2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

Хөгжим гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Бид өөрсдийн дуртай хөгжим, дуугаа сонсож тэндээсээ мэдрэмж авдаг. Харин тэр хөгжмийг бидэнд хэрхэн хүргэх вэ гэдэг чихэвчнээс хамаарна. Чихэвч сонгож, худалдан авна гэдэг хамгийн хэцүү сонголтуудын нэг. Ингээд 2019 онд худалдаанд гарсан нийт 354 чихэвч туршиж, хэрэглэж үзсэнээс хамгийн шилдэг, сайн дуугаралттай гэсэн 5 чихэвчийг танд танилцуулъя.

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Audio-Technica ATH-M50x - 96 ам.доллар

  • Чих давсан
  • Дотогшоо дуугаралттай
  • Утастай
  • Дуу тусгаарлагчгүй

Гадуур сонсоход тохиромжтой чихэвч хайж байгаа бол Audio Technica ATH-M50x яг тохирно. Энгийн, загварлаг, хэрэглэхэд ч хялбар. Үнийн хувьд ч боломжийн бөгөөд үнэдээ баймааргүй чанартай. Дуу бичлэгийн хэрэгсэлд ашиглахад тохиромжтой ба ямар ч төрлийн хөгжмийг чанартай дуугаргаж чаддаг. Дотогшоо дуугаралттай учир гадны чанга дуу чимээг тусгаарлаж өгнө. Дуу бичлэгийн студи ч гэлтгүй өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой.

Audio-Technica ATH-M50x - 96 ам.доллар

2 Beyerdynamic DT 990 PRO - 130 ам.доллар

  • Чих давсан
  • Гадагшаа дуугаралттай
  • Утастай
  • Дуу тусгаарлагчгүй

Beyerdynamic DT 990 PRO нь чих давсан, гадагшаа дуугаралттай, хилэн даавуун зөөлөвчтэй, зүүхэд маш тухтай мэдрэмж төрүүлдэг. Хөгжмийн хэсэг бүрийг нарийн дуугаргадаг. Гэхдээ гадагшаа дуугаралттай учир чанга дуу чимээтэй  орчинд хэрэглэхэд тохиромжгүй.

Beyerdynamic DT 990 PRO - 130 ам.доллар

3 Sony WH-1000XM3 - 278 ам.доллар

  • Чих давсан
  • Дотогшоо дуугаралттай
  • Утасгүй
  • Дуу тусгаарлагчтай

Ямар ч төрлийн хөгжим сонсдог, хөгжимд дурлагсдийн заавал сонгох ёстой чихэвч юм. Утасгүй, дотогшоо дуугаралттай, 24 цагийн турш цэнэгээ барихаас гадна маш олон тооны сонголттой.  Ямар ч төрлийн хөгжим сонсоход тохиромжтой бөгөөд  өөрийн сонсох хөгжмийн төрлөө Sony-н гар утасны аппликейшнаар сольж болдог. Маш сайн дуу тусгаарлагчтай учир автобусанд, ажилдаа, аяллаар явахдаа ч сонсож болно.

Sony WH-1000XM3 - 278 ам.доллар

4 Sennheiser HD 800 S - 1,599 ам.доллар

  • Чих давсан
  • Гадагшаа дуугаралттай
  • Утастай
  • Дуу тусгаарлагчгүй

Дуу хөгжим сонсоход хамгийн тохиромжтой чихэвч бол Sennheiser HD 800 S юм. Хэдий том ч гэсэн  зүүхэд маш тухтай учир дуртай цомгоо хэдэн ч цагийн турш сонссон чих тань ядрахгүй. Бүх төрлийн хөгжим сонсоход тохиромжтой бөгөөд зүгээр ч нэг чанга дуугарахгүй дуу, хөгжмийн зэмсгийн өнгө , нугалааг нарийн дуугаргаж өгдөг.

Sennheiser HD 800 S - 1,599 ам.доллар

5 Plantronics BackBeat Pro 2 - 200 ам.доллар

  • Чих давсан
  • Дотогшоо дуугаралттай
  • Утасгүй
  • Дуу тусгаарлагчтай

Өдөр тутамдаа хэрэглэж болох утасгүй энэ чихэвч  нь басс хөгжим сонирхогчдод хамгийн тохиромжтой. Дуу тусгаарлагч нь гадны ямар ч дууг нэвртүүлдэггүй. Хип-Хоп, дабстеп, хаус гээд бүх төрөл жанрын дуу сонсоход тохиромжтой ба хөгжмийн хэсэг бүрийг өндөр нарийвчлалтай дуугаргадаг. 30 хоногийн турш цэнэгээ барьж, нөөцөлдөг учир цэнэглэж байхдаа, унтарсан үед нь ч хөгжим сонсож болно.

Plantronics BackBeat Pro 2 - 200 ам.доллар

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()