юм.

"The Million Dollar Homepage" вэб сайт

8 "Beanie Babies" тоглоом

Чихмэл тоглоомууд олон жилийн туршид бяцхан хүүхдүүдийн сайн найз байсаар ирсэн. Хүүхдэд гэмтэл учруулахгүйгээс гадна, зөөлөн учир тоглоход үнэхээр тухтай байдаг. Харин Тай Ворнэр өөр төрлийн чихмэл тоглоом бүтээх санаа олжээ. Хөвөн материалын оронд хуванцар бөмбөлгүүдээр дүүргэсэн жижигхэн тоглоомууд бүтээсэн байна. Тэрээр тоглоомоо ширхэглэн худалдахын оронд аливаа тоглоом наадмын шагнал болгон байршуулснаар амжилтад хүрч, түүнд хэдэн тэрбум долларын ашиг авчиржээ.

"Beanie Babies" тоглоом

9 "Snuggie" буюу өмсдөг хөнжил

"Snuggie" нь үнэхээр энгийн санаа мэт боловч хөгжилтэй зар сурталчилгааны ачаар нэлээд эрэлттэй хувцас, хэрэгсэл болжээ. Бүр өмсдөг хөнжилний бүхэл бүтэн соёлыг бүтээж, алдар нэрд хүрсэн юм. Snaggie-г анх бүтээхэд чухам хэр хэмжээний зардал гарсныг мэдэхгүй ч эхний жилдээ л 20 сая хувь борлогдож, уг санааг бүтээгч Скот Бойлэнийг чинээлэг нэгэн болгожээ.

"Snuggie" буюу өмсдөг хөнжил

10 Тэжээвэр чулуу

Гэри Дал (Gary Dahl) хэмээх эрийн бүтээсэн тоглоом бүтэн жилийн турш дэлхий даяар асар их эрэлттэй байж, 6-хан сарын дотор 15 сая ам.долларын ашиг олжээ. Түүний бүтээл бол ердөө л атга өвсөн дотор тавьсан, гоёмсог хайрцагтай бөөрөнхий чулуу байлаа. Амьтан тэжээхийг хүсч байгаа ч өөрт нь цаг зав, боломж бололцоо олдохгүй байгаа хүмүүс үүнийг гойд их сонирхож байлаа. Нэг чулуу 3.96 долларын үнээр зарагддаг байна.

Тэжээвэр чулуу

40
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()