10-хан минутын дотор сурч аваад, амьдралынхаа туршид ашиглаж болох бяцхан аргууд

Өдөр бүр л бидэнд ямар нэг асуудал тулгарч байдаг. Ноцтой биш ч гэлээ тэдгээр жижиг асуудлууд бидний тав тухыг багагүй алдагдуулж, төвөг удах нь бий. Тэгвэл та бүхэндээ сурахад нэг их цаг хугацаа, чадвар шаардахгүй ч насан туршид чинь хэрэг болох энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг зааж өгье. 

10-хан минутын дотор сурч аваад, амьдралынхаа туршид ашиглаж болох бяцхан аргууд

1 Эвдэрсэн цахилгааныг засах арга

Юуны түрүүнд сэрээ ашиглан хувцасныхаа сугарсан цахилгааныг хялбархан хийх боломжтой. Харин дахиж мултрахгүй болгохын тулд доод талын хэсэгт хаалт хийх хэрэгтэй. Үүний тулд халуун цавуу тусаах эсвэл зузаан утсаар оёж болно. 

Эвдэрсэн цахилгааныг засах арга

2 Чимхүүр хэрэг болбол

Түрийвч дэх зоосноосоо 3 ширхгийг ашиглаад чимхүүр хийж болно. 

Чимхүүр хэрэг болбол

3 Ганцаараа байх үед хахвал

Гараа тулан дөрвөн хөллөөд энэ байрлалаасаа гараа дээш өргөж цээжээрээ унаарай. Энэ нь цээжинд хуралдсан агаарыг гадагшлуулж, амьсгалын замыг боогдуулж буй зүйлийг зайлуулахад тусална. 

Ганцаараа байх үед хахвал

4 Хөлдүү маслыг талхан дээр түрхэх

Хөлдүү маслыг талхан дээр түрхэх

5 Чухал үед найтаах гээд байвал

Хамар болон дээд уруулынхаа хооронд хуруугаараа чанга дар. Ингэснээр тархинд найтаах дохио өгөхийг тасалдуулдаг тусгай мэдрэлийн эсийг идэвхжүүлдэг. 

Чухал үед найтаах гээд байвал

6 Түлхүүр болон утсаа хулгайд алдахаас сэргийлэх

Халаасныхаа дотор талыг резинээр бооход л хангалттай. 

Түлхүүр болон утсаа хулгайд алдахаас сэргийлэх

7 Зогьсолтыг болиулах

Амаараа урт амьсгал аваад дараалан 2 удаа хий залгисны дараа аажмаар хамраараа гарга. Хэрвээ та үүнийг зөв хийж чадсан бол зогьсуулах үйл явц зогссон байх болно. 

Зогьсолтыг болиулах

8 Хаалгаа түгжсэн үгүйгээ мартаад байвал

Хаалгаа түгжиж байх үедээ ямар нэг юм чанга хэлэх эсвэл ямар нэг зүйл зэрэгцэн хий. Тэгвэл тухайн үйлдэл танд сүүлд хаалгаа түгжсэнийг сануулах болно. 

Хаалгаа түгжсэн үгүйгээ мартаад байвал

9 Хамрын битүүг арилгах

Толгой доороо 2-3 дэр давхарлаж тавиад битүүрсэн хамрынхаа эсрэг тал руу харж хэвтэнэ. Энэ нь богино хугацаанд хамрын битүүг арилгах шалгарсан арга гэнэ. 

Хамрын битүүг арилгах

10 Зүү утас хурдан сүвлэх

Сойз ашиглан зүү утас сүвлэж үзээгүй л биз дээ. Энэ хамгийн үр дүнтэй арга юм шүү. 

Зүү утас хурдан сүвлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()