Гэрэл зурагчин бүсгүй өөрийн хүүхдээ төрөх бүх агшныг камерын дуранд буулгажээ

Лиза Робинсон-Уард бол ажилдаа маш нухацтай, хариуцлагатай ханддаг мэргэжлийн гэрэл зурагчин эмэгтэй юм. Тэрбээр төрж байх үедээ хүртэл камераасаа салалгүй бяцхан охиныхоо мэндэлж буй гайхалтай агшнуудыг гэрэл зурагт буулгаж чадсан байна. 

Гэрэл зурагчин бүсгүй өөрийн хүүхдээ төрөх бүх агшныг камерын дуранд буулгажээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Лиза Калифорнид нөхөр, 9 настай хүүгийн хамт амьдардаг. Тэд олон жилийн турш дахин хүүхэдтэй болохыг мөрөөдөж, хоёр ч удаа үр зулбасны эцэст бяцхан охиноо өлгийдөн авч чаджээ. Тиймээс тэрбээр гэр бүлдээ тохиосон энэхүү гайхалтай мөчийг гэрэл зурагт буулгахыг хүссэн байна. Хэдийгээр Лиза энэ санааг анх хошигнож хэлсэн ч сүүлдээ оролдож үзэхээр шийджээ. Азаар бүсгүй харьцангуй хөнгөн төрж, охиныхоо мэндэлж буй бүх агшныг гэрэл зурагт буулгаж чадсан байна. Хосууд хайртай охиндоо Анора гэдэг нэр хайрлажээ.

Лиза  өглөө бие засахаар явж байхдаа энэ зургийг даржээ. Гэхдээ тэрбээр эмнэлэгт ирэнгүүтээ л цаашид зураг дарж чадах эсэхдээ эргэлзсэн гэнэ.

Хэдийгээр өвдөж байсан ч Лиза дусал, эмнэлгийн хэрэгсэл гээд бүх зүйлсийн зургийг авч чадсан байна.

Төрөлт 14 цаг үргэлжилсэн бөгөөд өвчин намдаагчийн ачаар бүсгүй нэг их ядралгүй төржээ.

Түүний нөхөр Алек бүх цаг мөчид Лизатай хамт байсан юм.

Лизагийн аав, ээж хоёр охиноосоо илүү сандарч, догдолж байв.

Тэрбээр эмчээсээ зураг дарж болох уу? гэж асуухад гайхширсан эмч түүний гуйлтыг тайвнаар  зөвшөөрчээ.

Хүн бүрийн хүсэн  хүлээсэн  мөч ирлээ.

23
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()