Таны бодсоноос илүү том биетэй 15 амьтан

2019-11-29, 16:00
36,968

Амьтны ертөнцөд олон төрлийн хачирхалтай амьтад байдгийг бид зөвхөн баримтат дүрс бичлэг дээрээс л харж байсан байх. Тийм ч учраас тэдний биеийн хэмжээг сайн мэдэж чаддаггүй. Тэгвэл зарим амьтад таны төсөөлснөөс ч аварга биетэй байдаг аж. 

Таны бодсоноос илүү том биетэй 15 амьтан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Заан далайн хав

Ямар далайн хавыг нь "заан" гэж нэрлэдэг талаар сайн мэдэхгүй бол та доорх зургийг хараарай. Энэхүү үлэмж биетэй амьтад нас бие гүйцсэн үедээ 3000 кг буюу багавтар зааны жинд дөхөж очдог байна. 

Тэд усанд их дуртай, амьдралынхаа 80 хувийг усанд сэлж, 20 хувийг нь эрэг дээр амарч өнгөрүүлдэг байна.

Заан далайн хав

2 Давстай усны матар

Давстай усны матар нь дэлхийн хамгийн том хэвлээр явагч амьтан юм. Энэ төрлийн насанд хүрсэн эр матар 6 метр урт, 1200 кг хүртэл жинтэй болох тохиолдол байдаг. Питэр Пэн дээр гардаг матрыг санаж байна уу? Харин энэ төрлийн матар цагнаас илүү зүйлсийг ч залгиж чадах байх шүү.

Давстай усны матар

3 Японы аалзан хавч

Японы аалзан хавч дэлхийн хамгийн том үет хөлтөн бөгөөд дэлхийн хамгийн урт хөлтэй хавч юм. Тэдний хөл 5 метр хүртэл урттай байдаг байна.

Японы аалзан хавч

4 Хятадын гүлмэр

Энэ төрлийн гүлмэр нь чулууны ард нуугдаж багтахааргүй том боловч олж харахад тийм ч амар биш ээ. Учир нь уг гүлмэрийн тоо толгой 1950-аад оноос хойш 80 хувиар буурчээ. Нэгэн үе хятад хоолны тансаг зоогт тооцогддог байсан бол одоо хуулиар хамгаалагдсан байна. Уг гүлмэр нь дэлхийн хамгийн том хоёр нутагтан бөгөөд 2 метр хүртэл урттай байдаг ажээ.

Хятадын гүлмэр

5 Хандгай

Бугын төрлийн амьтдаас хамгийн томд тооцогдох хандгай нь тийм ч нөхөрсөг амьтан биш ажээ. Ялангуяа үр төл нь дэргэд нь байгаа үед ихэд ширүүн, догшин болдог байна. Хандгай хүн болон тээврийн хэрэгсэл рүү дайрсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байжээ.

Хандгай

6 Кашалот халим

Кашалот халим нь шүдэт халимын төрлийн хамгийн том төрөл зүйл юм. Эм халим нь үр зулзагаа халамжлан өсгөдөг бол эр халим нь ганцаараа байхыг илүүд үздэг ажээ. Нас биед хүрсэн эр Кашалот халим 20 метр хүртэл урттай байдаг бөгөөд 2200 хүртэл метрийн  гүнд шумбаж чаддаг цор ганц амьтан юм.

Кашалот халим

7 Питон могой

Питон аварга могой нь Африк, Ази тивийн нутагт амьдардаг боловч сүүлийн үед Өмнөд Америкийн улсуудад үзэгдэх болжээ. Насанд хүрсэн питон нь 20 кг хүртэл жинтэй, 3 метр урттай байдаг. Том хэмжээтэй амьтдаар хялбархан хооллодог ба насанд хүрсэн хүнийг залгиж байсан удаатай гэнэ.

Питон могой

8 Арслан, Бар, Баавгай

Эдгээр гурван төрлийн амьтад нь том биетэй, нүсэр хэмжээтэй гэдгийг бид дэргэд нь зогсож үзсэн цагт л ойлгох байх. Тэдний бадриун сарвуу, хурц шүднүүд нь ийм том харагдуулдаг байж болох юм.

Арслан, Бар, Баавгай

9 Тэмээн хяруул

Африкийн нутгаар тархан суурьшсан тэмээн хяруул нь дэлхий дээрх хамгийн том нисдэггүй шувуу юм. Нисдэггүй ч гэлээ их хурдан хөдөлгөөнтэй шүү. Тэдний урт, булчинлаг хөл хурдан гүйхэд нь тус болдог байна. Тэд 70 км/цагийн хурдтай гүйж чаддаг гээд бод доо. Энэ том амьтан айсан үедээ газар хэвтэж, эсвэл толгойгоо газарт булдаг ажээ.

Тэмээн хяруул

10 Бизон буюу бух гөрөөс

Бизон нь ихэвчлэн Хойд Америкийн ногоон тал нутгаар бий. Үхрийн төрлийн амьтан боловч энгийн үхрээс хэмжээ, жингийн хувьд хоёр дахин том. Энгийн үхэр 450-500 кг жинтэй байдаг бол нас бие гүйцсэн бизон 1000 кг хүртэл жинтэй байдаг ажээ.

Бизон буюу бух гөрөөс

11 Цагаан аварга загас

Цагаан аварга загас  нь далайн хоол хүнсний гинжин хэлхээний хамгийн дээр оршдог. Эм аварга загас эрээсээ илүү том биетэй. Тэдний дундаж жин 1900 кг бөгөөд эр аварга цагаан загас 4.5 метр урттай байдаг бол эм нь 6 метр хүртэл урттай байдаг байна.

Цагаан аварга загас

12 Анааш

Анааш эгц зогссон үедээ 6 метр хүртэл өндөртэй болдог учраас яах аргагүй энэ жагсаалтад багтана. Анааш нь дэлхий дээрх хамгийн өндөр хөхтөн амьтан юм. Анааш бугын төрлийн амьтдын дээд үе гэвэл итгэх үү? Зөвхөн хүзүү нь л урт болчихсон гэж болно.

Анааш

13 Халиман аварга загас

Дэлхий дээрх хамгийн том аварга загас болох энэ амьтан 13 метр хүртэл урттай бөгөөд 21.5 тонн жинтэй. Бусад аварга загасны төрөлтэй харьцуулахад үнэхээр том хэмжээ шүү. Халиман аварга загас нь планктоноор хооллодог бөгөөд далайн бусад амьтад болон хүнд ямар ч хор нөлөөгүй номхон амьтан юм.

Халиман аварга загас

14 Цэнхэр халим

Цэнхэр халим нь дэлхий дээрх хамгийн том хөхтөн амьтан бөгөөд 30 метр хүртэл урттай, 181 тонн хүртэл жинтэй байдаг. Халиман аварга загасны адилаар сам хорхой, хавч хэлбэртнээр хооллодог. Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж цэнхэр халимын тоо толгой цөөрч, дэлхий дээр ердөө 5000-12000 цэнхэр халим үлджээ.

Цэнхэр халим

15 Усны үхэр

Усны үхэр нь заан, хирсний дараа орох хуурай газрын 3 дахь том биетэй амьтан юм. Усны үхэр 1500 кг хүртэл жинтэй, богино хөлтэй амьтан боловч маш хурдан гүйдэг. Ийм богино хөлтэй хирнээ 30 км/цагийн хурдтай гүйж чаддаг ажээ. 

Усны үхэр

87
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()