Эдгээр аашийг гаргадаг бүсгүйтэй харилцаа тогтоосны хэрэггүй!

Дөнгөж танилцсан бүсгүй мэдээж танд таатай санагдаж, энгийн нэгэн мэт харагдана. Гэхдээ энэ харилцаа гүнзгийрэх үед та маш олон дутагдалтай талыг олж харах магадлалтай. Хэрвээ танд доорх төрлийн бүсгүй таарсан бол та түүнээс харилцаагаа таслаарай. Эсвэл эхлүүлсний ч хэрэггүй.

Эдгээр аашийг гаргадаг бүсгүйтэй харилцаа тогтоосны хэрэггүй!
ТАНД ЗЭЭЛ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүхнийг "драм" болгодог

Энэ төрлийн бүсгүйчүүдийн хувьд та бүх зүйл дээр алдаа гаргасан нэгэн мэт харагдах болно. Ярианы өнгөө буруу сонгосон, хариулсангүй, шийдвэр гаргасангүй гэх мэтээр таны хийсэн үйлдэл бүхэн түүний хувьд буруу санагдах аж. Эсвэл тэр өөрийн бүх уур бухимдал, гомдлыг танд л гаргах болно. Гэхдээ хэдий чинээ та сэтгэлээр унасан бүсгүйдээ анхаарал тавина төдий чинээ та удаан хугацааны турш түүнээс уучлалт гуйх хэрэгтэй болж байгаа юм.

Бүхнийг "драм" болгодог

2 Зөвхөн танаас хамааралтай

Энэ бол муу зуршилтай холбоотой биш. Харин тантай холбоотой. Тухайн бүсгүйн цор ганц зүйл бол зөвхөн та байх явдал юм. Тэрээр таньгүй нэг ч өдрийг өнгөрүүлж чадахгүйгээр зогсохгүй таван минут тутам тань руу залгаж, хэрвээ та түүний мессежэнд нэн даруй хариулахгүй бол танд гомддог гэх мэт. Магадгүй та амралтын өдөр найз нөхөдтэйгөө гарах гэж буй талаараа хэлвэл тэр үнэхээр галзуурах болно. Тэр таныг хэнтэй ч хуваахыг хүсэхгүй бөгөөд эцэст нь “намайг эсвэл найзууд”-ыгаа сонго гэсэн сонголтыг тавих болов уу.

Зөвхөн танаас хамааралтай

3 Хамелеон

Энэ төрлийн бүсгүйчүүд эрчүүдийн зүрхэнд хүрэх цор ганц шилдэг арга бол түүнтэй ижил бодолтой,амьдралыг үзэх үзэл нэгтэй байх хэрэгтэй гэж ойлгодог. Та хөл бөмбөгт дуртай бол тэр ч гэсэн хөл бөмбөгт дуртай болно гэсэн үг. Та оройн цагаар аймшгийн кино үзэх дуртай бол тэр ч гэсэн оройн цагаар тантай хамт нүдээ аниад ч хамаагүй аймшгийн кино үзэх болно. Тэр таны хүссэн бүхнийг хийхэд бэлэн байгаа гэсэн үг юм. Түүнд өөрийн үзэл бодол гэгч зүйл үгүй болно.

Хамелеон

4 Үргэлж ямар нэг зүйл таалагддаггүй

Тэр өөрийн үзэл бодол, шүүмжийг хэлснээр танд тусалж байна гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр танд зөвхөн өөрийн бодлыг л тулгадаг. Энэ нь зөвхөн та хоёрын харилцаатай холбоогүй байх магадлалтай. Тэр гомдол бухимдлаа хэн нэгэнд илэрхийлэхийг хүсэх бөгөөд тэр нь та байх болно.

Үргэлж ямар нэг зүйл таалагддаггүй

5 Нууцлаг

Мэдээж, харилцааны эхэн шатанд нууцлаг байх нь эрчүүдэд таалагддаг. Энэ нь эрчүүдийг өөртөө татах нэг түлхүүр боловч хэдий чинээ та хоёрын харилцаа гүнзгийрч байна төдий чинээ хэт нууцлаг байдал хэрэггүй л болов уу. Тэгвэл энэ тохиолдолд тэр яагаад ил тод байхгүй байна? гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь маш энгийн. Магадгүй тэр энэ харилцаандаа бат итгэлтэй биш байгаа болов уу.

Нууцлаг

6 Эд хөрөнгийн араас хөөцөлддөг

Эд хөрөнгөнд дуртай, мөнгөтэй эрийн араас гүйдэг бүсгүйчүүд энэ төрөлд багтана. Энэ төрлийн бүсгүйчүүд нь эд хөрөнгө, мөнгөтэй болохын тулд юуг ч хийхэд бэлэн байдаг юм.

Хэрхэн таньж мэдэх вэ? Тэр сонирхлыг танд биш харин таны түрийвчинд хандуулах болно. Таны чөлөөт цагаа хаана, хэнтэй өнгөрүүлж байгаа чинь түүнд огтхон ч хамаагүй бөгөөд хамгийн гол нь та түүнд бэлэг өгөх, шоппинг хийхэд зориулсан мөнгө өгөхөө л мартаж болохгүй. Та хоёрын яриа ч ихэнхдээ таны орлого, мөнгө рүү чиглэх болов уу. Үүнээс гадна тэрээр өөрөө шийдвэрлэж чадахгүй байгаа санхүүгийн асуудлаа танд хэлэх бөгөөд энэ бүхнийг та ойлгож түүнд туслах хэрэгтэй болно.

Эд хөрөнгийн араас хөөцөлддөг

7 Өмчлөгч

Тэрээр таны бүхий л хэрэгт хошуу дүрэх бөгөөд ёс зүйгүй, эрх мэдэлтэй нэгэн байхыг хүснэ. Түүнтэй маргалдах гэж оролдох ч хэрэггүй. Тэр таны “үгүй” гэсэн хариултыг хэзээ ч хүлээж авахгүй. Үүнээс гадна тэр таны найз нөхдийг өрсөлдөгч мэтээр хүлээн авч амралтын өдрийн төлөвлөгөөг тань тантай зөвлөхгүйгээр гаргах болно. Энэ төрлийн бүсгүйчүүд  таныг алдахаас айж, бүхий л нөхцөл байдлыг өөрийн хяналтанд байлгахыг хүсдэг гэсэн үг юм.

Өмчлөгч

8 Мөрөөдөгч

Тэр өөрийн мөрөөдлийн ертөнцөд амьдрах болно. Тэр зөвхөн харахыг хүссэн зүйлээ харж, сонсохыг хүссэн зүйлээ л сонсоно. Өөрөөр хэлбэл, тэр өөрт таалагдахгүй байгаа, түүний мөрөөдөлд нийцэхгүй байгаа мэдээллийг хүлээж авахгүй л гэсэн үг. Түүнд ямар нэгэн асуудлын талаар ойлгуулна гэдэг маш хүндрэлтэй. Тэрээр асуудалтай нөхцөл байдлаас маш амархан зугтаж, бүхнийг сайн сайхан байгаа мэтээр хийх болно.

Мөрөөдөгч

9 Гүнж

Түүнд таны мөнгө хэрэггүй байж болно. Гэхдээ баярлах гэж яарсны хэрэггүй. Учир нь та түүнтэй гүнжтэй харьцаж буй мэтээр харьцах хэрэгтэй. Тэрээр бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийлгэх гэж оролдоно. Хэрвээ та түүний хүсэлтийг биелүүлэхгүй бол тэр танд гомдож, түүнийг үнэлэхгүй байна гэж үзэх болно.  

Гүнж

21
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()