Тэрбумтнуудын хийсэн хамгийн хачирхалтай худалдан авалтууд

Өмнө нь бид та бүхэнд өөрийн эд хөрөнгийг  тансаг амьдралд бус харин сайн дурын үйл ажиллагаанд зориулан зарцуулж буй хүмүүсийн талаар мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад өөрийн мөнгийг зөвхөн өөртөө зориулж буй саятнуудын талаарх сонирхолтой мэдээлэл хүргэе. Тэдний худалдаж авсан зүйлс нь бодит амьдралд төдийлөн хэрэг болохооргүй мэт санагдана.

Тэрбумтнуудын хийсэн хамгийн хачирхалтай худалдан авалтууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Алтан гишгүүр

Саудын Арабын хаан Салман ибн Абдул- Азиз Аль Сауд өөрийн гэсэн алтан шатны гишгүүртэй бөгөөд тэрээр хувийн онгоцноосоо буухдаа энэхүү үүнийгээ ашигладаг гэнэ. Гэхдээ энэ нь энгийн гишгүүр биш. Харин урсдаг гишгүүр аж.

Алтан гишгүүр

2 36,3 сая долларын үнэтэй шаазан аяга

Хятадын тэрбумтан Лю Ицянь үнэтэй, чамин тансаг зүйлд дуртай гэдгээрээ алдартай. Хэдийгээр тэр төлбөрөө American Express картаар төлж, нислэгийн төлбөрөөсөө хямдрал эдлэх гэж оролддог ч энэ нь нөхцөл байдлыг төдийлөн авардаггүй. Нэгэн дуудлага худалдааны үеэр тэр Минь улсын үеийн 36,3 сая долларын үнэтэй тахианы зурагтай шаазан аягыг худалдан авчээ.

36,3 сая долларын үнэтэй шаазан аяга

3 Хөршүүдийн байр

Марк Цукерберг энгийн даруухан амьдралыг илүүд үзэж, сайн дурын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, залуу үеийнхнийгээ дэмждэг ч хувийн орон зайдаа огтхон ч мөнгө харамладаггүй гэнэ. Тиймээс тэрээр өөрийн байшингийн эргэн тойронд байх 4 байрыг худалдан авч, хэрэгт дуртай хөршүүдийн нүднээс хол амьдардаг аж.

Хөршүүдийн байр

4 Машины цуглуулга

Саятан хүн үнэтэй машинтай байх нь гайхах зүйл биш. Брунейн Султан болох Хассанал Болкиах эртний ховор автомашины цуглуулгатай гэнэ. Түүний автомашины цуглуулгад 2500 орчим төрлийн эртний автомашин байдаг бөгөөд тэрээр зүгээр л эдгээр машинуудаа хадгалдаг гэнэ. Султан эдгээр машинуудаа зарах, эсвэл үзэсгэлэн гаргах бодолгүй байгаа гэнэ.

Машины цуглуулга

5 Хиймэл эрэг

Та Номхон далайн эрэг дээр амьдрангаа элсэн арал дээр хэвтэхийг хүсэж байна уу? Тэгвэл та зүгээр л Карибын тэнгисээс элс зөөхөд л хангалттай. Билл Гейтс өөрийн хиймэл наран шарлагын газрыг үзэсгэлэнтэй хэвээр нь хадгалахын тулд Карибын тэнгисээс элс зөөдөг аж.

Хиймэл эрэг

6 Хиллари Клинтон болон Бейонсе

Нэгэн удаа бизнесмэн Мукеш Амбани нь Хиллари Клинтон болон Бейонсиг охиныхоо хурим дээр урихын тулд 100 сая доллар зарцуулсан байна. Энэтхэгийн хамгийн баян хүн тэрээр охиныхоо төлөө юу эсийг хийх билээ. Гэхдээ зочдын сонголт нь их хачирхалтай санагдаж байгаа биз.

Хиллари Клинтон болон Бейонсе

7 Алтан хөшиг

Деннис Козловский буюу “Deal-a-Month-Dennis” хочит тэрээр өөрийн албан тушаалыг ашиглаж хувьдаа их хэмжээний эд хөрөнгө завшдаг луйварчин юм. Түүний гэрт нэгжлэг хийх явцад 6 мянган долларын  үнэтэй алтан хөшгийг олж илрүүлсэн байна. Хэдийгээр тэр энэ миний хөшиг биш гэж хэлж байгаа ч гэрийн үйлчлэгч нь ийм үнэтэй зүйл худалдаж авах нь юу л бол.

Алтан хөшиг

8 Лас-Вегас дахь казино

Ховард Хьюз өөрийн хачирхалтай үйлдлүүдээрээ дэлхий даяар алдартай. Жишээлбэл: 1966 онд тэрээр  "DesertInn"-ы нэг давхрыг 10 хоногийн турш зочиддоо зориулж түрээсэлсэн бөгөөд 10 хоногийн хугацаа дуусаж гарах болоход тэр гарахыг хүсээгүй учир зочид буудлыг бүтнээр нь худалдаж авсан байна. Энэ үедээ тэрээр зочид буудлын эсрэг талд орших "Silver Slipper" казиног худалдаж авсан аж. Казиног худалдаж авмагцаа тэрээр казино гэх нэрийг буулгаж авсан бөгөөд гэрэлтүүлэг бүхий нэр түүнд таалагдахгүй байжээ. Үүнээс гадна тэрээр казиногийн дээвэр дээрээс сэтгүүлчид түүнийг тандаж байх магадлалтай хэмээн айсан гэнэ.

Лас-Вегас дахь казино

30
таалагдаж байна

39
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()