7 хоног нойргүй явбал таны биед юу тохиолдох вэ?

Зарим хүмүүс олон хоногийн турш унтахгүй байж чаддаг хэмээн өөрөөрөө бахархдаг. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтэй тийм ч бахархмаар зүйл биш юм. Учир нь дутуу нойртой байх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Ингээд 7 хоногийн турш унтахгүй байснаар таны эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё.

7 хоног нойргүй явбал таны биед юу тохиолдох вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Эхний өдөр

24 цаг унтаагүй тохиолдолд хамгийн түрүүнд таны тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж, бодисын солилцоо алдагдаж эхэлдэг. Тэгэхээр та нэг шөнө л нойргүй хоноход ой тогтоолт муудаж, бие организмын үйл ажиллагаанд сөрөг өөрчлөлт гардаг гэдгийг санах нь зүйтэй юм.

Эхний өдөр

Хоёр болон гурав дахь өдөр

Нойргүйдлийн хоёр болон гурав дахь өдрөөс эхлэн ядрах, ой тогтоолт, хараа муудах гэх мэт шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Ийнхүү мэдрэлийн системд их хэмжээний өөрчлөлт орж эхэлснээр таны анхаарал төвлөрөлт муудах болно. Түүнчлэн таны хэл ярианд хүртэл өөрчлөлт орж, та ямар ч утгагүй зүйлсийн талаар ярьж эхэлдэг байна.

Үүнээс гадна хоол боловсруулах системд асуудал үүснэ. Стресстэй холбоотойгоор таны хоолны дуршил нэмэгдэх ба ингэснээр бие организм өөх хуримтлуулах хамгаалалтын горимд шилждэг байна. Мөн бие махбодь нойргүйдлийг зохицуулах зорилготойгоор их хэмжээний дааврыг ялгаруулдаг. Хамгийн хачирхалтай нь энэ үед нойр ихээр хүрч байсан ч тухайн хүн унтаж чаддаггүй гэнэ.

Хоёр болон гурав дахь өдөр

Дөрөв болон тав дахь өдөр

Дөрөв дэх өдрөөс та маш мэдрэмтгий болж, хий юм харж эхэлнэ. Харин 5 хоногийн дараа тархины үйл ажиллагаа удааширч, мэдрэлийн систем эрс мууддаг байна. Энэ үед та энгийн бодлогыг ч бодож чадахаа больдог.

Үүнээс гадна та юу ярьж байгаагаа ч мэдэхээ болино.

Дөрөв болон тав дахь өдөр

Зургаа болон долоо дахь өдөр

Таны биеэ авч яваа байдал өөрчлөгдөж, хий юм сонсож, харах нь ихэснэ. 7 хоног нойргүй явсны эцэст таны бие организмын бүх эрхтэн хүчтэй стресст өртдөг. Мэдрэлийн системийн үйл ажиллагаа хамгийн доод цэгтээ хүрч, дархлааны систем муудаж, төрөл бүрийн нян, бактерийг эсэргүүцэх чадваргүй болно. Үүнээс гадна элгэнд маш их ачаалал очдог ба зүрхний хэм алдагдаж эхэлдэг байна.

Зургаа болон долоо дахь өдөр

1963 онд 18 настай, Америк оюутан Рэнди Гарднер нэгэн судалгаанд оролцож, 11 хоногийн турш унталгүйгээр дэлхийн рекордыг эвдэж байсан юм. Гэхдээ нойргүйдлийн 6 дахь хоногоос эхэлж Рэндид Альцгеймер өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд тэрбээр хий зүйл сонсох, харж байсан аж. Мөн бүсгүй замын тэмдгийг хүнтэй андуурч, радиогийн хөтлөгч түүний амийг хороохыг хүсэж байгаа гэдэгт итгэж байсан гэнэ. Рэнди өөртөө итгэлтэйгээр тод, зөв ярьж чадахгүй байсан бөгөөд тэр энгийн асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байжээ. Үүнээс гадна сонссон зүйлээ мартаж, даалгаврын зааврыг ч ойлгохгүй байсан гэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()