Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр шаналж буй хүнд илэрдэг шинж тэмдгүүд

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг гэдэг нь сэтгэл санаа маш хурдан өөрчлөгдөж, хэлбэлзэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, зарим үед хэт их сэтгэл хөөрөлд автах эсвэл гэнэт маш ихээр сэтгэлээр унаж, сэтгэл гутралд орох үйл явц юм. Үүнээс гадна сэтгэл хөөрөл, гутрал нэгэн зэрэг тохиолдох явдал ч байдаг. Уг сэтгэцийн эмгэг тийм ч ховор тохиолдол биш бөгөөд 2005 онд АНУ-д хийсэн судалгаагаар Америкийн нийт хүн амын 2.6% буюу 5 сая хүн уг сэтгэцийн эмгэгээр шаналж байдаг байна. Шинж тэмдэг ихэвчлэн өсвөр насны сүүл үед илэрдэг ч хүүхдүүдэд илрэх тохиолдол ч бий. Шалтгаан нь тодорхойгүй байгаа ч хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өвчлөх тохиолдол элбэг байдаг ажээ. 

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр шаналж буй хүнд илэрдэг шинж тэмдгүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн үед илрэх шинж тэмдгүүд

Уг сэтгэцийн эмгэгийн үед хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг. Харин тэдгээр шинж тэмдэг өөр нөхцөл байдлаас үүдэлтэй учир чухам хоёр туйлт сэтгэцийн эмгэг мөн эсэхийг оношлоход хүнд байдаг байна. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгийг ерөнхийдөө хэт хөөрөл болон сэтгэл гутрал гэж хувааж үздэг. 

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн үед илрэх шинж тэмдгүүд

Хэт хөөрлийн 7 шинж тэмдэг

Сэтгэл хэт хөөрлийн үед олон шинж тэмдэг илэрдэг ч сэтгэцийн эмгэгийн үед тохиолддог голлох 7 шинж тэмдэг байдаг. Үүнд: 

1. Удаан хугацааны туршид хэт өөдрөг, жаргалтай байх 

2. Нойргүйдэх 

3. Хурдан ярьж, олон бодлууд эргэлдэх 

4. Тайван бус байж, хэт их догдлох

5. Амархан сатаарах 

6. Өөрийн чадваруудад хэт их итгэлтэй болох

7. Эрсдэлтэй зүйл хийх хүсэл төрөх 

Хэт хөөрлийн 7 шинж тэмдэг

Сэтгэл гутралын 7 шинж тэмдэг

Хэт хөөрлийн адилаар сэтгэл гутрал олон шинж тэмдгээр илэрдэг ч хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн үед голчлон тохиолдох мөн 7 шинж тэмдэг бий. 

1. Удаан хугацааны туршид гуньхрах, итгэл найдвараа алдах 

2. Найз нөхөд, гэр бүлээсээ дөлөх 

3. Хийх дуртай байсан зүйлсээ сонирхохоо болих 

4. Хоолны дуршилд өөрчлөлт орох 

5. Сульдах, эрч хүчгүй болох 

6. Юм тогтоох, төвлөрөх, шийдвэр гаргах чадваргүй болох 

7. Амиа хорлох тухай бодох 

Сэтгэл гутралын 7 шинж тэмдэг

2 Төрлүүд, тэдгээрийн шинж тэмдэг

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн үндсэн дөрвөн төрөл байдаг бөгөөд, тэдний хоёр нь түгээмэл байдаг.  
 

Төрөл I
“Жолоодлогогүй сэтгэл гутрал” гэж нэрлэгдэх эхний төрөлд жолоодлогогүй болох үе шат илэрхий байдаг. Тухайн хүний зан ааш маш хурц болж, ухаанаа алдах хүртлээ огцом өгсдөг. Хэрэв тоолгүй орхивол түргэн тусламжийн өрөөнд хүргэгдэж төгсөнө. 
Жолоодлогоо алдах хүртлээ тухайн хүнд дараах үйл явцууд тохиолдоно:

  • Хэвийн бус этгээд зан ааш илрэх 
  • Ийм байдал өдөр бүр, олон давтамжтай тохиолдох 
  • 7 хоногт дор хаяж нэг удаа эмнэлгийн тусламж авах хүртлээ биеэ барих чадваргүй болох 

 

Төрөл II
2-р төрөл нь эхний төрлөөс илүү түгээмэл тохиолддог. Эхний төрлийн адил сэтгэл гутралын  шинж тэмдэг илэрдэг ч арай сул байдлаар илэрнэ. Эмчилгээ хийхгүй тохиолдолд улам дордож, солиорол, сэтгэл гутралд хүрдэг байна. 2-р төрлийн эмгэгтэй хүн өөрийгөө анзаардаггүй бөгөөд ойр дотны хүмүүс нь тэдний зан чанарын өөрчлөлтийг анзаарч, эмнэлгийн байгуулагад хандах тохиолдол их байдаг.  
 

Бусад төрлүүд
Эхний 2 төрлөөс гадна ховор тохиолддог төрлүүд байдаг. Эхний 2 төрлийн адилаар зан ааш огцом өөрчлөгдөх боловч өөрчлөгдөх явц нь илүү удаан байдаг байна. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр эхний 2 төрөлрүү шилждэг. 

Төрлүүд, тэдгээрийн шинж тэмдэг

3 Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүнд ямар мэдрэмж төрдөг вэ?

Энэ төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн үгийг хүргэж байна.

“Биеэ хөдөлгөхөд ч хэцүү байдаг. Өдөрт 10-12 цаг унтдаг”  Эрин. 

Миний сэтгэцийн эмгэг хар бараан, хүнд хэцүү. Гэхдээ нэг сайн тал нь сэтгэл хөөрлийн үед бүтээлч, эрч хүчтэй, баяр хөөртэй болдог.” Мэлисса.

“Бүх зүйл 2 туйлтай болчихдог. Нэг бол өөртөө хэт итгэлтэй болж, өөрийгөө дэлхийн оргил мэт мэдэрдэг. Бүх зүйл дээр огт алдаа гаргадаггүй шилдэг нь гэж боддог. Дараа нь гэнэт л ямар ч итгэл найдваргүй болж, өөрийгөө бүх зүйлд буруутгаж эхэлдэг.” Сью.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүнд ямар мэдрэмж төрдөг вэ?

4 Эмчилгээ

Нэгэнт энэ эмгэгээр оношлогдсон бол тухайн хүнд чухам ямар эмчилгээ тохирохыг эмч шийднэ. Эмчилгээний төрлүүдэд дараах зүйлс багтана:

  • Бясалгал 
  • Зан чанарын эмчилгээ 
  • Цахилгаан эмчилгээ 

Эмчилгээ

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()