“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө

СЭЗИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй "CREATIVE STUDENT SCHOLARSHIP”  тэтгэлэгт хөтөлбөр нь энэ сарын 22-нд албан ёсоор эхлээд байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь Megamind, Grinch, Lion King гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж буй. I шатанд бүртгүүлсэн 182 оюутнаас IQ,EQ тест авч, 30 оюутан II шатанд өрсөлдөх эрхээ олж авсан юм.

“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Харин энэ сарын 28-нд II шатанд шалгарсан 30 оюутан өөрсдийн CV-г бүтээлч сэтгэлгээгээр бэлтгэн танилцуулах зарчмаар өрсөлдөж, III шатанд 15 оюутан шалгаран үлдээд байна.

Хөтөлбөрийн шүүгчээр СЭЗИС-ийн Бизнес удирдлагын тэнхимийн багш Т.Алтангэрэл/мастер/, багш Ц.Булган/мастер/, “Жем Интернэшнл” ХХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Г.Оюунболд, Хүний нөөцийн менежер Б.Мөнхзул нар ажиллалаа.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр: Хөгжлийн жим Хорин жил “Жем Интернэшнл” ХХК

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.